Чөлөөт бөхийн УАШТ-ий хоёр дахь өдөр эрэгтэй зургаа, эмэгтэй долоон жингийн сонирхолтой барилдаанууд өрнөх болно. Тухайлбал, эмэгтэйчүүдийн 53, 59, 68, эрэгтэйчүүдийн 57, 70, 97 кг-ын медальтнууд тодроно.
Мөн эмэгтэй 50, 55, 65, 76 кг, эрэгтэй 61, 86, 125 кг-ын урьдчилсан болон хагас шигшээ барилдаан явагдах юм. Хамгийн хүнд жин 125 кг-ын жинд хамгийн олон буюу 33 бөх барилдана. ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, олимпын шагналт байрын эзэн М.Лхагвагэрэл тэднийг ахалж барилдах юм.
Түүнчлэн Азийн аваргын дөрвөн медальтай О.Үйтүмэн, уран барилдаант улсын харцага Ш.Пүрэвгарьд зэрэг хүчтэй өрсөлдөгчид бий. Мөн олимпын жин болох 86 кг-д залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Б.Бат-Эрдэнэ, “U23” хүртэлх насны Азийн аварга Н.Батбилгүүн тэргүүтэй 18 бөх барилдана.
Өнгөрсөн жил энэ жинд Б.Бат-Эрдэнэ түрүүлж байв.Олимпын жин болох эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд Д.Отгонжаргал зодоглоогүй ч өрсөлдөөн ширүүн өрнөх төлөвтэй. Энэ жинд “Токио-2020” олимпын V байрын шагналт, “U23” хүртэлх насны Азийн аварга, “U23” хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт Ц.Намуунцэцэг, цэргийн ДАШТ-ий мөнгөн медальт Г.Оюундарь, өсвөр, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, цэргийн дэлхийн аварга М.Мөнхгэрэл зэрэг шилдэг бөхчүүд барилдах болно.

Өнөөдөр болох финалын барилдаанууд:
Б.Болортуяа-Б.Хулан (эмэгтэй 53 кг)
Б.Анударь-Б.Болор-Эрдэнэ (эмэгтэй 59 кг)
П.Номин-Эрдэнэ-Э.Одзаяа (эмэгтэй 68 кг)
З.Занабазар-Б.Мөнх-Эрдэнэ (эрэгтэй 57 кг)
Э.Тэмүүлэн-Ц.Чинзориг (эрэгтэй 70 кг)
Г.Ганхуяг-Ө.Батзул (эрэгтэй 97 кг)
Урьдчилсан шатны барилдаан 11:00 цагаас, тэмцээний нээлт 16:30 цагаас, хагас шигшээ болон медалийн төлөөх барилдаанууд 17:30 цагаас эхлэх болно.
| Өнөөдөр чөлөөт бөхийн улсын аваргын 13 жингийн барилдаан явагдана |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |