Чөлөөт бөхийн 2024 оны УАШТ-ий эмэгтэйчүүдийн 76 кг-ын жинд зургаан тамирчин зодоглосон. Тус жинд “Хилчин” спорт хорооны тамирчин, ОУХМ Н.Загардулам “В” хэсгийн хоёрдугаар байраар хагас шигшээд шалгарч, улмаар Монгол Улсын хошой аварга Г.Ариунжаргалыг 8:5-аар ялснаар алтан медалийн төлөө барилдахаар болов.
Шигшээ барилдаанд түүнтэй ДАШТ-ий мөнгөн медальт Э.Даваанасан барилдана. Э.Даваанасангийн хувьд, таамаг ёсоор “В” хэсгийг тэргүүлж, хагас шигшээд “Хилчин” спорт хорооны тамирчин Г.Уртнасанг 4:1-ээр ялсан юм.
Э.Даваанасан, Н.Загардулам нар хэсгийн шатанд таарч барилдахад Э.Даваанасан 7:6-аар ялсан. Үр дүн ойролцоо оноогоор өндөрлөсөн нь шигшээ барилдааныг улам сонирхолтой, хүлээлтээр дүүрэн болгож байна. Эмэгтэйчүүдийн 76 кг-ын жинд Г.Ариунжаргал, Г.Уртнасан нар хүрэл медалийн төлөө барилдана.
Э.Даваанасан, Н.Загардулам нар өнөөдөр 76 кг-ын аваргын төлөө барилдана |
|
2025-06-29 22:43:40
2025-06-29 22:30:47
2025-06-29 18:16:29
2025-06-29 14:47:27
2025-06-29 12:14:29
2025-06-29 12:04:41
2025-06-29 11:30:33
2025-06-29 11:06:30
2025-06-29 10:40:19
2025-06-29 09:17:11
2025-06-29 08:56:00
2025-06-28 20:13:58
2025-06-28 12:12:34
2025-06-28 11:09:40
2025-06-28 10:53:03
2025-06-28 10:16:02
2025-06-28 09:42:05
2025-06-28 09:21:12
2025-06-28 08:59:30
2025-06-28 08:42:35
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |