"Канвон-2024" залуучуудын өвлийн олимп өчигдөр гурав дахь өдрөө үргэлжилсэн. Энэ олимпод бүртгэгдсэн онцлох баримтуудаас сонирхуулъя. Алжир, Нигери, Пуэрто-Рико, Тунис, Арабын Нэгдсэн Эмират гэсэн таван улс залуучуудын өвлийн олимпод анх удаа оролцож байна.
Нийт 1802 тамирчин оролцож буй нь залуучуудын өвлийн олимпын шинэ дээд амжилт юм. Бразил Улсын тамирчин Зион Бетонико эрэгтэйчүүдийн сноубордын кросс төрөлд хүрэл медаль хүртсэнээр Бразил Улс залуучуудын олимпын наадмаас анхны медалиа хүртэв.
Мөн Мохаммед Боздаг шорт-трекийн 1000 метрийн уралдаанд дэд байр эзэлж, залуучуудын өвлийн олимпын медальт анхны Турк тамирчин боллоо. Наадмын хөтөлбөрт шорт-трекийн 1500 метр, гүйлтийн цанын холимог буухиа, цанын хоёр төрөлтийн багийн уралдаан анх удаа багтжээ.
Нээлтийн ёслолоос бусад бүх тэмцээн, уралдааны тасалбар үнэ төлбөргүй бөгөөд наадмыг газар дээрээс нь үзэхийг хүссэн хүмүүс tickets.gangwon2024.org сайтад зочлон тасалбараа захиалах боломжтой. Наадмын өөр нэгэн онцлог нь алдартай тамирчдын хүүхдүүд, дүү нар залуучуудын олимпод оролцож байгаа явдал байв. Тухайлбал, Итали улсын цаначин, олимпын аварга Даниела Чеккареллигийн охин Лара Колтури Албани улсын нэрийн өмнөөс өрсөлдөнө.
Түүнчлэн "Бээжин-2022" олимпын хүрэл медальт Эстонийн Келли Силдаругийн дүү Хенри Силдару цанын фристайл төрөлд, мөн л Бээжингийн олимпын хүрэл медальт Японы Мурасэ Кокомогийн дүү Мурасэ Юра сноубордын төрөлд эх орноо төлөөлөн өрсөлдөх гэж байна.
Өмнөх залуучуудын олимпод түрүүлсэн БНХАУ-ын фристайлч Гу Эилин, АНУ-ын сноубордчин Клое Ким, Словакийн уулын цаначин Петра Влхова, Норвегийн фристайлч Бирк Руд нар "Бээжин-2022" олимпын аварга болж байв. Ирээдүйд цахиур хагалах олон шилдэг залуу тамирчид энэ наадмаас амжилтын гараагаа эхлүүлэх нь гарцаагүй.
| Залуучуудын өвлийн олимпын онцлох баримтуудыг танилцуулав |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |