Холбоодын нэгдсэн УАШТ-2024-ийн лазер гүйлтийн хоёр дахь удаагийн УАШТ "Буянт-Ухаа" ордонд явагдаж өндөрлөлөө. Тус тэмцээний хамгийн оргил мөч болох эрэгтэйчүүдийн элит ангиллын өрсөлдөөнд хилийн цэргийн 0303-р ангийн тамирчин, ахлах ахлагч, хөнгөн атлетикийн спортын мастер Э.Төртогтох түрүүллээ.
Тэрбээр гүйлт, буудлагадаа жигд сайн байж 20 байг алдалгүй онох, 3000 метр гүйх даалгавраа 10:43.11 минутад амжилттай гүйцэтгэсэн юм.Э.Төртогтох өнгөрсөн жил элит ангилалд мөн түрүүлсэн бөгөөд хөнгөн атлетикийн УАШТ-ий 400 м-ийн гүйлтийн долоон алтан медальтай нэгэн юм.
Эрэгтэй насанд хүрэгчдийн төрөлд өсвөр, залуучуудын ДАШТ-д эх орноо төлөөлөн оролцож байсан, Зүүн Азийн аваргын хүрэл медальт залуу тамирчин А.Билэгт итгэлтэй түрүүлсэн. Тэрбээр буудлагадаа онцгой сайн байсан бөгөөд энэ нь сүүлийн хэдэн сар гэртээ буудлагын бэлтгэл хийсэнтэй нь холбоотой хэмээн тайлбарлав.
Эмэгтэй насанд хүрэгчдийн төрөлд хилийн цэргийн 0303-р ангийн тамирчин, ахлах ахлагч Б.Давааням түрүүллээ. Тэрбээр "Энэ тэмцээнд анх удаа орж үзээд түрүүллээ. Хэдийгээр бид галт зэвсэгтэй харьцаж сурсан ч лазер буугаар буудах огт өөр юм байна. Гүйж ирээд амьсгаа өндөр байхдаа буудахад хэцүү байлаа. Гэхдээ маш их хичээж буудсан. Улсын аварга болсондоо баяртай байна" гэв.
Эрэгтэйчүүдийн сонирхогчдын төрөлд ЦЕГ-ын Тусгай ажиллагааны газрын хошууч Ц.Билгүүн, эмэгтэй сонирхогчдын төрөлд "Мон магнит" ХХК-ийн ажилтан Л.Санчирмаа нар түрүүлж, 2024 оны улсын аварга боллоо.
УАШТ-ий дүн
Эрэгтэй сонирхогч:
1.Ц.Билгүүн 2:05.20
2.Б.Нандинболд 2:12.01
3.Ү.Авирмэд 2:15.03
Эмэгтэй сонирхогч:
1.Л.Санчирмаа 2:47.14
2.Т.Дагийш 3:03.71
3.Х.Хилчинтуяа 3:08.37
Эрэгтэй насанд хүрэгчид:
1.А.Билэгт 5:56.88
2.Б.Одбаяр 4:17.88
3.Т.Мөнх-Ундрага 4:19.19
Эмэгтэй насанд хүрэгчид:
1.Б.Давааням 5:28.85
2.Н.Номин 5:43.46
3.Н.Шинэмөрөн 5:46.34
Эрэгтэй элит:
1.Э.Төртогтох 10:43.11
2.О.Эрдэнэбулган 11:16.31
3.С.Бат-Отгон 11:28.71
| Э.Төртогтох лазер гүйлтийн улсын хошой аварга болов |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |