Чөлөөт бөхийн УАШТ-ий 59 кг-ын жингийн финалд “Хан тайшир” клубийн бөх Батхуягийн Анударь түрүүллээ. Түүний өрсөлдөгч бөх нь армийн ДАШТ-ий хүрэл медальт, “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Б.Болор-Эрдэнэ байв. Б.Анударь, Б.Болор-Эрдэнийг 7:5-аар хожлоо. Ингэснээр тэрбээр УАШТ-д анх удаа түрүүлж байна. Б.Анударь ДАШТ-ий мөнгөн медальт Б.Хулангийн төрсөн дүү бөгөөд эгч нь 53 кг-д түрүүлсэн билээ.
Эгч, дүүс УАШТ-д нэг өдөр түрүүлсэн ховорхон мөч өнөө жилийн УАШТ-д тохиов. Энэ жингийн хүрэл медалийг “Их Монголын хүчтэн” дэвжээний Л.Эрдэнэболор хүртлээ. Тэрбээр медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд “Хасу мегастарс” клубийн Б.Хоролгаравыг 6:2-оор хожсон юм.
| Б.Анударь чөлөөт бөхийн УАШТ-ий 59 кг-д анх удаа түрүүлэв |
|
2025-12-28 12:55:38
Дэлхийн хамгийн урт хурдны авто замын туннель ашиглалтад орлоо
2025-12-28 10:28:48
Тувагийн Чингис Салбырын, Д.Оганнисяныг хүнд цохилтоор яллаа
2025-12-28 09:40:03
Чөлөөтийн мастерууд Буриадын тэмцээнээс медаль хүртлээ
2025-12-28 07:10:00
О.Энхсайхан хүнд цохилтоор өрсөлдөгчөө яллаа
2025-12-28 07:05:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |