• Өнөөдөр 2024-05-17

Монголын тамирчид Залуучуудын өвлийн олимпын наадамд оролцож байна

2024-01-20,   222

               Ази тивд анх удаагаа зохион байгуулагдаж буй "Канвон 2024" залуучуудын олимпын наадмын бамбар тун удахгүй асахад бэлэн болж, тив тивийн шилдэг залуу тамирчид Олимпын наадмын тэнгэр дор хуран цуглаад байна. Тамирчдын ёслолын хувцсыг “Ханбогд” кашмер компани урласан бол хаалтын ёслол, өдөр тутмын үйл ажиллагаанд зориулан Испани улсын KELME брэндийн спортын хувцсыг “Грийн Амиго” ХХК хангажээ
 
                  Энэхүү 4 дэх удаагийн Олимпын наадамд Монголын баг тамирчид хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй буюу 12 тамирчин, гурван дасгалжуулагч багш нар Багийн ахлагч Б.Батцэцэгийн удирдлага дор оролцож байгаа бол ОУОХ-ны Хүндэт гишүүн Ш.Магван, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг нар ОУОХ-ны урилгаар, Монголын цана болон биатлоны холбооны удирдлагууд, эцэг эхийн төлөөлөл баг тамирчдаа дэмжихээр иржээ.
                 Өнөөдрийн байдлаар 74 орны 1950 тамирчин, дасгалжуулагчид Канвон болон Жёонсон мужийн Тамирчдын хотхонд байрлаад байгаа талаар Зохион байгуулах хорооноос мэдээллээ.
        Олимпын наадамд оролцож буй баг тамирчдын нээлтийн ёслолд өмсөх хувцасны загвар дизайн, өнгө утга агуулгыг спорт сонирхогч бүхэн сонирхон хүлээдэг билээ. Энэ удаагийн наадамд Монгол улсаа төлөөлөн оролцох баг тамирчдын ёслолын хувцсыг “Ханбогд” кашмер компани урласан бол хаалтын ёслол, өдөр тутмын үйл ажиллагаанд зориулан Испани улсын KELME брэндийн спортын хувцсыг “Грийн Амиго” ХХК ханган ажиллажээ.

Монголын тамирчид Залуучуудын өвлийн олимпын наадамд оролцож байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188