Дархан аварга Ж.Мөнхбатын отгон хүү ёкозүно Хакүхо Даваажаргал нь 1985 оны гуравдугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод мэндэлжээ. Хакүхо багаасаа л аавыгаа даган бөхийн гал, наадмын дэвжээнд байнга очдог байсан гэдэг. Түүний том ах нь бөхийн спортыг төдийлөн сонирхож хичээллээгүй аж. Харин дунд ах М.Батхуяг нь самбо, жүдо бөхөөр хичээллэж өсвөр үе, залуучуудын улсын аваргад тодорхой хэмжээний амжилт гаргаж байсан хэдий ч өвчний улмаас их спортоо арга буюу орхиж аавынхаа үндэслэн байгуулсан “Их шавь” дээд сургуульд самбо, жүдо бөхийн дасгалжуулагч багшаар ажиллаж байсан билээ.

Харин Хакүхо аав, ах хоёрынхоо адил бөх болох хүсэлдээ хөтлөгдөн улсын наадмын хүүхдийн барилдаанд зодоглон түрүүлж байв. Энэхүү наадмын хүүхдийн барилдааны түрүү нь түүний бөх болох хүсэл тэмүүлэлд оч нэмсэн зүйл болжээ. Дархан аварга Ж.Мөнхбат Хакүхог Япон руу жүдо бөхийн дунд сургуульд оруулах санаатай явуулсан аж. Харин Хакүхогийн өөрийнх нь сонголт жүдо биш. Сүмо бөх байлаа. Хүүгийнхээ сонголтыг хүндэтгэн үзэж Ж.Мөнхбат аварга Кёкүшюзан Д.Батбаярт миний хүүг сүмогийн дэвжээнд оруулж өгөөч хэмээн хүсэлт тавьсан байдаг.
Кёкүшюзан Батбаяр, Ж.Мөнхбат аваргын хүсэлтийг хүлээн авч Хакүхог дагуулан сүмо бөхийн олон дэвжээнд очжээ. Сүмогийн мэргэжилтэн дэвжээний ояката нарт Хакүхогийн жин, биеийн өндөр нь гологдож тэд дэвжээндээ авахаас татгалзсан хариу өгч байв. Арга нь барагдсан Кёкүшюзан Батбаяр, Миягино оякатагаас “Энэ хүү манай Монголын алдарт бөхийн хүүхэд байгаа юм. Сайн бөх болж амжилт гаргана гэдэгт нь би бүрэн итгэлтэй байна. Та өөрийн дэвжээндээ аваач” гэж хичээнгүйлэн гуйжээ. Хариуд нь Миягино ояката “Энэ хүүгийн амжилт гаргах нь юу л бол. Гэхдээ яах вэ. Сайн хоол өгөөд үзье” гэсэн гэдэг. Ийнхүү их аварга ёкозүно М.Даваажаргал, Кёкүшюзан Батбаярын тусламжтайгаар японы мэргэжлийн сүмо бөхийн ертөнцөд хөл тавин орж Хакүхо буюу “Цагаан гарьд” хэмээх алдар нэрийг багшаасаа хүртсэн юм.
.jpeg)
Хакүхо хоромхон хугацаанд макүшита зиндаанд таван башё барилдаад жүрё зиндаанд 2004 оны нэгдүгээр сард дэвшин орсон билээ. Улмаар 2004 оны тавдугаар сарын Токиогийн нацү башёд 19 настайдаа дээд зиндаанд дэвшин барилдах болсон юм. Тэрбээр нацү башёд маэгширагийн зүүний 16-аас босч, дээд зиндааны маэгшира, комүсүби, сэкивакэ, озёки цолтнуудыг өвдөг шороодуулан гурван унаа, 12 даваатайгаар башёг өндөрлүүлсэн юм. Дээд зиндааны анхны башёдоо амжилттай барилдсан Хакүхог сүмогийн мэргэжилтнүүд ихэд олзуурхан үнэлж “Ирээдүйд их аварга болох “Дайя ёкозүно” байна” хэмээн дуу алдацгааж байв.
Японы мэргэжлийн сүмо бөхийн дэвжээнд их аварга Хакүхо Даваажаргалын тогтоосон рекорд амжилтуудыг тоочвол барагдахгүй. Хакүхо 2004 оны арваннэгдүгээр сарын Фукуокагийн Кюүшю башёд маэгширагийн барууны нэгээс босч гурван унаа, 12 даваа авч комүсүби цол хүртсэн юм. Дараагийн сар буюу 2005 оны нэгдүгээр сарын Токиогийн Хацү башед 11 даваа авч, мөн оныхоо гуравдугаар сарын Осакагийн харү башёд сэкивакэ цолтой барилдсан. Хакүхо 2006 оны нэг болон гуравдугаар сарын башёд дараалан 13 даваа авч озёки цол хүртсэн юм. Харин 2006 оны арваннэгдүгээр сарын барилдаанд бэртлийн улмаас барилдалгүй өнжсөн. Бэртлээ эдгэсний дараа 2007 оны гуравдугаар сарын Осакагийн харү башёд 13 даваагаар, тавдугаар сарын Токиогийн нацү башёд нэг ч унаагүйгээр 15 даваа авч, хоёр башё дараалан түрүүлсэн амжилтаараа сүмо бөхийн аварга ёкозүно цолыг хүртсэн билээ.
.jpg)
Японд төдийгүй дэлхийд танигдсан монголын спортын од болон гялалзаж яваа тамирчин гэвэл яах аргагүй Хакүхо М.Даваажаргалыг хэлнэ. Дэлхийд од болон танигдсан Холливудын алдарт кино жүжигчин Сельвистер Сталлоне, Дольф Лундгерн, мэргэжлийн теннисчин Испанийн Рафаел Надал, Сербийн залуу од Милош Раонич нар Хакүхог хүндэтгэн хамттай цуг зураг даруулсан байдаг нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн “Монголын од” гэдгийг нь нотлох буй за.
2013 онд Хакүхогоос “Таны ирэх 2013 оны зорилго юу вэ” гэж асуухад. Тэрбээр “Илүү сонирхолтой сайхан барилдаан хийж та бүхнийхээ итгэлийг алдахгүй олон түрүүлж өмнөө байгаа Китаноүми , Чинофүжи, Асашёорюү нарын рекорд амжилтуудыг шинэчлэхийг хичээнэ” гэж амлалт өгсөн юм. Хакүхо амлалт өгдөг. Түүндээ хүрч чаддаг их аварга билээ. Монголын олон хөвгүүдийг сурган хүмүүжүүлж, дэлхийд танигдсан мэргэжлийн тамирчин болгож, Монгол, Японы ард түмнийг холбох найрамдлын элч төлөөлөгч болгож буй японы мэргэжлийн сүмо бөхийн холбоо, сүмо бөхийн мэргэжилтэн, ояката нарт бид үргэлж баярлаж талархаж явах ёстой.
.jpg)
1960-1971 оны хооронд 32 удаа түрүүлсэн их аварга Тайхогийн "мөнхийн" гэгдэж байсан рекордтой Хакүхо аварга 2014 оны арваннэгдүгээр сарын башёд түрүүлснээр зэрэгцэн ирж байв. Энэ үед Тайхо аварга Хакүход өөрийн түүхэн амжилтыг заавал шинэчлэн тогтоогоорой хэмээн захисан гэдэг. Японы сүмо бөхийн 40 гаруй жил эвдэгдээгүй байсан алдарт 32 түрүүлсэн амжилтыг 2015 оны нэгдүгээр сард 33 болгосон билээ.
2021 оны есдүгээр сард зодог тайлахдаа дээд зиндаанд 45 түрүүлсэн амжилттай байсан бөгөөд түүний энэ олон түрүүлсэн амжилт магадгүй "мөнхийн" рекорд байх. Хакүхо 45 түрүүтэй зодог тайлсан. Японы сүмо бөхийн их аваргуудын хамгийн олон түрүүтэй аваргууд:
| Цагийг эзэлсэн их аварга Хакүхо |
|
Б.Марал-Эрдэнэ дугуйн дэлхийн аваргын 48 байрт орлоо
2026-09-21 07:58:48
Эмэгтэй баг 4 х100 м-ийн зайд Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
2026-09-21 07:10:00
С.Жамбалжамц Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-21 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ. Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрч хүч ихэснэ
2026-09-21 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-21 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна
2026-09-21 06:00:00
Төр, нийгмийн зүтгэлтэн, “Зааг” номын зохиолч Дэндэвийн Тэрбишдагва “Монгол нүүдэл” хэмээх шинэ ном туурвижээ
2026-09-20 16:17:06
ХЭЛ БИЧГИЙН УХААНЫ ДОКТОР С.ЦОМОРЛИГ: “СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” ХӨРӨГ НОМЫН ТУХАЙ
2026-09-20 14:50:17
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 49 хувьд хүрчээ
2026-09-20 13:52:56
Нийгмийн даатгалын улсын байцаагчид эрхээ баталгаажуулж, үнэмлэх, тэмдгээ гардан авчээ
2026-09-20 13:45:25
Томуугийн дэгдэлтээс хамаарч нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн ор дэлгэнэ
2026-09-20 13:21:53
ОХУ-ын Эрхүү хотод зоонозын халдварын асуудлаар эрдэм шинжилгээний хуралд оролцжээ
2026-09-20 11:49:14
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймэрт урьдчилсан байдлаар 1.4 га талбай өртөж шатжээ
2026-09-20 11:36:25
Онцгой байдлын алба хаагчид ур чадвар дээшлүүлэх сургалтад хамрагджээ
2026-09-20 11:27:52
Тархины үйл ажиллагааг сайжруулах таван энгийн зөвлөгөө
2026-09-20 10:54:26
Дэлхийн шатрын олимпиадад Монголын баг, Энэтхэгийн багт 3:1-ээр хожигдлоо
2026-09-20 10:31:48
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн дэлхийн цомын аварга болов
2026-09-20 10:16:50
Азийн XX наадмын нээлтийн ёслолын ажиллагаа боллоо
2026-09-20 09:33:19
Хятад Улс “Гравити-1 Y3” зөөгч пуужинг хөвөгч тавцангаас хөөргөв
2026-09-20 09:16:26
“АРВАЙХЭЭРИЙН ДУЛААНЫ СТАНЦ” төслийн санхүүжилтийг шийдвэрлэнэ
2026-09-20 09:04:55
Монголын хөл бөмбөгийн хөвгүүдийн баг дэлхийн аваргын фестивальд өрсөлдөнө
2026-09-20 08:45:45
“АЙЧИ НАГОЯА-2026" дугуйчид тэмцээнээ эхлүүлнэ
2026-09-20 08:34:40
Азийн наадамд боксчид маргаашаас тулалдаж эхэлнэ
2026-09-20 07:41:53
Ж.ЧОЙЖИЛЖАВ: Д.Сүхбаатар жанжны хөрөгтэй анхны монгол хивсний зургийг би гаргаж байлаа
2026-09-20 07:08:26
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |