• Өнөөдөр 2025-02-19

Т.Сувд-Эрдэнэ Азийн пара спортын наадмын хүрэл медалийн төлөө барилдана

2023-10-23,   340

 

      Хятадын Ханжоу хотод Азийн зуны спортын пара наадмын хоёр дахь өдөр жүдо бөхийн тэмцээнд дасгалжуулагч Б.Нарантуяагийн удирдлага дор Монголын гурван тамирчин хүч үзсэнээс эмэгтэйчүүдийн “G”1 ангиллын 48 кг-ын жинд Т.Сувд-Эрдэнэ хүрэл медалийн төлөө барилдахаар шалгарлаа.

      Тэрбээр эхний даваанд Узбекистаны бөхөд нэмэлт цагт ялагдаж, дараа нь Киргизстаны жүдочийг вазари үнэлгээгээр ялснаар хүрэл медалийн төлөө Энэтхэгийн бөхтэй барилдах гэж байна. Т.Сувд-Эрдэнэ нь УАШТ-ий хүрэл, Монголын бүх ард түмний спортын наадмын хүрэл медальтай ба түүний олон улсын анхны тэмцээн энэ юм.


 

 


Т.Сувд-Эрдэнэ Азийн пара спортын наадмын хүрэл медалийн төлөө барилдана
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188