Хараагүй жүдочдын бэлтгэлийн танхим “Хүүхдийн урлан бүтээх төв”-ийн хойд талын хотхонд орон сууцны хонгилд байх юм. Чийг хөлсний эхүүн үнэр хамар сэтлэх шахам цоргин угтав. Цэвэр, бохир усны сүлжилдсэн олон шугамнаас усны дусал дэвжээн дээр под под хийн туслах юм. Цоорсон шугамыг шар өнгийн гялгар уутаар ороожээ. Намхан таазтай бүдэг гэрэлтэй урт нарийхан хонгилд жүдо, чөлөөт бөх, бялдаржуулахын тамирчид зэрэгцэн бэлтгэл хийж байна. Чөлөөтийн тамирчид хөлстэй өмд цамцаа дулааны шугам хоолой дээр дэлгэн тавьж, зарим нэгийг нь энд тэндгүй тайлж шидэлсэн байв. Бэлтгэл дууссан чөлөөт бөхийн зарим нэг хүүхдүүд хөлстэй бэлтгэлийн хувцсаа солихгүйгээр хүрмээ давхарлан өмсөж байх юм.
Хараагүй жүдочдын бэлтгэл эхлэв. МУГТ, самбо бөхийн дэлхийн аварга Г.Батсүх, ОУХМ Ч.Базарсүрэн нар пара жүдо бөхийн дасгалжуулагчаар ажилладаг ажээ. Жүдочид бэлтгэлийн өмнө “ Сэнсэй” буюу багштайгаа эхлээд мэндлэх аж. Жүдочид, чөлөөт бөхийн тамирчид шиг олонд янзын бэлтгэлийн хувцас давхарлан өмсдөггүй юм байна. Цагаан, хөх өнгийн нэгэн жигд жүдогий буюу кимоно өмссөн нь их л цэвэр цэмцгэр нүдэнд дулаахан мэдрэмж төрүүлэх юм. Хараагүй жүдочид бие халаалт зөөлөн гүйлтийг тойргоор хийхдээ хараатай тамирчдын гараас хөтлөлцөн гүйж байлаа. Уян хатан, сунгалтын болон хурд, хүчний дасгалыг бие даан хийх нь хараатай хүнээс ялгарах юм, ялгаа огт алга. Дасгалжуулагчийн командыг ямар ч бэрхшээл саадгүй гүйцэтгэж байгаа нь үнэхээр гайхалтай. Бэлтгэлийн танхимын буланд байх чихмэл хүнийг тэмтрэхгүйгээр шууд очиж аваад л мэх давтаж байгаад буцааж байранд нь тавих нь хараатай хүн байна гэж андуурмаар.
Хараагүй тамирчдын дасгалжуулагч БТСУХ-ны ҮШБ-ийн мэргэжилтэн Ч.Базарсүрэн “Хараагүй хүнд анх мэх заахад их хэцүү. Гарын барьц, хөлийн байрлалыг мэдрүүлж ойлгуулна гэдэг амаргүй байдаг” гэв. Хараагүй хоёр жүдочин ээлжлэн тонгорох, хутгах, үүрэх, хөмрөх мэхийг ямар ч түүртэх зүйлгүйгээр давтаж байлаа. Хоёуланг нь Ганбат гэдэг аж. Д.Ганбат нь 2006 онд Ази тивийн пара спортын их наадмаас хүрэл медаль хүртэж байжээ. Бэлтгэлийн дараа Д.Ганбаттай уулзаж ярилцлаа. Тэрбээр МУБИС-ийн англи, монгол хэлний 3-р курсийн оюутан гэнэ. Ээж дүү нарын хамт амьдардаг юм байна. Завхан аймгийн Нөмрөг суманд төрсөн аж. Хараагүй ч гэсэн бага наснаасаа адуу малтай ноцолдож, ах нартайгаа барилдаж өсчээ.
Анх дэвжээнд гарахад нь “Сохор хүн барилдуулах муу ёр” гэж зарим нэг жүдочид сэжиглэн дургүйцэн хүлээн авдаг байжээ. Гэвч Д.Ганбат шантарч мохоогүй байна. Д.Ганбат “Бид нар хэдий сохор жүдочин мөн ч гэсэн. Гадаадын улс орны тэнгэрт улсынхаа далбааг мандуулж, төрийнхөө дууллыг эгшиглүүлж чадсандаа баярлаж бахархаж явдаг. Тийм болохоор хараатай эрүүл жүдочдын нэгэн адил төр засгаас халамж анхаарал хүсэх, хүртэх эрхтэй” гэж сэтгэлийн үгээ хэлсэн юм. Д.Ганбат цааш ярихдаа “Хүмүүс юм гарт орно гэж ярьдаг даа. Хараатай хүмүүст байдаг бүх мэдрэмж бидэнд бий болдог. Өрсөлдөгчийн хөл хаана байгаа. Хүндийн төв нь аль хөлөн дээр шилжиж байна. Хаашаа мушгих, ямар мэх хийж болох вэ гэсэн мэдрэмжийг сэтгэлдээ дүрслэн хардаг” гэж ярьж байлаа. Харин пара жүдочдын ахлах дасгалжуулагч, МУГТ Г.Батсүх багш “ Манай Д.Ганбат их барилдаанч. Дотоод мэдрэмж, хариу мэх сайтай. Өрсөлдөгчөө сайн мэдэрч барилддаг. Мэхэнд үлдэцтэй. Байгалиас заяасан төрөлх авьяастай. Босоо барилдаанаас тонгорох өмсөх, хөмрөх, хэвтээгээс даралт авах, боох, өчих мэхийг сайн хийдэг” гэсэн дүгнэлтийг өглөө. Хараагүй жүдочид долдугаар сард Бразил Улсад болох ДАШТ-нд амжилт гаргахын төлөө бэлтгэл сургуулилалтаа шамдан хийцгээж байна.
2007.05.10.
| ХАРААГҮЙ ЖҮДОЧИН МЭДРЭМЖЭЭРЭЭ БАРИЛДДАГ |
|
Б.Марал-Эрдэнэ дугуйн дэлхийн аваргын 48 байрт орлоо
2026-09-21 07:58:48
Эмэгтэй баг 4 х100 м-ийн зайд Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
2026-09-21 07:10:00
С.Жамбалжамц Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-21 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ. Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрч хүч ихэснэ
2026-09-21 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-21 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна
2026-09-21 06:00:00
Төр, нийгмийн зүтгэлтэн, “Зааг” номын зохиолч Дэндэвийн Тэрбишдагва “Монгол нүүдэл” хэмээх шинэ ном туурвижээ
2026-09-20 16:17:06
ХЭЛ БИЧГИЙН УХААНЫ ДОКТОР С.ЦОМОРЛИГ: “СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” ХӨРӨГ НОМЫН ТУХАЙ
2026-09-20 14:50:17
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 49 хувьд хүрчээ
2026-09-20 13:52:56
Нийгмийн даатгалын улсын байцаагчид эрхээ баталгаажуулж, үнэмлэх, тэмдгээ гардан авчээ
2026-09-20 13:45:25
Томуугийн дэгдэлтээс хамаарч нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн ор дэлгэнэ
2026-09-20 13:21:53
ОХУ-ын Эрхүү хотод зоонозын халдварын асуудлаар эрдэм шинжилгээний хуралд оролцжээ
2026-09-20 11:49:14
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймэрт урьдчилсан байдлаар 1.4 га талбай өртөж шатжээ
2026-09-20 11:36:25
Онцгой байдлын алба хаагчид ур чадвар дээшлүүлэх сургалтад хамрагджээ
2026-09-20 11:27:52
Тархины үйл ажиллагааг сайжруулах таван энгийн зөвлөгөө
2026-09-20 10:54:26
Дэлхийн шатрын олимпиадад Монголын баг, Энэтхэгийн багт 3:1-ээр хожигдлоо
2026-09-20 10:31:48
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн дэлхийн цомын аварга болов
2026-09-20 10:16:50
Азийн XX наадмын нээлтийн ёслолын ажиллагаа боллоо
2026-09-20 09:33:19
Хятад Улс “Гравити-1 Y3” зөөгч пуужинг хөвөгч тавцангаас хөөргөв
2026-09-20 09:16:26
“АРВАЙХЭЭРИЙН ДУЛААНЫ СТАНЦ” төслийн санхүүжилтийг шийдвэрлэнэ
2026-09-20 09:04:55
Монголын хөл бөмбөгийн хөвгүүдийн баг дэлхийн аваргын фестивальд өрсөлдөнө
2026-09-20 08:45:45
“АЙЧИ НАГОЯА-2026" дугуйчид тэмцээнээ эхлүүлнэ
2026-09-20 08:34:40
Азийн наадамд боксчид маргаашаас тулалдаж эхэлнэ
2026-09-20 07:41:53
Ж.ЧОЙЖИЛЖАВ: Д.Сүхбаатар жанжны хөрөгтэй анхны монгол хивсний зургийг би гаргаж байлаа
2026-09-20 07:08:26
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |