Хүндийн өргөлтийн УАШТ-ий хоёр дахь өдрийн өрсөлдөөн шинэ дээд амжилтаар дүүрэн эхэллээ. Эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд спортын мастер С.Цэнгүм огцом өргөлтөөр 117 кг-ыг өргөж, залуучууд, насанд хүрэгчдийн улсын рекорд амжилтыг шинэчилсэн байна. Мөн түлхэлттэй өргөлтөөр 142 кг-ыг өргөж, залуучуудын улсын рекордыг шинэчлэв.
Улмаар нийлбэр дүн 259 кг болсон нь залуучууд, насанд хүрэгчдийн улсын дээд амжилт, рекордоор бүртгэгдлээ. Насанд хүрэгчдийн УАШТ-д анх удаа түрүүлэхдээ дээд амжилтуудыг ээлжлэн тогтоосон С.Цэнгүм өндөр амжилт үзүүлэх ирээдүйтэй тамирчин гэдгээ ийнхүү харуулав.
Тэрбээр шагналаа гардан авсны дараа "Бэлтгэл дээр маш сайн өргөж байсан болохоор улсын рекорд тогтоох зорилготой орсон. Зорилгодоо хүрсэндээ маш их баяртай байна гэв. Мөн тэрбээр “Би өмнө нь насанд хүрэгчдийн УАШТ-ээс мөнгө, хүрэл медаль авсан ч түрүүлж үзээгүй. Анхны түрүүгээ авахдаа улсын рекорд тогтоосондоо сэтгэл хангалуун байна" хэмээн ярьсан юм.
Эмэгтэйчүүдийн 71 кг-д Ази тивийн аварга Г.Анужин нийлбэрээр 205 кг-ыг өргөсөн амжилтаар түүртэлгүй түрүүлэв. Тэрбээр өнгөрсөн жил тивийн аварга болохдоо өргөсөн хэмжээнд хүрээгүй ч арын өрсөлдөгчөөсөө 15 кг-аар илүү гарсан юм.
Эрэгтэйчүүдийн 81 кг-ын дүн:
1.С.Цэнгүм (Самбуу сан) 259 кг (117+142 кг)
2.А.Амарсүрэн (Баянгол) 228 кг (102+126 кг)
3.Б.Оргилсайхан (Алдар) 225 кг (100+125 кг)
Эмэгтэйчүүдийн 71 кг-ын дүн:
1.Г.Ануужин (Аврагч) 205 кг (95+110 кг)
2.Б.Хонгорзул (Алдар) 190 кг (84+106 кг)
3.Г.Орхон (Баянгол Ээрмэл) 180 кг (85+95 кг)



| С.Цэнгүм залуучууд, насанд хүрэгчдийн дээд амжилтыг тогтоов |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |