Өмнөд Солонгосын Канвон хотноо залуучуудын IV өвлийн олимпын наадам хөшгөө удахгүй нээх гэж байна. Олимпын наадамд оролцож буй баг тамирчдын нээлтийн ёслолд өмсөх хувцасны загвар дизайн, өнгө утга агуулгыг спорт сонирхогч бүхэн сонирхон хүлээдэг билээ.
Энэ удаагийн наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцох баг тамирчдын ёслолын хувцсыг МҮОХ-ны “Алтан түнш”, “Ханбогд” кашмер компани урласан бол хаалтын ёслол, өдөр тутмын үйл ажиллагаанд зориулан Испани Улсын KELME брэндийн спортын хувцсыг “Грийн Амиго” ХХК ханган ажиллаж, баг тамирчдын хувцсыг гардуулах ёслол “Олимпик Хаус”-т боллоо.
“Канвон-2024” залуучуудын өвлийн олимпын наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцох гүйлтийн цана болон уулын цанын тамирчид БНСУ-д бэлтгэлээ базааж байгаа бол биатлоны баг тамирчид ХБНГУ-д бэлтгэлээ ханган энэ сарын 15-ны өдөр Канвон хотноо хүрэлцэн очих төлөвлөгөөтэй байна. Иймд баг тамирчдын бэлтгэлийн хуваарийг тасалдуулалгүй, өндөр түвшний бэлтгэлийг алдагдуулалгүй олимпын наадамд оролцуулах үүднээс туг гардуулах ёслолыг Канвон хотноо хийхээр шийдвэрлэжээ.
Тиймээс олимпын баг тамирчдыг төлөөлөн Тамирчдын комиссын гишүүн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар гавъяат тамирчин М.Уранцэцэг, Тамирчдын комиссын гишүүн, цанын спортын ОУХМ А.Энхтуул нар тамирчдын өмсөх хувцас хэрэглэлийг ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч, Б.Баттүшиг, “Ханбогд” Кашмер ХХК-ийн ерөнхий захирал Ч.Ганцэцэг, Сүлжих үйлдвэрийн захирал Д.Нямтунгалаг, “Грийн Амиго” ХХК-ийн брэнд менежер А.Баясгалан, үйл ажиллагааны менежер Э.Энхбаясгалан нараас хүлээн авлаа.
Монголын багийн тугч уулын цанын тамирчин Мянгайбаатарын Манлайжав болон биатлонч Дэмүүлийн Нямсүрэн нар Монгол үндэсний дээлээр гангарах бол багийн бусад гишүүд үндэсний хэв маягийг шингээсэн кашмер бүтээгдэхүүнээр ижилсэнэ.Ази тивд анх удаа зохион байгуулагдаж байгаа Залуучуудын өвлийн олимпын наадамд оролцох баг тамирчиддаа өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөв.
| Залуучуудын олимпод “Ханбогд кашмер” болон “Kelme” брэндээр гангарна |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |