• Өнөөдөр 2024-05-17

М.Лхагвагэрэл, Б.Одгэрэл нар 125 кг-ын алтан медалийн төлөө хүч үзнэ

2024-01-13,   131

          Чөлөөт бөхийн 2024 оны УАШТ-ий эрэгтэйчүүдийн 125 кг-ын жинг чансаагаар тэргүүлэн зодоглосон Азийн аварга, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, улсын заан, МУГТ М.Лхагвагэрэл таамаг ёсоор финалдлаа. Тэрбээр үдээс хойших хагас шигшээ барилдаанд 22 настайдаа 97 кг-ын жинд Монгол Улсын аваргаар тодорсон аймгийн арслан Ч.Алтангэрэлийг оноогоор ялсан юм.

         Харин нөгөө жигүүрээс аймгийн начин Б.Одгэрэл алтан медалийн төлөө барилдахаар шалгарлаа. Тэрбээр хагас шигшээд Азийн АШТ-ий хошой мөнгө, нэг хүрэл медальт О.Үйтүмэнг, шигшээ наймын шатнаа өсвөр үе, залуучууд, оюутан, насанд хүрэгчдийн ангилалд тус бүр Монгол Улсын аваргаар тодорсон, цэргийн арслан Б.Өлзийсайханг ялсан.


 

 


М.Лхагвагэрэл, Б.Одгэрэл нар 125 кг-ын алтан медалийн төлөө хүч үзнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188