Чөлөөт бөхийн УАШТ гурван өдөр үргэлжилж өнөөдөр өндөрлөв. Улсын аваргын эмэгтэйчүүдийн 55 кг-ын жингийн шигшээ барилдаан өчигдөр тун сонирхолтой өрнөж, эцсийн мөчид ялагч тодорсон. Энэ барилдаанд “Алдар” спорт хорооны бөх, цэргийн ДАШТ-ий мөнгөн медальт Б.Отгонтуяа өрсөлдөгч М.Дөлгөөнийг 5:3-аар хожиж байв. Гэтэл цаг дуусахаас хэдхэн секундын өмнө Ази тивийн аварга М.Дөлгөөн сугадаж тонгорох мэхээр бүхэл дөрвөн оноо авч, барилдааны хувь заяаг өөрчилж орхисон юм. Ийнхүү тэрбээр насанд хүрэгчдийн УАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ.
М.Дөлгөөн медалиа гардан авсны дараа “Б.Отгонтуяа бид хоёр өмнө нь биесээ нэг нэг хожоод байсан. Хайнаа хагалах чухал барилдаанд хэдийгээр хожигдож явсан ч багшийнхаа үгийг сайн сонсож, маш тайван барилдсаны хүчинд хожлоо. Улсын аваргад түрүүлснээр Азийн аваргад явах эрхтэй болсон. Энэ жилийн Азийн аваргад өмнөх амжилтаа давтаж, дахин түрүүлэх зорилготой орно” хэмээв. Энэ жингийн хоёр хүрэл медалийг “Шандас” клубийн Э.Буман-Аюуш, “Хилчин” спорт хорооны М.Номин-Эрдэнэ нар хүртлээ.
| М.Дөлгөөн улсын аваргын 55 кг-д түрүүлэв |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |