Япон Улсын нийслэл Токио хотод жүдо бөхийн 2023 оны сүүлчийн тэмцээн болох “ Токио-2023” их дуулга тэмцээн ирэх сарын 2-3-ны өдрүүдэд болно. Тус тэмцээнд 88 орны эрэгтэй 322, эмэгтэй 217, нийт 539 тамирчин оролцохоо одоогоор мэдүүлсэн байна.
“Токио 2023” гранд сламын эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд 42 тамирчин, 66 кг-д 51 бөх, 73 кг-д 50 бөх, 81 кг-д 52 бөх, 90 кг-д 43 бөх, -100 кг-д 45 бөх, +100 кг-д 39 бөх барилдах мэдүүлэг өгчээ. Харин эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд 26 тамирчин, 52 кг-д 33 бөх, 57 кг-д 31 бөх, 63 кг-д 37 бөх, 70 кг-д 31 бөх, -78 кг-д 30 бөх, +78 кг-д 29 бөх барилдах урьдчилсан мэдүүлэг өгөөд байгаа.
Манай улсаас дасгалжуулагч Ч.Болдбаатар, М.Бундмаа нарын удирдлага дор 20 тамирчин зодоглоно. Тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-ын жингийн “С” хэсэгт Б.Баасанхүү эхний тойрогт гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойрогт Португаль, Габонын бөхчүүдийн хэн ялсантай барилдана. “С” хэсгийг Японы дэлхийн аварга Цунода тэргүүлэн барилдах юм. 52 кг-ын “С” хэсгийн нэгдүгэээр тойрогт Л.Сосорбарам, Испанийн бөхтэй таарсан. Энэ жингийн “D” хэсэгт АНЭУ-ын нэр дээр барилдаж буй Б.Хорлоодой ОХУ-ын тамирчинтай барилдана. “D” хэсгийг Японы дэлхийн аварга Абэ Ута тэргүүлэн барилдах юм. 57 кг-ын “А” хэсгийн нэгдүгээр тойрогт Л.Энхрийлэн, Японы Таканотай таарсан. Энэ жингийн “С” хэсгийн нэгдүгээр тойрогт АНЭУ-ын нэр дээр барилдаж буй Б.Алтанцэцэг, Канадын дэлхийн аварга Климкайттай хүч үзнэ.
63 кг-ын “А” хэсгийн нэгдүгээр тойрогт Д.Есүй, Польшийн бөхтэй таараад байгаа. Энэ жингийн “D” хэсэгт М.Ичинхорлоо, Японы Хорикаватай таарсан. 70 кг-ын “В” хэсгийн нэгдүгээр тойрогт Б.Ням-Эрдэнэ, ОХУ-ын бөхтэй барилдана. -78 кг-ын “В” хэсгийн нэгдгээр тойрогт О.Хүслэн, Өмнөд Солонгосын бөхтэй таараад байна. +78 кг-д-ын “В” хэсгийн нэгдүгээр тойрогт А.Адъяасүрэн гоц мөргөн ялалт авсан байгаа. Тэрбээр хоёрдугаар тойрогт ОХУ, Домниканы бөхчүүдийн хэн ялсантай өрсөлдөнө.
Харин эрэгтэйчүүдийн 60 кг-ын “D” хэсгийн нэгдүгээр тойрогт Э.Ариунболд, Азербайжаны бөхтэй таарсан байгаа. Энэ жингийн “В” хэсэгт Б.Цогт-Очир, Узбекистаны Баратовтай хүч үзнэ. 66 кг-д-ын “В” хэсгийг Б.Эрхэмбаяр толгойлон барилдана. Нэгдүгээр тойрогт Узбекистаны бөхтэй барилдана. Энэ хэсэгт АНЭУ-ын нэр дээр барилдаж буй Б.Нармандах, Израилын бөхтэй барилдах юм. Тус жингийн “С” хэсгийг Ё.Басхүү толгойлон эхний тойрогт Тайванийн тамирчинтай өрсөлдөнө.
73 кг-ын жингийн “D” хэсгийн нэгдүгээр тойрогт Б.Эрдэнэбаяр гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойрогт Б.Эрдэнэбаяр, Молдав, Өмнөд Солонгосын бөхчүүдийн хэн ялсантай таарна. Энэ жингийн “А” хэсгийн нэгдүгээр тойрогт Ц.Цогтбаатар гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойрогт Өмнөд Солонгосын бөхтэй таарах магадлал өндөр байна. 81 кг-ын “D” хэсгийн нэгдүгээр тойрогт Л.Сэргэлэн гоц мөргөн ялалт авсан байгаа. Тэрбээр хоёрдугаар тойрогт ОХУ, Израилийн бөхчүүдийн хэн ялсантай барилдана.
90 кг-ын жингийн “В” хэсгийн нэгдүгээр тойргийн барилдаан Ц.Дагвадорж гоц мөргөн ялалт авсан. Хоёрдугаар тойрогт Куба, Германы тамирчдын хэн ялсантай барилдах юм. -100 кг-ын “В” хэсгийн нэгдүгээр тойрогт Б.Гончигсүрэн, Туркменийн бахтэй таарсан. Энэ жингийн “D” хэсгийн нэгдүгээр тойрогт Г.Алтанбагана, Өмнөд Солонгосын бөхтэй барилдана. +100 кг-д-ын “В” хэсгийн нэгдүгээр тойргийн барилдаанд О.Цэцэнцэнгэл, Монтенегрогийн бөхтэй таарсан. Энэ жингийн “D” хэсгийн нэгдүгээр тойрогт Ө.Пэрэнлэйжамц, Польшийн бөхтэй барилдах юм.
| Жүдо бөхийн “Токио-2023” их дуулгын тэмцээн эхэллээ |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |