МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг өчигдөр Катар Улсын үндэсний олимпын хорооны тэргүүн дэд ерөнхийлөгч Мохаммед Бин Юүсеф Ал Мана болон Олон улсын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Шейх Сауд Али Ал Тани нартай Катар Улсын Доха хотноо уулзсан байна.
Уулзалтын үеэр Шейх Сауд Али Ал Тани нь Монголын сагсан бөмбөгийн тамирчдын амжилт эрс сайжирч, олимпын наадамд өрсөлдөх болсонд онцгойлон баяр хүргээд “Парис 2024” олимпын наадамд улам илүү өндөр амжилт үзүүлэхийг нийт Монголын сагсан бөмбөгийн баг тамирчид, спортыг дэмжигч талуудад хүсэв.
Тэрбээр манай улсад сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэх, баг тамирчдыг дэмжих, хамтын ажиллагааг өргөжүүлэх тал дээр бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж, тогтвортой байх тал анхаарах шаардлагатайг дурдав.
Оман Улсын Мускат хотноо 2020 оны аравдугаар сард болсон Азийн олимпын зөвлөлийн ерөнхий ассамблейгээс Катар Улсын Доха хот нь 2030 оны Азийн наадмыг зохион байгуулах эрхийг хүртээд байгаа юм. Ийнхүү 2006 онд Азийн наадмыг зохион байгуулснаас хойш 24 жилийн дараа дахин АОЗ-ийн гишүүн 45 орны шилдэг тамирчдыг эх орондоо хүлээн авахаар бэлтгэл ажлаа хангаж байгаа талаар мэдээлэл өгөв.
Мөн “Доха 2030” Азийн наадамд баг тамирчдаа амжилттай оролцуулах тал дээр хоёр орны ҮОХ-д хамтран ажиллана. Катар Улс нь спортын томоохон арга хэмжээнүүдийг зохион байгуулах арвин туршлагатай. Тухайлбал, 2019 онд хөнгөн атлетикийн ДАШТ, ҮОХХ-ны дэлхийн элсний спортын анхдугаар наадам, 2022 онд Олон улсын хөлбөмбөгийн холбооны дэлхийн цомыг амжилттай зохион байгуулсан бол 2024 онд усан спортын ДАШТ зохион байгуулах юм байна.
| МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг Катарт уулзалт хийв |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |