• Өнөөдөр 2024-05-18

Урлагийн байгууллагуудын спортын наадам болно

2023-10-27,   467

                  “Спортын наадам 2023” үйл ажиллагаа энэ сарын 28-31-ны хооронд болох бөгөөд Улсын драмын эрдмийн театрын хамт олон зохион байгуулах байна. Тодруулбал, Соёлын яамны харьяа байгууллагууд сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, биллиард, шагайн харваа, шатар зэрэг спортын зургаан төрлөөр өрсөлдөх юм.

       Тус наадам нь Соёлын яамны харьяа байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, ажилтан, албан хаагчдыг биеийн тамир, спортод хандах идэвх, сонирхлыг нэмэгдүүлэх, биеийн тамир, спортыг хөгжүүлэх, салбарын спортын аварга байгууллагыг тодруулах зорилготой.


Урлагийн байгууллагуудын спортын наадам болно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188