2023 оны Монголын спортын “Шилдгийн шилдэг тамирчин”, шилжин явах цомын эзнээр байт харвааны тамирчин, ОУХМ Баатархуягийн Отгонболд шалгарлаа.
Б.Отгонболд энэ онд “Ханжоу 2022” Азийн зуны спортын XIX наадмын аварга, "Парис 2024" олимпын наадамд оролцох эрх хүртсэн, Гавьяатуудын нэрэмжит олон улсын тэмцээний хүрэл медаль хүртсэн амжилтуудыг үзүүлж, спортын сэтгүүлчдийн санал хураалтаас хамгийн өндөр буюу 58 оноо хүртжээ.
Жүдо бөхийн тамирчин, ОУХМ Ёндонпэрэнлэйн Басхүү "Бөртэ Чоно 2023" оны шилдэг тамирчин”-аар тодорлоо. Тэрбээр энэ онд “Ханжоу 2022” Азийн зуны спортын XIX наадмын мөнгөн медаль, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль, "Улаанбаатар их дуулга 2023" алтан медаль, "Тбилиси их дуулга 2023" мөнгөн медаль, "Токио их дуулга 2023" мөнгөн медаль хүртсэн амжилтыг үзүүлж, спортын сэтгүүлчдийн санал хураалтаас 43 оноо хүртсэн байна.
Чөлөөт бөхийн тамирчин, ОУХМ Энхсайханы Дэлгэрмаа спортын сэтгүүлчдийн санал хураалтаас 50 оноо хүртэж “Бөртэ Чоно” наадмын “Шилдэг эмэгтэй тамирчин”-аар тодорлоо. Тэрбээр энэ онд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль, "Ханжоу 2022" Азийн наадмаас хүрэл медаль, дэлхийн чансааны тэмцээнээс хүрэл медаль, "Парис 2024" олимпын наадамд оролцох эрхээ хүртсэн амжилт үзүүлсэн билээ.
Монголын гимнастикийн холбоо нь энэ онд олон улсын тэмцээнд баг тамирчдаа амжилттай хамруулж, МҮОХ үйл ажиллагааны оролцооны идэвх, санхүү менежментийн ил тод байдлаар түлхүү өндөр оноо хүртэж, 1400 онооноос 1035 оноо авсанаар шилдэг спортын холбоогоор шалгарлаа.
Дугуйн спортын тамирчин, ОУХМ Сайнбаярын Жамбалжамц “Ханжоу 2022” Азийн зуны спортын XIX наадмын хүрэл медаль, Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль, Испани Улсын "BURGOS BH" мэргэжлийн багтай гэрээ байгуулсан, “Парис 2024” олимпын наадамд оролцох эрхээ хүртсэн амжилтаар, спортын сэтгүүлчдийн санал хураалтад нийт 38 оноо хүртэж "Бөртэ Чоно"-ын эзэн боллоо.
Монгол Улсын гавьяат тамирчин Долгоржавын Отгонжаргал дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медаль, "Парис 2024" олимпын наадамд оролцох эрх хүртсэн, дэлхийн чансааны Унгарын гран при тэмцээнээс хүрэл медаль хүртсэн амжилтаар, спортын сэтгүүлчдээс 55 оноо хүртэж, энэ оны “Шилдгийн шилдэг эмэгтэй тамирчин”-аар шалгарлаа.
Лутсайханы Алтанцэцэг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн амжилтаар Монголын спортын сэтгүүлчдээс 21 оноо хүртэж, энэ оны шилдэг эмэгтэй тамирчнаас шалгарлаа.
"Бөртэ Чоно 2023" оны шилдэг дасгалжуулагчаар Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Түмэндэмбэрэлийн Сүхбаатар шалгарлаа.
“Бөртэ Чоно 2023” наадмын “Оны шилдэг баг”-аар 3х3 сагсан бөмбөгийн Үндэсний шигшээ эрэгтэй шигшээ баг Азийн аварга шалгаруулах тэмцээний алт, "Шанхай их дуулга" тэмцээний аварга, “FIBA Ulaanbaatar Challenger” тэмцээний мөнгөн медаль, "FIBA Suntory Shanghai Challenger" тэмцээний мөнгөн медаль, "FIBA Wuxi Challenger" тэмцээний мөнгөн медаль, "FIBA Ulaanbaatar Super Quest" тэмцээний хүрэл медаль хүртсэн амжилтаар тодорлоо.
Энэ оны “Паралимпын шилдэг тамирчин”-аар дэлхийн паратаэквондогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль, "Ханжоу 2022" Пара Азийн наадмын аварга, 2023-2024 оны Пара гран при тэмцээнээс хоёр алт, хоёр мөнгө тус тус хүртсэн амжилтаар Ганболдын Болор-Эрдэнэ шалгарлаа.
"Бөртэ Чоно 2023" наадмын “Шилддэг залуу тамирчин”-аар Оюун-Эрдэнэ Энхсайхан шалгарав. Тэрбээр "Улаанбаатар 2023" Зүүн Азийн залуучуудын наадмын аварга, залуучуудын улсын аварга, Казахстан Улсын Шымкент хотод зохиогдсон залуучуудын олон улсын тэмцээний аварга болсон амжилтаар шалгарлаа.
Энэ оны “Шилдэг дасгалжуулагч”-аар Монголын хоккейн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Арслангийн Мэргэн тодорч, "Бөртэ Чоно"-ын эзэн боллоо.
“Бөртэ Чоно 2023” наадмын “Шилдэг шүүгч”-ээр Баттулгын Алтангадас тодорлоо. Тэрбээр “Ханжоу 2022” Азийн 19 дүгээр наадам, Азийн аварга шалгаруулах тэмцээн, "Улаанбаатар 2023" Зүүн Азийн залуучуудын наадам, “U23” дэлхийн аваргыг амжилттай дэнсэлсэн билээ.
Хөл бөмбөгийн олон улсын шүүгч Ө.Батцэцэг Бөртэ Чоно”-ын эзнээр шалгарлаа. Тэрбээр “Ханжоу 2022” Азийн 19 дүгээр наадам, Азийн аварга шалгаруулах тэмцээн, Зүүн азийн залуучуудын наадам, “U23” дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай шүүн явуулсан билээ.
Монголын жүдо бөхийн холбоо энэ оны “Шилдэг спортын холбоо”-оор шалгарч, “Бөртэ Чоно”-ын эзэн боллоо. Байгууллагын хөгжил, спортын хөгжил, хүний хөгжил, санхүү, маркетингийн хөгжил, МҮОХ-ны үйл ажиллагааны оролцоо, спортын амжилт зэрэг нэгдсэн дүнгээр Монголын жүдо бөхийн холбоо 1400 онооноос 1145 оноо авч оны “Шилдгийн шилдэг” олимпын төрлийн холбоогоор шалгарлаа.
Монголын крикетийн холбоо нь эрчимтэй үйл ажиллагааны менежментэд өндөр оноо хүртсэн бөгөөд, "Ханжоу 2022" Азийн зуны спортын наадамд анх удаа эрэгтэй, эмэгтэй багийн бүрэн бүрэлдэхүүнтэйгээр оролцсон билээ. Түүнчлэн тамирчдын комисс, жендерийн комиссыг байгуулж манлайлан ажилласан төдийгүй, санхүү маркетингийн хөгжлөөр шилдэг байж нийт 1400 онооноос 860 оноо авч “Шилдэг спортын холбоо”-оор шалгарлаа.
Энэ оны “Онцлох Бөртэ Чоно цомын эзэн”-ээр "Улаанбаатар 2023" Зүүн Азийн залуучуудын наадмын зохион байгуулах хороо тодорлоо. Энэ онд Монгол Улс түүхэндээ анх удаа 11 үндэсний олимпын хороодын 800 гаруй тамирчид 12 спортын төрлөөр өрсөлдсөн Зүүн Азийн Залуучуудын наадмыг эх орондоо амжилттай зохион байгуулсан билээ.
Спорт, олимпизмыг тууштай дэмжин ажиллаж буй “Спортын 361 брэнд” нь спортын “Шилдэг ивээн тэтгэгч”-ээр тодорч, “Бөртэ чоно”-ын эзэн боллоо. 361 брэндээс энэ онд “Ханжоу 2022” Азийн зуны спортын XIX наадам, “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадамд оролцсон Монголын баг тамирчдыг гурван тэрбум гаруй төгрөгийн өртөг бүхий 1390 сэт хувцсаар бүрэн ивээн тэтгэсэн билээ.
Спорт, олимпизмыг тууштай дэмжин ажиллаж буй “Emart - Скай хайпермаркет” ХХК “Спортын шилдэг ивээн тэтгэгч”-ээр тодорч, “Бөртэ чоно”-ын эзэн боллоо.
Дэлхийн стандартад нийцсэн жилийн дөрвөн улиралд бэлтгэл хийх боломжтой, Ази тивийн анхны цор ганц битүү хучилттай хөл бөмбөгийн талбайг Төв аймгийн Зуун мод хотод Монголын хөл бөмбөгийн холбооноос бүтээн байгуулсан билээ.
“AIRDOM” төсөл амжилттай хэрэгжиж битүү хучилттай талбай байгуулагдсанаар баг тамирчдын амжилт, бэлтгэлийн үр дүнд эерэгээр нөлөөлөх томоохон хүчин зүйл болж чадсан байна.
“Спортын шилдэг сэтгүүлч”-ээр МҮОНТ-ийн сэтгүүлч Отгонбаярын Сонинбаяр тодорлоо.Тэрбээр “Ханжоу 2022” Азийн зуны спортын XIX наадмыг амжилттай сурвалжилсан төдийгүй, волейбол болон хөл бөмбөгийн үндэсний лигийн тэмцээний шууд нэвтрүүлгийн редакторын ажлыг амжилттай зохион явуулжээ.
2023 оны “Шилдэг олимпын зүтгэлтэн”-ээр Япон Улсын иргэн, Монгол Улсын өргөмжит консул, МҮОХ-ны элч төлөөлөгч Каваучи Широ шалгарлаа. Тэрбээр МҮОХ-ны үйл ажиллагаа болон бэйсбол-софтбол, бокс, жүдо бөхийн баг тамирчдыг бүхий л талаар дэмжин ажилласан билээ. Мөн шинэлэг спорт болох тийболын төрлийг хүүхэд багачуудад сурталчлан хөгжүүлэх ажлыг амжилттай өрнүүлж байна. “Олимпын зүтгэлтэн” Каваучи Широ нь энэ онд Монгол Улсын спорт, олимпизмын хөгжилд нийт 300 гаруй сая төгрөгийн буцалтгүй тусламжийг үзүүлсэн байна.
Төв аймгийн “Сөүл” олимпын зөвлөл нь 2023 онд хүүхэд залууст олимпизмын үзэл санааг түгээн дэлгэрүүлэх олон талт үйл ажиллагааг амжилттай өрнүүлж, аймгийн ЗГТГ, БТСГ, Боловсрол шинжлэх ухааны газар, ерөнхий боловсролын сургуулиудтай нягт хамтран ажилласан билээ. Мөн энэ оны “Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт Болзолт уралдаан амжилттай оролцож, шилдэг Олимпын зөвлөлөөр шалгарсан бөгөөд аймгийн хэмжээнд Олимпизмын үзэл санааг түгээн дэлгэрүүлэх ажлыг тууштай олон жил өрнүүлж байна.
Энэ оны “Шилдэг олимпын танхим”-аар Нийслэлийн ерөнхий боловсролын 70 дугаар сургуулийн олимпын танхим тодорлоо. 70 дугаар сургуулийн олимпын танхим нь боловсролын тусгай хэрэгцээ шаардлагатай суралцагчдад олимпизмын үзэл санааг 2005 оноос хойш тууштай түгээн дэлгэрүүлж, энэ оны “Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт болзолт уралдаанд амжилттай оролцон улсын тэргүүний сургууль, олимпын танхимаар шалгарсан билээ. Мөн үйл ажиллагаандаа “AR”, “VR” технологийг нэвтрүүлсэн төдийгүй олимпын боловсрол, хүмүүжил, тэмцээн уралдаан, танин мэдэхүйн чиглэлээр 30 гаруй багц ажлыг амжилттай хэрэгжүүлжээ.
| ТАНИЛЦ:“БӨРТЭ ЧОНО-2023”-ЫН ЭЗЭД |
|
Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дөрөв дэх хэлэлцүүлэгт шилжүүллээ
2025-11-12 15:30:34
ЗГ: УБЕГ-ын даргаар Д.Даваанямыг томиллоо
2025-11-12 15:09:41
Байнгын асаргаа шаардлагатай хүүхдийг тодорхойлох өвчин гэмтлийн жагсаалтыг шинэчлэн боловсруулна
2025-11-12 14:58:30
"Оюутолгой" компанийн гүйцэтгэх удирдлагаар монгол хүн томилох санал тавилаа
2025-11-12 14:50:10
Д.Амарбаясгалан: МАН-ын Их хурлаар намын даргад нэр дэвшихгүй
2025-11-12 14:46:45
Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13628 болжээ
2025-11-12 14:21:59
Нийт нутгийн 68 хувьд цастай байна
2025-11-12 14:20:31
Хувийн мэдээллээ бусдад өгөх нь залилах гэмт хэргийн хохирогч болгож байна
2025-11-12 14:19:25
ЦЕГ: Төрийн өндөр албан тушаалтны нэр хүндэд халдаж, худал мэдээлэл тараасан гэх үүднээс иргэн Э-г яллагдагчаар татан шалгаж байна
2025-11-12 14:17:20
Ж.ЧИНБҮРЭН: 2027 ондоо багтааж эмч, эмнэлгийн ажилтны цалинг гурван саяд хүргэх санал гаргасан
2025-11-12 13:27:40
Н.УЧРАЛ: З.Нарантуяаг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаас чөлөөлсөн
2025-11-12 13:20:55
Б.ЭНХБАЯР: "Эрдэнэс Тавантолгой" ХХК-ийн охин компанид Бортээгийн тусгай зөвшөөрлийг эзэмшүүлсэн байна
2025-11-12 13:00:41
Б.ЭНХБАЯР: "Эрдэнэс Тавантолгой" ХХК-ийн дарга асан Б.Ганхуяг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан руу бичсэн мессежийг баримттай дэлгэж байна
2025-11-12 12:42:15
Э.ДӨЛГӨӨН: Монголын нэрийг дэлхийд гаргах багийн нэг хэсэг болсондоо баяртай байна
2025-11-12 11:24:53
Булган, Орхон, Хөвсгөл, Сэлэнгэ чиглэлийн автобусны үнэ нэмэгджээ
2025-11-12 11:06:42
ЗГ: Эрүүл мэндийн ажилтны ҮЭХ-той хийж буй хэлэлцээртэй танилцана
2025-11-12 10:59:59
Э.НАМУУН БА “ГАЛБИНГАА” КИНОНЫ ЭНХ-ҮҮЛЭН, “НАДАД ИРЭЭГҮЙ ХАЙР”-ЫН ХАЛИУНАА
2025-11-12 09:00:13
НЭМГ-ЫН ДАРГА АСАН Л.ТӨМӨРБААТАРЫН ХУВИЙН ЭМНЭЛЭГ ЭМДС-ГААС ХАМГИЙН ИХ САНХҮҮЖИЛТ АВЧЭЭ
2025-11-12 07:00:00
НӨХРИЙНХӨӨ ХООЛОНД ЗҮҮ ХИЙСЭН ЭМЭГТЭЙД 2.6 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООЖЭЭ
2025-11-12 07:00:00
Ш.БЯМБА-ЭРДЭНЭЦЭЦЭГ: “ПҮҮЖЭЭ” БАРИМТАТ КИНОГ СЭТГЭЛ ШИМШРЭЭД ҮЗЭЖ ЧАДДАГГҮЙ, ААВ, ЭЭЖ, ЭГЧ, ДҮҮГЭЭ САНААД ХЭЦҮҮ БАЙДАГ ЮМ
2025-11-12 07:00:00
Ү.АНАР: БАЛЕТ БОЛ ХОВС
2025-11-12 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН Ж.БАТЖАРГАЛЫН ТӨРИЙН АЛБАН ДАХЬ ТӨРЛИЙН ХЭЛХЭЭ
2025-11-12 07:00:00
Г.ЗАНДАНШАТАР: МАН-ын даргын төлөөх өрсөлдөөнөөс нэрээ татаж байна
2025-11-11 17:31:21
Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүлэв
2025-11-11 17:16:35
С.ОДОНТУЯА: ЖДҮ, Тариалан эрхлэлт зэрэг сангаа тоноод дуусгасан та нар одоо Эрүүл мэндийн даатгалын сангаа дуусгах гэж байна
2025-11-11 16:26:04
С.БЯМБАЦОГТ: Төрийн өмчит компаниуд 2024 оны жилийн эцсээр 26 их наяд төгрөгийн орлого олж, 5.8 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан
2025-11-11 15:57:35
С.БУМ-ОЧИР: Улсын төсөвтэй тэнцэхүйц мөнгө ашиггүй ажиллаж байгаа төрийн өмчит компаниудад зарцуулагдаж байна
2025-11-11 15:40:18
Яруу найрагч Б.Лхагвасүрэн агсны “Үгүйлэгдсэн хайр” жүжгийг маргааш нээнэ
2025-11-11 15:14:41
Б.Шаравын “Чингис хаан” дуурийг тоглоно
2025-11-11 14:43:51
Г.ГЭРЭЛ: Манай МҮОНРТ-ийн дундаж цалин 1.5 сая төгрөг байгаа
2025-11-11 14:14:33
Х.ГАНХУЯГ: ЭМДС авлига, хулгайд идэгдэж, яг шүүрэн шанага шиг болчихсон
2025-11-11 13:07:33
АТГ-ын мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 909 хэрэг шалгагдаж байна
2025-11-11 12:37:07
ОБЕГ: Он гарсаар гамшиг, аюулт үзэгдэл, ослын 4601 дуудлага бүртгэгдлээ
2025-11-11 12:22:41
ЗӨВЛӨМЖ: БНХАУ-д зорчихдоо Дипломат төлөөлөгчийн газартай холбогдож зөвлөгөө, мэдээлэл аваарай
2025-11-11 12:18:17
ОРОН НУТГИЙН АВТОБУСНЫ ҮНЭ ТАРИФ ШИНЭЛЭГДЖЭЭ
2025-11-11 12:11:51
АЛДРАЙХАН ОХИН ХУЛТАЙ АЙРАГ ЦАЛГИУЛАНХАН ДУУЛЖ ЭХЛЭХЭД...
2025-11-11 07:35:36
ХЭВЛЭЛИЙН ХУРЛЫН “ШАГНАЛ”-Д ЭМДЕГ-ЫН ДАРГЫН СЭНТИЙГ “БЭЛЭГЛЭВ” ҮҮ
2025-11-11 07:00:00
“АЛТАН ХАЛБАГА ЗУУЖ” ТӨРСӨН Г.ТЭМҮҮЛЭН
2025-11-11 07:00:00
ӨСВӨР НАСНЫ 18 ХҮҮХЭД ХҮНИЙ НАЙМААНЫ ХОХИРОГЧ БОЛСОН ХЭРГИЙН МӨРӨӨР...
2025-11-11 07:00:00
АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ҮЗВЭРИЙН ХУВААРЬ
2025-11-11 07:00:00
М.ЛХАГВАГЭРЭЛИЙН аав Д.МӨНХТӨР: Би хүүгээ “Бөх болохгүй” гэсэн бол “Болгоно” гээд зүтгэх байсан даа
2025-11-11 07:00:00
АМЬТДЫН ХӨРӨГ БҮТЭЭГЧ Л.ЖАРГАЛ
2025-11-11 07:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ -2 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА
2025-11-11 06:00:00
ЗУРХАЙ: ҮС ЗАСУУЛБАЛ ИДЭЭ УНДАА ЭЛБЭГ ОЛДОНО
2025-11-11 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |