Чөлөөт бөхийн 2024 оны УАШТ-ий 70 кг-ын жинд “Хилчин” спорт хорооны тамирчин, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, “U23” хүртэлх насны Азийн аварга Э.Тэмүүлэн, “Алдар” спорт хорооны тамирчин, “U23” хүртэлх насны Азийн аваргын хүрэл медальт Ц.Чинзориг нар алтан медалийн төлөө өрсөлдлөө.
Тус барилдаанд Цэрмаагийн Чинзориг 8:1-ээр ялалт авч Монгол Улсын аваргаар тодорлоо. Хүрэл медалийг Спортын төв сургуулийн тамирчин Ш.Дэлэг, “Дархан Хасу”-гийн Э.Төгсжаргал нар зүүсэн юм.
“U23” хүртэлх насны УАШТ-ий мөнгөн медальт Ш.Дэлэгийн хувьд, гурван жил дараалан УАШТ-ээс хүрэл медаль хүртэж байна. Залуучуудын УАШТ-д гурван жил дараалан түрүүлэхдээ гурван өөр жинд аваргалсан Э.Төгсжаргал энэ удаад Насанд хүрэгчдийн УАШТ-ээс хүрэл медаль хүртлээ.
Ц.Чинзориг чөлөөт бөхийн улсын аваргын 70 кг-ын аварга болов |
|
2025-06-29 22:43:40
2025-06-29 22:30:47
2025-06-29 18:16:29
2025-06-29 14:47:27
2025-06-29 12:14:29
2025-06-29 12:04:41
2025-06-29 11:30:33
2025-06-29 11:06:30
2025-06-29 10:40:19
2025-06-29 09:17:11
2025-06-29 08:56:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |