Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн тулааны ес дэх ялалтаа байгууллаа. Тун саяхан даа, бичлэг хийгээд л "Би заавал чадна, амжилт гаргана" гээд зорилгоо тодорхойлж, тулааны спортод хоёргүй сэтгэлээр зүтгэхээр гарч ирж байсан бол өнөөдөр эх орныхоо нэрийг дэлхийд гаргаж явна. Өнөө бидний гомдоогоод явуулсан тамирчин шүү дээ. Оны өмнөхөн л тэр найм дахь тулаанаа нэг ч удаа хүнд цохилт авч байгаагүй тамирчныг хүчтэй цохилтоор ялж байгуулсныг мэдэх байх.
2021 оны арванхоёрдугаар сард тэр мэргэжлийн боксын анхны тулаанаа хийж, ялалт байгуулан эхэлж байсан. Хэнээс ч юу ч гуйхгүй, хэний ч өмнө гудайж бөхийхгүй зан чанараараа тэр мэргэжлийн боксын тавцан руу гарсан. Энэ нь ч оносон шийдвэр гэдгийг өнөөдөр бид харж байна. Өөрөө ч тэр батлан харуулах гэж өдөр бүр хичээж, өнөөдөр ийнхүү ес дахь ялалтаа баяртайгаар дуулгаж байна. Зорьсондоо үнэнчээр амжилттай зүтгэж, иртэй байгаа түүнд баяр хүргэе.
Үнэхээр амжилтаа харуулж чадаж байна. Өөрийн сонгон хичээллэж, амжилт гаргахаар эргэлт буцалтгүй сонгосон боксын төлөө тэр арав гаруй наснаасаа эхлэн тууштай хичээллэж, тасралтгүй амжилт гаргасан. 19 настайдаа анх Риогийн олимпын тавдугаар байрт шалгарч, дараагийн олимпод түрүүлнэ гэсэн хүслийг өвөртлөөд зогсож байсан.
Гэсэн ч түүний хичээл зүтгэл амжилтыг хүмүүс төдийлөн үнэлж, чин үнэнчээр дэмжээгүй. Гавьяатын найран дээр нь нутгийн зөвлөл болох гишүүд нь түүнд автомашин бэлэглэж байгаагаа хэлж, “Машин нь замдаа ирж яваа” гэж хүүхэд хуурч байгаа аятай хуураад, машинаа өгсөн ч юмгүй сүүлдээ “Машин өгөх албатай юм уу” гэх үгээр маргаан үүсгээд дууссан. Түүнийг хуурч, дэмжинэ гээд дэмждэггүй, амжилтыг нь үнэлээгүй жишээнээс ганцхан дурдахад л энэ. Олон ч удаа түүнийг хуурсан, гомдоосон, зодож гэмтээж ч байсан. Гэсэн ч тэр өөрийнхөөрөө чадлаар амжилтад хүрнэ гэсэн бат итгэлээ алдалгүй зүтгэсээр байлаа. Тэр мөн хүлээсэн, итгэсэн, дараагийн амжилт руугаа тэмүүлсэн. Гэхдээ нөхцөл байдал хэвэндээ л байсан. Нэг ч өдөр амралгүй шаргуу бэлтгэлээ хийсэн ч амьдрал нь тэр хэмжээгээр сайжирч, дээрдсэн зүйл байгаагүй. Тэгээд л өөрийн чадлыг харуулахаар зүтгэсэн. Шигшээ багаас нь хасаж байхад ч тэр гуйлгүйгээр том байж, өөрийгөө мэргэжлийн боксын тавцанд харуулна гэж итгэсэн.

Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн тэрбээр анх Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин П.Сэрдамбыг хараад анх боксоор хичээллэе гэж шийдсэн гэдэг. Айлын гурав дахь хүүхэд бөгөөд багаасаа бусад хүүхдийн л адил гудамжинд тоглож наадан, гэрийнхээ ажилд тусалдаг байжээ. Түүний боксоор хичээллэх шийдвэр 2008 оны олимпоос эхлэлтэй байна.
Түүний амжилт 2013 оны Залуучуудын Азийн Аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэнээр эхэлсэн түүхтэй. Араас нь 2016 онд Риогийн олимпын тавдугаар байр, Химийн цомын алтан медаль, Чехийн олон улсын гранпри наадмаас алтан медаль, 2018 оны Улаанбаатар цом тэмцээнд түрүүлж, ААШ-д оролцох эрхээ авч, алтан медаль, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль гээд амжилт нь ёстой хөвөрч байв. Харин 2020 оны Токиогийн олимпод итгэл найдвар тавьж, “Энэ миний амьдралаа өөрчлөх боломж” гэж зүтгэсэн ч хүсэлдээ арай хүрч чадаагүй юм. Тиймээс л тэр мэргэжлийн бокс руу зориг сэтгэл шулуудсан. Хамгийн сүүлд явахынхаа өмнө тэр холимог тулаанч З.Шинэчагтагтай 600 сая төгрөгийн боцоотой тулаан хийж, ялалт байгуулсан. Мөн л удаж төдөж арай чүү хожлынхоо мөнгийг авсан. Үнэндээ тэр хангалттай харж, хүлээж, бүхнийг болох байх гэсэн хүсэлтэй байсан ч одоо харин хүний амжилтыг үнэлсэн шиг үнэлж чаддаг тавцан дээр тэр амжилттай зогсож чадаж байна. Өшөө ч олон амжилт байгааг тэр хэлж байна. Түүнд амжилт хүсье.
Түүний амжилтад өөрөөс нь дутахгүй гэр бүлийнхэн нь хамгийн их баярлаж байгаа нь мэдээж. Түүний ээж “Мэргэжлийн бокст тулалдсанаасаа хойш хүү минь тайван, өөртөө итгэлтэй болсон. Тийм учраас тоглолт бүрийг нь шимтэн үзэж, цохилт, довтлолт бүрд минь хамтдаа байдаг” гэсэн юм. Ийм сайхан тамирчнаа бид мөн ч гомдоож, амлалтаасаа ухарч, урмыг нь хугалсан даа. Гэсэн ч тэр мэргэжлийн тулаанд мэхийхгүйгээр амжилттай оролцож, улам гялалзаж байна.
| ГОМДООГООД ЯВУУЛСАН Э.ЦЭНДБААТАР МОНГОЛЫНХОО НЭРИЙГ ДЭЛХИЙД ГАЙХУУЛЖ БАЙНА |
|
Бельги Улс Монголчуудын визийн нөхцөлийг хөнгөвчлөхөд дэмжлэг үзүүлнэ
2026-08-29 11:21:06
Тавантолгойн метан хийн төсөл 2027 онд бүтээн байгуулалт нь эхэлнэ
2026-08-29 08:19:08
Монголын иогчдын холбооны 25 гишүүн Энэтхэг Улсыг зорин мордлоо
2026-08-29 08:11:19
"Хилчин" спорт хорооны түүхт 80 жилийн ойд Б.Түмэндэмбэрэл начин түрүүллээ
2026-08-29 07:54:59
“ЦАЙНЫ ЗАМ” олон улсын форумд “Талын Монгол” брэнд амжилттай хэлэлцээр хийлээ
2026-08-29 07:50:00
Элчин сайд ноён Атул Малхари Готсурве, Монголын иогийн багш нартай уулзав
2026-08-29 07:40:00
“ШАМБАЛА 2056 ТӨСӨЛ”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-08-29 07:30:00
“COP17”-гоос аялал жуулчлал, үйлчилгээний салбарт 5.4 тэрбумын орлого бүрджээ
2026-08-29 07:20:00
Ч.Дагийсүрэн, Өмнөд Солонгосын Сон Ён Жэг боолтоор яллаа
2026-08-29 07:15:00
Кот д’Ивуар болон Буркина Фасо Улсын сайд нарыг хүлээн авч уулзав
2026-08-29 07:10:00
Монгол Улсын баг, Вьетнамын багийг 98:64-өөр хожлоо
2026-08-29 07:05:00
2026-2028 онд хэрэгжүүлэх салбарын хамтын хэлэлцээрээ шинэчлэн байгуулав
2026-08-29 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-08-29 06:00:00
Б.БАЯРМАА: Би хэвлэлийн бага хурал зарлаж, Эрүүл мэндийн яаманд гомдол гаргана
2026-08-28 18:50:14
“FOODEX MONGOLIA 2026” ҮЗЭСГЭЛЭНД ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД НЭГДЭН ОРОЛЦОНО
2026-08-28 17:11:30
Жүдогийн дасгалжуулагчид Япон дахь сургалтаа амжилттай дүүргэлээ
2026-08-28 17:05:24
ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
2026-08-28 16:51:17
Н.Давааням: Өөрөө эмч хүн байж, жил гаруйн өмнө өвчнөөр өөд болсон ээжийн минь тухай мэдээллийг олон нийтийн сүлжээнд дэлгэж байгаад нь би гомдолтой байна
2026-08-28 16:46:15
Элчин сайд Д.Даваа, “РОССОТРУДНИЧЕСТВО”-гийн И.Ю. Чайкатай уулзалт хийв
2026-08-28 16:33:37
Ерөнхий сайд Н.Учрал Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд ажиллаж байна
2026-08-28 16:21:12
COP17 ХУРЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ АЖИЛЛАГААНД ИНТЕРПОЛ ХАМТРАН АЖИЛЛАЖЭЭ
2026-08-28 16:19:29
Буркина Фасо Улсын Байгал орчны дэд сайд Оуэдраого Памуссатай уулзлаа
2026-08-28 16:15:35
“UNCCD”-ийн төлөөлөгч Ксения Сканлон "Талархлын гэрчилгээ" гардууллаа
2026-08-28 15:58:10
“Цэнхэр бүс” дэх НҮБ-ын Хүүхдийн Сан, Усны газрын павильон хаалтаа хийлээ
2026-08-28 15:33:55
Есдүгээр сарын 1, 2-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
2026-08-28 15:26:56
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг, Европын хөрөнгө оруулалтын банкны захиралтай уулзлаа
2026-08-28 14:27:46
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тушаалаар С.Молор-Эрдэнийг шалгаж эхэлжээ
2026-08-28 13:55:31
“УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДРЫГ ЭРТ ИЛРҮҮЛЖ, ЭМЧИЛГЭЭНИЙ ҮР ДҮНГ НЭМЭГДҮҮЛЬЕ” НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛЖЭЭ
2026-08-28 13:54:38
ЭКОЛОГИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ ДАРГА Т.ОЮУТБОЛДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЖЭЭ
2026-08-28 13:31:52
Геологи, уул уурхай, эрдэс баялгийн мэргэжлийн нэгдсэн холбоо байгууллаа
2026-08-28 13:28:48
COP17 өндөрлөж байна
2026-08-28 13:25:50
Элчин сайд Д.Бямбадорж Египетийн “GRAND EGYPTIAN MUSEUM” захиралтай уулзав
2026-08-28 11:29:19
ТӨВ БОЛОН ЗҮҮН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТГААР БОРОО ОРЖ, ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРОХ ТӨЛӨВТЭЙ БАЙГААГ АНХААРУУЛЛАА
2026-08-28 09:56:04
Өнөр хорооллын гудамжинд явган хүний гүүрэн гарц угсрах тул өнөөдрийн 22:00 цагаас тухайн хэсгийн авто замыг түр хаана
2026-08-28 09:37:28
Залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
2026-08-28 07:49:10
Ц.Сандаг-Очир сайд, Рут Дэвис тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
2026-08-28 07:40:00
Монгол, Люксембургийн харилцаанд шинэ ахиц гарлаа
2026-08-28 07:35:00
Шугаман дэд бүтэцийг зэрлэг амьтанд ээлтэй байгуулах асуудлыг хэлэлцлээ
2026-08-28 07:30:00
Б.Батцэцэг сайд Африкийн төлөөлөгчидтэй санал солилцов
2026-08-28 07:20:00
МҮОХ-ноос НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын 17 дугаар бага хуралд оролцлоо
2026-08-28 07:10:00
Уул уурхайн нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийг багасгах боломжийг ярилцлаа
2026-08-28 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-08-28 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |