-Герман Улсын Кёльн хотод болсон дэлхийн цомын тэмцээнд түрүүлсэнд баяр хүргэе.

-Баярлалаа.
-Хэдэн тулаан хийж дэлхийн цомын аварга болов?
-Дэлхийн цомын тэмцээнд нийт дөрвөн тулаан хийж алтан медаль хүртсэн.
-Танай жинд дэлхийн шилдэг боксчид байсан уу?
-Бокс өндөр хөгжсөн орны тамирчид байсан.
-Хамгийн хүнд тулааныг ямар улсын боксчинтой хийв?
-Шведийн туршлагатай тамирчин Агнес Софиатай хагас шигшээ тулаанд таарсан. Тэр тулаан өрсөлдөөнтэй байсан гэж бодож байна.
.jpg)
-Азийн аварга, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд жаахан тааруухан тулалдсан. Тэр ялагдлууд дээрээ дүгнэлт, судалгаа хийж, дэлхийн цомын аварга болов уу?
-Мэдээж тамирчин хүнд уналт, ялагдал байлгүй яах вэ. Алдаа, дутагдал дээрээ дүгнэлт хийгээд засахыг хичээсэн. Одоо ч зарим алдаагаа засаад явж л байна. Тэмцээнээс тэмцээний хооронд алдаа дутагдалаа засахыг хичээж байгаа.

-“Ханжоу 2022” Азийн наадамд медалийн оосроос атгаад алдсан. Шөвгийн дөрөвт үлдэх, хүрэл медалийн төлөөх тулааныг Казахстаны Карина Ибрагимоватай хийж оноогоор хожигдсон бил үү?
-Тийм ээ, Казахстан Улсын тамирчинд хүрэл медалийн төлөөх тулаанд хожигдсон. Миний хувьд ялах боломж байсан гэж боддог. Би өөрөө тактикаа буруу бодож гарснаас болж ялагдал хүлээсэн гэж дүгнэдэг.
-Өмнөх 2022 оны дэлхийн цомд манай эмэгтэй боксчид маш сайн тулалдсан. Эмэгтэйчүүдийн 54 кг-ын жинд Э.Мичидмаа, 57 кг-д М.Энхжаргал, 60 кг-д Г.Бадмаараг нар алтан медаль хүртэж байсан. Гэтэл энэ удаа өөрөөс чинь бусад тамирчид медальд хүрсэнгүй. Энэ жилийн дэлхийн цомын шүүлт хатуу байв уу?
-Мэдээж тамирчин бүр дор, дороо хичээж оролцсон нь тодорхой. Гэвч өнгөрсөн жилийн аваргуудын хувьд боломж нь нэг л таарч өгсөнгүй гэж бодсон. Жишээ нь ОУХМ Г.Бадмаараг маань жин өгсөж тулалдсан бол ОУХМ Э.Мичидмаагийн хувьд эхний тулаанд эзэн орны тамирчинтай таарч шүүлтэд бага зэрэг будилаан орчихсон уу гэж би хувьдаа дүгнэсэн. Харин дэлхийн аваргын хүрэл медальт ОУХМ М.Энхжаргалын маань хувьд жин үзэх өглөө, жингээ хасаж жиндээ ороод шууд үдээс өмнө тулаан хийсэн. Тийм болохоор сэргэлт авч амжаагүй болов уу. М.Энхжаргал өөрийнхөө дайчин тулааныг бүрэн гаргаж хараахан чадаагүй юм шиг санагдсан. Энэ мэдээж, зөвхөн миний бодол шүү дээ. Ялсан, ялагдсан тамирчид маань бүгд дор бүрнээ дүгнэлт хийж байгаа байх аа.
.jpg)
-Ер нь боксыг хамгийн булхай, луйвар ихтэй спорт гэж ярьдаг. Боксын шүүгчид тэнцүүхэн тулаанд үзэмжээр шүүх гээд байдаг тал байдаг уу?
-Шүүлтийн хувьд луйвар ихтэй гэдгээрээ алдартай спорт бол бокс. Эн тэнцүү тулаанд эзэн орны талд эсвэл арай том гүрний тамирчинд ялалт дарах тохиолдол мэр, сэр байдаг байв. Одоо харин нэг үеэ бодвол арай гайгүй, учиртай шүүдэг болсон гэж би боддог.

-Анх өсвөр үе, залуучуудын ДАШТ-ээс медаль хүртээд, эрч хүчтэй гарч ирж байсан. Тэр үеийн Намуунаас, өнөөдрийн Намуун юугаараа ялгаатай болсон бэ?
-Чанартай асуулт байна шүү. Миний хувьд анх хүсэл тэмүүлэл дүүрэн, өөртөө маш итгэлтэй, ёстой л “Галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй” гэдэг шиг хэний, хэнтэй ч үзнэ гэж боддог байсан. Омголон ч гэх юм уу. Их дэврүүн Намуун тэр үед гарч ирж байсан юм уу гэж одоо боддог. Тэгээд насны ангилал ч өсөөд, жин ч өгсөөд туршлагатай тамирчдад ялагдаад, ёстой л хандаа хага даруулсан даа. Зөвхөн өөртөө итгэлтэй, техниктэй байлаа гээд өрсөлдөгчөө ялж, амжилт гаргадаггүй юм байна гэж боддог болсон. Зөв тактик, сэтгэл зүй, мэдрэмж, бэлтгэлжилт, сахилга бат зэрэг мэргэжлийн тамирчинд заавал байх ёстой, ур чадваруудад суралцах ёстойг ойлгосон. Мэдээж энэ бүгдийг тэмцээнээс тэмцээнд, тулаанаас тулаанд туршлага сууж, олж авах хэрэгтэй юм байна лээ. Миний хувьд одоо ч зарим чадварт суралцаад л явж байна. Анх гарч ирж байсан Намуунтай харьцуулах юм бол одоо илүү туршлагатай, хашир тамирчин бий болсон байх гэж бодож байна.
.jpg)
-ДАШТ-д ялагдал хүлээгээд уйлсан. Үнэхээр хор шар чинь хүрээд уйлав уу, Өөрт байгаа, нөөц боломжоо бүрэн ашиглаж чадаагүй дээ, харамсаад уйлсан уу?
-Та 2022 оны Истанбулын дэлхийн аваргыг ярьж байгаа болов уу. Би тэр тулаанд хүрэл медалийн төлөө Энэтхэг Улсын тамирчинтай тулалдсан. Би эхний үе дээр 3:2-ын харьцаатай ялагдал хүлээгээд, хоёрдугаар үе дээр 4:1-ийн харьцаатай ялаад дээрээс нь өрсөлдөгчөө торгуульсан байсан. Тиймээс ялалт над руу эргэх нь тодорхой болчихсон байв. Гэтэл би гуравдугаар үе дээр буруу тактикаар тулалдаж, шүүгчид оноог тэнцүүлээд ялалтын оноог эсрэг талд өгсөн. Би маш их харамссан. Хоёр дахь удаагаа дэлхийн аваргын медалийн төлөө тулалдаад дахиад мултарчихсан болохоор шууд сөхрөөд уйлчихсан.
.jpg)
-Өөрөө эмэгтэй шигшээ багийнхаа хамгийн туршлагатай, тамирчны нэг, шийдвэрлэх тулаанууд дээр ялагдал хүлээгээд байна. Сэтгэл зүй нөлөөлөөд байна уу. Аз ёндоо, бэлтгэлжилт дутагдаад байна уу?
-Аварга болох эсвэл медаль авах цаг нь болоогүй юм байлгүй. Бүх зүйлийн тохироо бүрдсэн цагт, би дэлхийн медаль авах л болно гэж боддог. Би дэлхий аваргаас медаль авахгүй л байна гэдэг болоогүй л байна гэсэн үг. Миний цаг хугацаа биш л байсан байх. Би тэр хэмжээнд хүрэхэд дутуу байна л гэсэн үг шүү дээ. Харин юу дутуу байгаагаа, олж мэдээд дараагийн тэмцээндээ нэмж сайжруулаад явах юм бол, нэг л өдөр миний цаг ирнэ байх гэж найддаг. Манай багш хэлдэг юм “Нэг л өдөр заавал чиний цаг ирнэ. Тууштай хөдөлмөрлөөд л бай. Бурхан заавал харна” гэж хэлдэг. Харин тэр цаг үеийг тууштай хүлээж чадах уу, үгүй юу гэдэг миний сонголт юм уу даа.
.jpg)
-Ер нь өөрийн чинь амжилт гаргасан тэмцээнүүдийг хараад байхад гол төлөв Европ тивд болсон тэмцээнүүд байх юм. Ази тивд болсон тэмцээнүүдэд жаахан амжилт буураад байх шиг санагддаг. Магадгүй Ази, Европ тивийн шүүгчдийн ур чадварын ялгаатай байдалтай холбоотой юм болов уу?
-Ази бол боксын спортоор жигд өндөр хөгжилтэй тив шүү дээ. Азийн тамирчдын техник ур чадвар, хурд, авхаалж самбаа гээд л өөр. Миний хувьд тулааны арга барил Европ тамирчидтай тулалдахад илүү таардаг байж мэдэх юм. Түүнээс биш шүүгчдийн тал дээр тив хооронд ур чадварын зөрүү гарч байгаа гэж бодохгүй байна.
| М.НАМУУН: ДЭЛХИЙН МЕДАЛЬ АВЧ ЧАДАХГҮЙ БАЙГАА НЬ БОЛООГҮЙ Л БАЙНА ГЭСЭН ҮГ |
|
Хойд Солонгосын үзүүлэх тоглолтын баг Дарханд очжээ
2026-08-06 18:26:07
Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээлийн үзэсгэлэн, эрдэм шинжилгээний хурал болов
2026-08-06 18:15:52
ШАТАХУУНЫ НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, НИЙЛҮҮЛЭЛТИЙН ДОГОЛДЛЫГ АРИЛГАХАД АНХААРЧ БАЙНА
2026-08-06 14:13:35
Монголын волейболын баг, Хонконгийн багийг хожлоо
2026-08-06 14:00:05
2026-08-06 13:47:15
М.Мөнххайр өсвөрийн дэлхийн аваргаас хүрэл медаль авлаа
2026-08-06 13:38:56
Э.Маргад өсвөрийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-08-06 13:27:31
“Singapore Women series” тэмцээнд манай багт Greece Elizabeth Berg тоглоно
2026-08-06 13:14:57
Азийн аваргыг Хойд Солонгосн баг 13 алтан медальтайгаар тэргүүлж явна
2026-08-06 12:53:48
Монгол Улсын эмэгтэй шигшээ баг өмсгөлөө гардан авлаа
2026-08-06 12:41:14
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан: “Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах хууль” бол шударгаар хөдөлмөрлөж буй иргэдийн хөрөнгийг хураах асуудал биш нийтийн албан тушаалтантай холбоотой хууль
2026-08-06 11:44:27
Хууль зүй, дотоод хэргийн сайдын багцын 2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-06 11:33:50
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 17-нд эхэлнэ
2026-08-06 11:05:34
"Туул усан цогцолбор" төслийн ТЭЗҮ боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
2026-08-06 10:55:58
Дорноговь аймгийн өвөлжилтийн бэлтгэл 81.2 хувьтай байна
2026-08-06 10:54:04
Т.Ням-Очир: Бие даалтын долоо хоног нийслэл, орон нутагт өөр өөр хугацаанд болно
2026-08-06 10:53:48
Засгийн газар эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүнийг нэг эх үүсвэрээс худалдан авах журмыг шинэчлэн баталжээ
2026-08-06 10:31:47
ТАНИЛЦ: Нийслэлд энэ долоо хоногт хаах авто замууд
2026-08-06 10:21:41
КОП17 БАГА ХУРЛЫН БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БУЙ АЛБА ХААГЧДАД ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-08-06 10:18:47
Гэр бүлийн хүчирхийллийн 52 дуудлага бүртгэгджээ
2026-08-06 10:12:34
Таеквондо-гийн Азийн аваргын нээлтийн фото агшин
2026-08-06 07:10:00
2026-08-06 07:05:00
НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч итгэмжлэх захидлаа гардуулав
2026-08-06 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд эдлэл, идээ ундаа олдоно
2026-08-06 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт 26 хэм дулаан байна
2026-08-06 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |