
Яахын аргагүй бөхийн удам дамжсан сумочин гэж Д.Бямбадоржийг хэлнэ. Түүний аав нь Монгол үндэсний бөхийн улсын заан Р.Давааням агсан. Харин том ах Д.Баасандорж нь аймгийн начин, бага ах Д.Лхагвадорж нь улсын начин, авга ах нь МҮБХ-ны тэргүүн асан Р.Нямдорж, үеэл ах нь улсын гарьд Н.Ганбаатар билээ. Энэ сайхан удам түүний их амжилтын гол цөм болсон аж. Тэрбээр Японыг зорихдоо “Сайн аавын хүү учраас нэрийг нь хугалахгүй сайн бөх болж аав, ээжээ баярлуулна” гэсэн эрмэлзэлтэй онгоцонд суужээ. Ингэж 2000 оны есдүгээр сарын 16-ны өдөр арлын Японыг зорьж байжээ.
Японд очоод авсан анхны дэвжээний нэр нь Ама байв. Энэ нэрээр нь одоо хүртэл монголчууд түүнийг дуудах дуртай. Ама нэртэйгээр Японы сумо бөхөд шуугиан тарьж, амжилт гарган сумогийн өндөрлөгт хүрсэн. Озэки цол хүртээд Ама нэрээ солиход нь монголчууд тийм ч дуртай хүлээж аваагүй. Ама нэрээ Харумафүжи болгон өөрчлөөд амжилт нь буурч уруудаад байна уу даа хэмээн халаглах хүмүүс ч байсан.
.jpg)
Д.Бямбадорж Ама нэртэйгээр 2001 оны нэгдүгээр сард анх дэвжээнд гарч барилдсан. Тэрбээр 2004 оны арваннэгдүгээр сард макучид дэвшиж, 2006 оны тавдугаар сард комусуби цолонд хүрсэн. Гэвч баярт үйл явдал гашуун нулимсаар солигдох үе түүнд байлаа. 2007 оны Хацу башёгийн эхний өдөр Ама учраа бөхөө ялчихаад хүч чадлын усыг дараагийн хүчтэндээ өгөх зуураа хоёр нүднээсээ сувдран асгарах нулимсаа алгаараа шувтарч билээ. Тэр нь 23 насандаа аавыгаа алдсан отгон хүүгийн харууслын нулимс байв. Магадгүй аавдаа энэ амжилтаа үзүүлсэн бол хэмээн бодсон ч байж болох. Хэдий тийм ч хатуужил зоригийн эзэн Ама хацу башёд арван даваа авсан амжилт үзүүлсэн.
.jpg)
“Зовлого зовохоос зорилго мохохгүй” гэдэг. Энэ үгийг Д.Бямбадорж хэлэх дуртай. Тэрбэр хичнээн сульдаж ядарсан ч сэтгэлийн тэнхээ, зориг тэвчээрээр бүхнийг ялан дийлж хүнд бэлтгэлийн ард гардаг байсныг хамт суралцсан нөхөд нь ярьдаг. Их аварга Д.Дагвадорж түүнд “Чи өрсөлдөгчөө ялъя гэж бодож байгаа бол түүнээс хоёр дахин илүү хөдөлмөрлө” хэмээн хэлж захидаг байж. Озэки цол түүнд амархан олдоогүй. 2008 оны нэгдүгээр сард Ама Хакухог ялсан ганц бөх болов. Долоодугаар сард нэг ч уналгүй түрүүлж, амжилтаа бататгаснаар 2008 оны улс тунхагласны баярын өдөр озэки цолоо тунхагласан юм. Ама хэмээх монголын ард түмний сэтгэлд мөнхөрсөн хайртай нэрээ солив. Түүний багш ояката нь озэки болсон мөчөөс эхлэн Амад Харумафүжи хэмээх нэр өгсөн. “Хару” гэдэг нь гийгүүлэх, хамгаалах гэсэн утгатай, “Ама” бол хүлэг морь, “Фүжи” бол японы өндөр сүрлэг хайрхан билээ. Түүний багш Исэгахама ояката бол мэргэжлийн сүмогийн 63 дахь их аварга Асахифүжи билээ. Монголчууд их бэлгэдэл боддог хүмүүс. Уул усны нэрийг хамаагүй дууддаггүй шүтэн бишрэн дээдэлдэг ард түмэн. Тийм учраас “Амад хүний газрын их уулсын нэр хүндэдсэн ч байж магадгүй” хэмээн одоо хүртэл ярьдаг.
.jpg)
Бөхийн спорт гэдэг тулааны урлагийн нэгэн төрөл. Тийм болохоор бөх хүний зэвсэг бол яах аргагүй сайтар эзэмшсэн мэх билээ. Харумафүжигийн үндсэн мэх нь цуппари, баруун золгоо, ёрикэри, цүкидаши, күбинагэ мэх юм. Сумо бөхийн барилдаан богино хугацаанд хэдхэн хоромд дуусдаг. Энэ богино хугацаанд хурдан сэтгэж, шийдэмгий дайчин барилдах нь өрсөлдөгч бөхөө ялах нэг арга болдог. Өрсөлдөгч бөхөөс хариу ямар ч мэх ирж болох учраас мэдрэмжтэй байх нь чухал. “Бэлтгэл сайн хийвэл бие аяндаа мэдрээд, тийм мэх хийе гэж бодоогүй байхад ч нэг мэдэхэд л хийчихсэн байдаг” хэмээн Харумафүжи аварга ярьж байсан удаа бий. Харумафүжи хурдтай дайчин, салхитай барилддаг болохоор дэвжээний захад өрсөлдөгч бөхийн хариу мэхэнд орох нь байдаг байв. Гэвч тэрбээр хэзээ ч хүлээж аргалсан аргаар даваа ахиулахыг боддоггүй бөх байлаа. Унасан ч давсан ч урагшаа яваад барилдаанаа дуусгадаг онцлогтой байсан.

Арлын японд очсоноос гурван жилийн дараа буюу 19 настайдаа макучи зиндаанд ороход Харумафүжи 97 кг жинтэй болжээ. Хоёр сарын дараа жүрёод гарахдаа 10 кг-аар нэмэгдсэн байдаг. Дээд зиндаанд гарахдаа 110 кг жинтэй байв. Харумафүжи жижиг бие, бага жинтэй хэдий ч 150-аас 200 кг жинтэй аварга бөхчүүдтэй яаж хурдтай, дайчин, уран гоё мэх хийж давж болдогийг яруу тодоор харуулж чадсан. Тэрбээр хүнд жин, хүч чадалтай бөхчүүдийн эсрэг хурд, уран мэх, байгалиас заяасан мэдрэмжээрээ барилдан давж амжилтад хүрсэн билээ. Өөрийн унаган авьяасыг Ама хүнд хүчир бэлтгэл сургуулилалт, хөдөлмөр зүтгэлээр тордож их аварга болсон билээ. Мөн тэр байгалиас заяасан зурах авьяастай.
.jpg)
Харумафүжи аварга бага жинтэй, жижиг биетэй болохоор хүнд жинтэй бөхчүүдтэй барилдахдаа бэртэл их авдаг байв. Тэр өвдөг, шагай, тохой, толгой, нүдэндээ хүртэл бэртэлтэй байх даа, барилдаж амжилт гаргасан. Эмч болон дэвжээний багш нь бэртлээ бүрэн идгээсний дараа барилдахыг зөвлөдөг байв. Харумафүжи аварга бэртэл гэмтлээ мартан шүд зуун дэвжээнд гарч өөрөө өөрийгөө ялан дийлхийн гайхамшигийг залуу бөхчүүдэд харуулж, мэдрүүлсэн аварга байлаа. Тэрбээр бэртэл гэмтлийн дарамтыг тэсвэр тэвчээр сэтгэл зүйн хүчээр даван туулж гардаг гайхамшигтай нэгэн аварга байсан билээ.
| “Ама” хэмээх Харумафүжи аварга |
|
ХҮН НАМ: Шинээр байгуулагдах Засгийн газартай хамтрах эсэх шийдвэр гараагүй байна
2026-04-01 18:57:05
Г.ЛУВСАНЖАМЦ: НАДАД ЗАСГИЙН ГАЗАРТ ОРЖ АЖИЛЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ БАЙХГҮЙ, АЖИЛЛАХ САНАЛ ИРЭЭГҮЙ
2026-04-01 18:51:53
2026-04-01 17:00:00
Сагсан бөмбөгийн 3х3-ын баг,тамирчид Азийн аваргыг зорилоо
2026-04-01 16:28:53
Волейболыг дасгалжуулагчдийн олон улсын сургалт эхэллээ
2026-04-01 16:18:09
Дарханы штангийн дасгалжуулагч А.Нэргүйбаатар спортын мастер цол хүртлээ
2026-04-01 15:07:19
Н.УЧРАЛ: Сайд нарын гүйцэтгэлийг харж, улираах эсэхээ шийднэ
2026-04-01 14:49:00
“СОР-17” бага хурлын мэдээллийн хурлыг “ЮНЕСКО”-д зохион байгууллаа
2026-04-01 11:32:59
Үржлийнх нь үед загас агнаж, барихыг хориглоно
2026-04-01 11:26:29
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯР: БИ Н.ӨСӨХБАЯРТ 28 ШИРХЭГ ТАРИА ЗАРААГҮЙ, Ц.МАГАЛЖАВ ХУДЛАА ХЭЛСЭН
2026-04-01 11:12:54
Холимог тулааны “Road to UFC” шоунд Монгол Улсын тамирчид тулалдана
2026-04-01 11:11:50
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
2026-04-01 10:18:44
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв
2026-04-01 09:53:00
ОЛОН УЛСЫН ИНЭЭДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-04-01 09:00:00
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯРЫН ЗАРСАН 28 ШИРХЭГ ТАРИА ДОПИНГ БАЙСАН НЬ ТОГТООГДОЖ, Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ СЭРГЭЭЖ МАГАДГҮЙ БАЙНА
2026-04-01 07:00:00
Б.БУЯНТОГТОХ: НИЙГМИЙН БУХИМДЛААС ТҮР АМСХИЙЖ, СЭТГЭЛИЙН ЖАРГАЛ ЭДЛЭЭСЭЙ ГЭЖ “МАНАЙ БАЙР АМЕРИК” КИНОГОО БҮТЭЭЛЭЭ
2026-04-01 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-ААС “ХАЛЗАН ТӨЛӨГ” Ч НЭР ДЭВШСЭН СОНГОГДОХООР НӨХЦӨЛ НЬ БҮРДЧИХЭЭД БАЙНА ДАА
2026-04-01 07:00:00
У.АНУ-ҮЖИН: “ХОЁР НҮҮРТ” КИНО ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ БАЙХЫГ УРИАЛСАН УРАН БҮТЭЭЛ
2026-04-01 07:00:00
Д.ЭНХ-УЧРАЛ: Уран мэх, техник, хамгаалалт сурч, илүү амжилт гаргана гэж хичээж байгаа
2026-04-01 07:00:00
"ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ"-ИЙН ДЭЭРЭНГҮЙ СЭРГИЙЛЭГЧЭЭС "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ"-ИЙН БАДРАЛ ЭМЧ ХҮРТЭЛ...
2026-04-01 07:00:00
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-04-01 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-04-01 06:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-04-01 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |