Чөлөөт бөхийн УАШТ-ий эрэгтэйчүүдийн 86 кг-ын хагас шигшээ барилдаан өндөрлөсөн. “U23” хүртэлх насны Азийн аварга Н.Батбилгүүн өрсөлдөгч бөх Г.Төрболдыг 5:2-оор ялж, улсын аваргын төлөө өрсөлдөх эрхтэй болов.

Харин хагас шигшээгийн нөгөө барилдаанд “Хилчин”-ий Б.Бат-Эрдэнэ “Шандас” клубийн Э.Гонгорыг 6:0-ээр буулган авсан юм. Б.Бат-Эрдэнэ өнгөрсөн жил ДАШТ-д VII байр эзэлж, Азийн наадамд медалийн төлөө өрсөлдөн бэлтгэл сайн байгаагаа харуулсан.
Улмаар 2024 оныг урамтай эхлүүлж, улсын аваргын алтан медалийн төлөө барилдахаар боллоо. Б.Бат-Эрдэнэ, Н.Батбилгүүн нар өнгөрсөн жил ДАШТ-ий сорилд тааран барилдахад Б.Бат-Эрдэнэ нэг онооны илүүгээр давамгайлж байв.
| Б.Бат-Эрдэнэ, Н.Батбилгүүн нар 86 кг-ын алтын төлөө хүч сорино |
|
2025-12-28 12:55:38
Дэлхийн хамгийн урт хурдны авто замын туннель ашиглалтад орлоо
2025-12-28 10:28:48
Тувагийн Чингис Салбырын, Д.Оганнисяныг хүнд цохилтоор яллаа
2025-12-28 09:40:03
Чөлөөтийн мастерууд Буриадын тэмцээнээс медаль хүртлээ
2025-12-28 07:10:00
О.Энхсайхан хүнд цохилтоор өрсөлдөгчөө яллаа
2025-12-28 07:05:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |