Хятадын Ханжоу хотод болж өндөрлөсөн Азийн зуны спортын 19 дүгээр наадамд амжилттай оролцож, медаль хүртсэн монголын баг, тамирчин, дасгалжуулагчдад Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хороо, Биеийн тамир, спортын улсын хорооны зүгээс хүндэтгэл үзүүлэв.
Энэ арга хэмжээнд Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, БТСУХ-ны дарга О.Баттулга, Бодлого төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэл, Спортын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Б.Нямсүрэн, Санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Д.Цэрэнболд, Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга Н.Батсүх нарын хүндтэй эрхмүүд оролцов.
Монгол Улс Азийн олимпын зөвлөлөөс зохион байгуулдаг Азийн зуны спортын наадамд 1974 оноос эхлэн оролцож ирсэн бөгөөд 19 дэх удаагаа тасралтгүй оролцохдоо 12 удаагийн наадамд нийлбэр амжилтаар 16 спортын төрөлд нийт 182 (27 алт, 51 мөнгө, 104 хүрэл) медаль хүртээд байна.
Манай улсаас харин энэ удаагийн наадамд 34 спортын 37 төрөлд 364 тамирчин, дасгалжуулагч, албаны 147, нийт 511 хүний бүрэлдэхүүнтэй оролцсон нь тус наадмын түүхэн дэх Монголын хамгийн өргөн бүрэлдэхүүн болсон билээ. Тэднээс онцолж дүгнэвэл, гурван тамирчин олимпын наадмын эрхээ авлаа.
Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ хэлсэн үгэндээ “Салбарын хөгжлийн бодлогын хүрээнд “Парис-2024” зуны олимпын наадамд оролцох Үндэсний шигшээ багийн болон нийтлэг хөгжиж буй спортын хөгжлийг дэмжихэд өндөр ач холбогдол өгч энэ удаагийн Азийн наадамд Үндэсний шигшээ баг болон шигшээ багийн бус 23 спортын төрлийн 231 тамирчин, 31 дасгалжуулагчийн зардалд 700 орчим сая төгрөгийн дэмжлэгийг улсын төсвөөс үзүүллээ.
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 173 дугаар тогтоолоор батлагдсан “Олон улсын олимпын хорооны ивээл дор зохион байгуулагддаг тив, дэлхийн наадам болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах, мөнгөн шагнал олгох журам”-аар олгогдох мөнгөн шагналд 38 тамирчин, дасгалжуулагчид 500 гаруй сая төгрөгийн мөнгөн шагнал олгох бөгөөд ойрын хугацаанд шийдвэрлэнэ” хэмээн онцоллоо.
Монголын баг тамирчид “Ханжоу-2022” Азийн зуны спортын наадмаас жүдо, буудлага, чөлөөт бөх, бокс, жюү жицү, сагсан бөмбөгийн 3х3, кураш, дугуй, байт харваа, и-спортын дота-2 гэсэн төрөлд нийт 21 медаль (3 алт, 5 мөнгө, 13 хүрэл) хүртэж, 45 орноос 22 дугаар байрт жагссан юм.
“Ханжоу-2022” АЗИЙН НААДАМД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН ДАРААХ БАГ, ТАМИРЧИН, ДАСГАЛЖУУЛАГЧДАД САЛБАРЫН ШАГНАЛ ОЛГОВ
Биеийн тамир, спортын улсын хорооны “Жуух бичиг”:
Б.Гончигсүрэн /жүдо 100 кг-ын жинд мөнгө/
А.Адъяасүрэн /жүдо 78 кг-ын жинд хүрэл/
Г.Алтанбагана /жүдо 90 кг-ын жинд хүрэл/
Д.Номинзул /жүдо 70 кг-ын жинд хүрэл/
О.Цэцэнцэнгэл /жүдо 90 кг-ын жинд хүрэл/
Б.Ням-Эрдэнэ /жүдо 70 кг-ын жинд хүрэл/
Э.Дэлгэрмаа /чөлөөт бөх 68 кг-ын жинд хүрэл/
Г.Ганхуяг /чөлөөт бөх 97 кг-ын жинд хүрэл/
Т.Тулга /чөлөөт бөх 65 кг-ын жинд алт/
С.Мөнхдуулдах /чөлөөт бөх дасгалжуулагч/
Б.Мянганбаяр /чөлөөт бөх дасгалжуулагч/
Б.Ариунцэцэг /сагсан бөмбөг 3х3 мөнгө/
Ц.Болорцэцэг /сагсан бөмбөг 3х3 мөнгө/
Ө.Индра /сагсан бөмбөг 3х3 мөнгө/
Э.Нарангоо /сагсан бөмбөг 3х3 мөнгө/
А.Лхагва /сагсан бөмбөг 3х3 хүрэл/
Б.Сүхбат /сагсан бөмбөг 3х3 хүрэл/
М.Өлзий-Орших /сагсан бөмбөг 3х3 хүрэл
Ц.Батзаяа /сагсан бөмбөг 3х3 хүрэл/
Б.Цэлмэн /сагсан бөмбөг 3х3 хүрэл/
О.Буянтогтох /сагсан бөмбөг 3х3 дасгалжуулагч/
Д.Лхагваа / сагсан бөмбөг 3х3 дасгалжуулагч/
С.Отгондаваа /цахим спорт дота-2 мөнгө/
Б.Наранханд /цахим спорт дота-2 мөнгө/
Т.Дашзэвгэ /цахим спорт дота-2 мөнгө/
М.Батцоож /цахим спорт дота-2 мөнгө/
Б.Алтангинж /цахим спорт дота-2 мөнгө/
Э.Тэмүүжин /цахим спорт дота-2 дасгалжуулагч/
Т.Төгөлдөр /дугуй дасгалжуулагч/
М.Даваадорж /жюү жицү хүрэл/
Б.Ариунцог /жюү жицү дасгалжуулагч/
Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан
Н.Насанбуян /чөлөөт бөх 57 кг-ын жинд хүрэл/
Б.Баяраа /чөлөөт бөх 57 кг-ын жинд хүрэл/
Э.Жамбалнямбуу /чөлөөт бөх эмч/
О.Есүгэн /буудлага багийн хийн урт бууны 10 метр хүрэл/
Н.Баяраа /буудлага/
С.Жамбалжамц /дугуй хүрэл/
| Азийн наадамд амжилттай оролцсон баг, тамирчдад хүндэтгэл үзүүлэв |
|
Б.БАЯРМАА: Би хэвлэлийн бага хурал зарлаж, Эрүүл мэндийн яаманд гомдол гаргана
2026-08-28 18:50:14
“FOODEX MONGOLIA 2026” ҮЗЭСГЭЛЭНД ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД НЭГДЭН ОРОЛЦОНО
2026-08-28 17:11:30
Жүдогийн дасгалжуулагчид Япон дахь сургалтаа амжилттай дүүргэлээ
2026-08-28 17:05:24
ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
2026-08-28 16:51:17
Н.Давааням: Өөрөө эмч хүн байж, жил гаруйн өмнө өвчнөөр өөд болсон ээжийн минь тухай мэдээллийг олон нийтийн сүлжээнд дэлгэж байгаад нь би гомдолтой байна
2026-08-28 16:46:15
Элчин сайд Д.Даваа, “РОССОТРУДНИЧЕСТВО”-гийн И.Ю. Чайкатай уулзалт хийв
2026-08-28 16:33:37
Ерөнхий сайд Н.Учрал Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд ажиллаж байна
2026-08-28 16:21:12
COP17 ХУРЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ АЖИЛЛАГААНД ИНТЕРПОЛ ХАМТРАН АЖИЛЛАЖЭЭ
2026-08-28 16:19:29
Буркина Фасо Улсын Байгал орчны дэд сайд Оуэдраого Памуссатай уулзлаа
2026-08-28 16:15:35
“UNCCD”-ийн төлөөлөгч Ксения Сканлон "Талархлын гэрчилгээ" гардууллаа
2026-08-28 15:58:10
“Цэнхэр бүс” дэх НҮБ-ын Хүүхдийн Сан, Усны газрын павильон хаалтаа хийлээ
2026-08-28 15:33:55
Есдүгээр сарын 1, 2-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
2026-08-28 15:26:56
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг, Европын хөрөнгө оруулалтын банкны захиралтай уулзлаа
2026-08-28 14:27:46
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тушаалаар С.Молор-Эрдэнийг шалгаж эхэлжээ
2026-08-28 13:55:31
“УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДРЫГ ЭРТ ИЛРҮҮЛЖ, ЭМЧИЛГЭЭНИЙ ҮР ДҮНГ НЭМЭГДҮҮЛЬЕ” НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛЖЭЭ
2026-08-28 13:54:38
ЭКОЛОГИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ ДАРГА Т.ОЮУТБОЛДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЖЭЭ
2026-08-28 13:31:52
Геологи, уул уурхай, эрдэс баялгийн мэргэжлийн нэгдсэн холбоо байгууллаа
2026-08-28 13:28:48
COP17 өндөрлөж байна
2026-08-28 13:25:50
Элчин сайд Д.Бямбадорж Египетийн “GRAND EGYPTIAN MUSEUM” захиралтай уулзав
2026-08-28 11:29:19
ТӨВ БОЛОН ЗҮҮН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТГААР БОРОО ОРЖ, ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРОХ ТӨЛӨВТЭЙ БАЙГААГ АНХААРУУЛЛАА
2026-08-28 09:56:04
Өнөр хорооллын гудамжинд явган хүний гүүрэн гарц угсрах тул өнөөдрийн 22:00 цагаас тухайн хэсгийн авто замыг түр хаана
2026-08-28 09:37:28
Залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
2026-08-28 07:49:10
Ц.Сандаг-Очир сайд, Рут Дэвис тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
2026-08-28 07:40:00
Монгол, Люксембургийн харилцаанд шинэ ахиц гарлаа
2026-08-28 07:35:00
Шугаман дэд бүтэцийг зэрлэг амьтанд ээлтэй байгуулах асуудлыг хэлэлцлээ
2026-08-28 07:30:00
Б.Батцэцэг сайд Африкийн төлөөлөгчидтэй санал солилцов
2026-08-28 07:20:00
МҮОХ-ноос НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын 17 дугаар бага хуралд оролцлоо
2026-08-28 07:10:00
Уул уурхайн нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийг багасгах боломжийг ярилцлаа
2026-08-28 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-08-28 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |