Залуучуудын олимпын наадам БНСУ-ын Пёнчан, Каннын, Жёонсон болон Хёонсон хотуудад байгалийн нөхцөл байдлаас үл шалтгаалан, ширүүн өрсөлдөөн дунд үргэлжилж байна. Тэмцээний хоёр өдрийн дараах байдлаар Франц Улс дөрвөн алт, хоёр мөнгө, нэг хүрэл медальтай тэргүүлж байгаа бол БНСУ-ын баг тамирчид нэг алт, нэг хүрэл медальтайгаар зургадугаар байрыг Казахстан улстай хуваан эзэлж байна.
Монголын баг тамирчдаа дэмжихээс гадна олимпын наадамд оролцохоор хүрэлцэн ирсэн ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах, БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сок Ёл, ОУОХ-ны гишүүд, ОУОХ-ны Тамирчдын комиссын дарга Эмма Терхо нартай ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б. Баттүшиг болон Гадаад харилцааны сайд, "Канвон 2024" залуучуудын өвлийн олимпын наадмын Монголын багийн ахлагч Б. Батцэцэг нар албан уулзалтууд хийв.
Уулзалтын үеэр манай улсын баг тамирчдын мэдээ мэдээллийг танилцуулах, залуу тамирчдын олимпын боловсрол, хүний нөөцийг чадавхжуулах, эмэгтэйчүүдийн манлайлал, спортын хөгжлийг дэмжих, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж болон спорт Олимпизмын хөдөлгөөн дэх олон улсын үйл ажиллагааг Монгол Улсад эрчимжүүлэх үүднээс олон улсын хурал чуулган, залуучуудын олимпын наадмыг эх орондоо зохион байгуулах хүсэлтээ илэрхийлснийг талууд судалж үзэн, бүрэн дэмжихээ илэрхийллээ.
Өнөөдөр манай тамирчид бэлтгэл сургуулилалтаа хангаж байгаа бөгөөд маргааш буюу нэгдүгээр сарын 23-ны өдөр биатлоны эмэгтэйчүүдийн зургаан км, эрэгтэйчүүдийн 7.6 км-ийн спринт зайн уралдаан болон уулын цанын эмэгтэйчүүдийн жиант слалом төрөлд өрсөлдөнө.
| “Канвон 2024” олимпын хотхонд Б.Баттүшиг, Б.Батцэцэг нар албан уулзалт хийлээ |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |