Энэ оны анхны олимп болох "GANGWON 2024" залуучуудын өвлийн IV олимпын наадам өнөөдөр нээлтээ хийхэд бэлэн болжээ. Өмнөд Солонгосын ард иргэд гурав дахь олимп болон анхны залуучуудын олимпын наадмыг зохион байгуулах бүхий л бэлтгэлийг хангасан байна.
"Пёнчан 2018" өвлийн олимпын наадмын байгууламжид болж буй залуучуудын олимпын наадмын бэлтгэл ажил бүрэн хангагдаж, Олон улсын олимпын хорооны ерөнхийлөгч болон орон орны хүндэт зочид ирсээр байна.
Тамирчдын тосгон болох далайн эргийн Каннин хот дахь Gangneung village-д 80 орны 1900 тамирчин болон орон орны Олимпын хорооны төлөөлөгчид байрлаж эхэлсэн. Олон улсын олимпын хорооны Ерөнхийлөгч Томас Бах, "Gangwon 2024" залуучуудын олимпыг зохион байгуулах хорооны ерөнхийлөгч болон алдарт аваргууд өчигдөр залуустай уулзалт зохион байгууллаа.
Тив тивийн залуусын төлөөлөл болсон тамирчдын тосгон дахь арга хэмжээнд Монголын гүйлтийн цанын дасгалжуулагч Д.Баттулга, тамирчин А.Хүслэн, Т.Өсөх-Ирээдүй, Ж.Уянгаа, Н.Нандинцэцэг нар оролцсон байна. Олон улсын олимпын хорооны ерөнхийлөгч Томас Бах тив тивийн залууст мөрөөдлийнхөө төлөө үеийнхээсээ ялгаран шалгарч энд хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлж, олимпизмын үйл хэргийг танилцуулсан юм.
БНСУ-д болж буй олимпын наадамд эрхээ аван оролцож байгаа залуусыг тав тухтай байж, хүссэн амжилтаа гаргахыг зохион байгуулах хорооны ерөнхийлөгч, олимпын гурван удаагийн аварга, буудлагын тамирчин Жин Жунү хэллээ. Энэ уулзалтын үеэр мөн өвлийн спортоор олимпын аварга болж байсан алдарт тамирчин болон соёл урлагийн төлөөлөл болсон алдартнууд залууст үнэтэй зөвөлгөө өгсөн юм.
| Монголын цаначид Томас Бахтай уулзлаа |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |