Чөлөөт бөхийн 2024 оны УАШТ гурав дахь өдрөө үргэлжилж өндөрлөв. Эрэгтэйчүүдийн 61 кг-д ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Нармандахын Наранхүү "Төв Арж” клубийн Э.Энхболдыг 10:0-ээр илт илүүрхэн, оноогоор цэвэр ялж, энэ жинд итгэлтэй түрүүллээ. Энэ нь түүний хоёр дахь улсын аваргын түрүү юм.
Э.Энхболдын хувьд, УАШТ-ээс хоёр жил дараалан хүрэл медаль авсны эцэст өнөө жил амжилтаа ахиулж, үзүүрлэж чадлаа. Энэ жингийн хүрэл медалийг “Төгс” клубийн Г.Батнасан, А.Даваадорж нар хүртлээ. УАШТ-д анх удаа орж буй 18 настай А.Даваадоржийн хувьд “Аваргууд академи”-ийн Н.Ганцоожид 2:1-ээр хожигдож явсан ч цаг дуусахтай уралдан бүхэл дөрвөн оноогоор унагаж, гайхалтай ялалт байгуулсан юм.
| Н.Наранхүү улсын аваргын 61 кг-д түрүүлж, алтан медаль хүртлээ |
|
2025-12-28 12:55:38
Дэлхийн хамгийн урт хурдны авто замын туннель ашиглалтад орлоо
2025-12-28 10:28:48
Тувагийн Чингис Салбырын, Д.Оганнисяныг хүнд цохилтоор яллаа
2025-12-28 09:40:03
Чөлөөтийн мастерууд Буриадын тэмцээнээс медаль хүртлээ
2025-12-28 07:10:00
О.Энхсайхан хүнд цохилтоор өрсөлдөгчөө яллаа
2025-12-28 07:05:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |