Тайланд Улсын Ратчасима хотод дэлхийн хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын анхдугаар наадам арванхоёрдугаар сарын 2-9-ний өдрүүдэд болж байна. Тус наадамд манай улсаас пауэрлифтинг, буудлага спортын төрөлд хоёр тамирчин, хоёр дасгалжуулагч оролцож байгаа юм.
Наадмын пауэрлифтингийн 107 кг-ын жинд гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор оролцсон Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ алтан медаль хүртлээ. Тэрбээр цээжнээс 242 кг-ыг амжилттай шахснаар төрийн дуулалаа эгшиглүүлсэн бол БНХАУ-ын тамирчин мөнгө, Польшийн тамирчин хүрэл медаль хүртжээ.
Э.Содномпилжээгийн хувьд 2023 онд ДАШТ-ээс мөнгө, Европын аварга шалгаруулах тэмцээнээс алт, “Ханжоу-2022” Азийн пара наадмаас мөнгөн медаль хүртсэн бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын анхдугаар наадмын энэхүү алтан медаль нь түүний хилийн чанд дахь дөрөв дэх медаль болж байна.
| Э.Содгомпэлжээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн наадмаас алтан медаль хүртжээ |
|
Д.Цэрэнтогтох аваргын нэрэмжит үндэсний бөхийн өсвөр үеийн улсын аваргууд тодорлоо
2026-05-05 17:29:52
ЦЕГ: Эдгээр QR код, цахим холбоос нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой байх магадлалтай
2026-05-05 15:44:13
ЭРХЭМСЭГ ТУЯА
2026-05-05 08:41:37
Дэлхийн цэргийн спортын холбооны 81 дэх удаагийн чуулга уулзалт эхэллээ
2026-05-05 08:36:24
АН-ЫНХАН СЭХЭЛ АВАХААРАА Л АЛБАН ТУШААЛЫН ТӨЛӨӨ ӨРСӨЛДӨӨД ЭХЭЛДЭГ
2026-05-05 08:18:23
Г.БАТЗОРИГ: 2026 ОНЫ УЛСЫН ТӨСӨВТ ТОДОТГОЛ ХИЙХ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГАТАЙ
2026-05-05 07:34:44
2026-05-05 07:20:00
Спортын “СОЁЛЫН БОЛОВСРОЛ-НЭГ МОНГОЛ” нээлттэй өдөрлөг боллоо
2026-05-05 07:10:00
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН АЛСЫН ХАРАА АНУ-Д ОРОГНОХ ЮМ БИШ БИЗ-II
2026-05-05 07:00:20
ТАЙЖИЙН ХҮҮГИЙН ӨМНӨӨС СУРГУУЛЬД СУРЧ, ӨРНӨДИЙГ ЗОРЬСОН “ГЕРМАН” Б.СОДНОМ
2026-05-05 07:00:00
ДЭЛХИЙН АВАРГУУДЫН БАГШ “АЛДАР”-ЫН Ц.ХОСБАЯР
2026-05-05 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |