Туялзуур сэлэмний залуучуудын ес дэх удаагийн УАШТ-ий ганцаарчилсан төрлийн медальтнууд тодорлоо. Эмэгтэйчүүдийн төрөлд "Дуэль" клубийн тамирчин Н.Ялгуун түрүүлж, өнгөрсөн жилийн амжилтаа бататгав. Тэрбээр өмнө нь өсвөрийн УАШТ-д мөн түрүүлж, насанд хүрэгчдийн УАШТ-ээс багийн төрлөөр хүрэл медаль хүртэж байсан билээ.
Н.Ялгуун финалын тулаанд нэг багийн Б.Бүлтэнг эхнээсээ давамгайлсаар 15:8-аар ялалт байгуулсан. Харин эрэгтэйчүүдийн шигшээ тоглолт тун өрсөлдөөнтэй өрнөлөө. "UB fencing" клубийн Э.Тэмүүлэн финалд 1:6, 8:13 гэх зэргээр хожигдож явсан ч оноог бага багаар нөхсөөр цаг дуусахаас долоон секундын өмнө 13:14-өөр болгон ойртуулсан.
Ингээд сүүлийн шийдвэрлэх довтолгоогоо хийхэд хоёр тамирчин зэрэг оноо авснаар 14:15 болж, "Дуэль" клубийн Х.Ананд ялалт байгуулж, алтан медалийн эзэн боллоо. Тэрбээр өмнө нь өсвөрийн улсын аваргаас хоёр хүрэл медаль хүртээд байсан бол залуучуудын УАШТ-ий анхны медалиа ийнхүү алтаар эхлүүлсэн юм.
Ганцаарчилсан тэмцээний дүн
Эрэгтэй:
1.Х.Ананд (Дуэль)
2.Э.Тэмүүлэн (UB fencing)
3.Б.Гандөл (Дуэль)
3.Б.Батням (Дуэль)
Эмэгтэй:
1.Н.Ялгуун (Дуэль)
2.Б.Бүлтэн (Дуэль)
3.Э.Энхжин (Дуэль)
3.Т.Амин-Эрдэнэ (Дуэль)
.jpg)
.jpg)
.jpg)
| Туялзуур сэлэмний залуучуудын улсын аваргууд тодорч эхэллээ |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |