• Өнөөдөр 2025-02-21

Бүжгийн спортын “Алтан навч 2023” тэмцээн нээлтээ хийлээ

2023-10-23,   259

 

       Дархан хотод бүжгийн спортын "VISION DANCE" клубийн 15 жилийн ойн нэрэмжит тэмцээнд боллоо. Тэмцээн энэ сарын 21-22-ны өдрүүдэд Дархан сумын дэргэдэх шинэ Спорт цогцолборт зохион байгуулагджээ.

     Тэмцээнд 14 аймаг, Улаанбаатар хотын есөн дүүргийн бүжгийн клубуудээс хүрэлцэн ирсэн 5-72 насны 1000 орчим бүжигчин 12 насны ангиллаар 380 багц медалийн өрсөлдөж байна. Тэмцээнийг "Vision dance" клуб, Монголын Бүжгийн спортын нэгдсэн холбоо ерөнхийлөн зохион байгуулж, УИХ-ын гишүүн, Сангийн сайд Болдын Жавхлангийн ажлын албанаас дэмжин ажиллаж байна.

         Нээлтийн арга хэмжээний үеэр "Vision dance" клубийн үүсгэн байгуулагч, захирал Н.Мөнх-Эрдэнэ "Соёлын тэргүүний ажилтан" цол тэмдгээр шагнагдлаа. Мөн тус клубийн бүжигчин Б.Насанбатад спортын мастер цол тэмдгийг нь гардуулан өгсөн байна.


 

 


Бүжгийн спортын “Алтан навч 2023” тэмцээн нээлтээ хийлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188