Чөлөөт бөхийн 2024 оны УАШТ гурав дахь өдрөө үргэлжилж өндөрлөв. Эрэгтэйчүүдийн 79 кг-д “Шандас” клубийн тамирчин, өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн улсын аварга Э.Бямбадорж түрүүллээ. Тэрбээр шигшээд “Хасу мегастарс” клубийн А.Дөлгөөнийг 7:2-оор буулгаж авав.
Тэд өмнө нь нэг удаа тааран барилдахад Э.Бямбадорж ялсан бөгөөд энэ удаа ч ялагчаар тодорлоо. Өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн улсын аварга, ДАШТ-ий VIII байрын шагналт А.Дөлгөөний хувьд 2022 онд УАШТ-д түрүүлээд сүүлийн хоёр жил дараалан мөнгө дээр бууж байна. Энэ жингийн хүрэл медалийг “Хилчин” спорт хорооны Б.Сундуйжадамба, “Хантайшир” клубийн Б.Мөнхдаваа нар хүртлээ.
Э.Бямбадорж улсын аваргын 79 кг-д түрүүллээ |
|
2025-06-29 22:43:40
2025-06-29 22:30:47
2025-06-29 18:16:29
2025-06-29 14:47:27
2025-06-29 12:14:29
2025-06-29 12:04:41
2025-06-29 11:30:33
2025-06-29 11:06:30
2025-06-29 10:40:19
2025-06-29 09:17:11
2025-06-29 08:56:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |