-Хүмүүс багш, дасгалжуулагч гэдгийг нэг ойлголт гэж үздэг. Танай сургуульд багш, дасгалжуулагч гэсэн хоёр өөр анги байх юм аа?
-Багш, дасгалжуулагч гэдэг адил юм шиг хэрнээ хоёр өөр мэргэжил гэж ойлгож болно. Багш болгон дасгалжуулагч болдоггүй. Биеийн тамирын багш хүүхэд, залуучуудын нас, бие бялдрын хөгжлийн онцлогт тохируулан хөдөлгөөний дадал чадварыг хөгжүүлэх, анхан шатны дасгал, хөдөлгөөнийг зааж сургах үүрэгтэй. Тэдний хөдөлгөөнийг нэмэгдүүлэн сайжруулах, чийрэгжүүлэх, спортын төрлүүдийн наад захын арга техникийг таниулж, эзэмшүүлэх суурийг нь зөв тавьж өгөх үүрэг хүлээдэг. Харин дасгалжуулагч хүнийн гол үүрэг өндөр зэрэглэлийн тамирчдыг бэлтгэх гэж хэлж болно. Тамирчдын арга техник, хурд хүч, техник, тактикийн бэлтгэл, сэтгэл зүй, бэлтгэлийн ачаалал, амралт сэргэлтийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр зөв зохицулж өгдөг. Тамирчдын амжилт гаргах бүх нөхцөлийг дасгалжуулагч зөв тохируулж бүрдүүлэх ёстой.
.jpg)
-Манай улсад олон БТДС багш, дасгалжуулагч бэлтгэн гаргаж байна. Гэтэл тамирчдын маань амжилт төдийлөн ахиж дээшлэхгүй байх юм?
-Төгсөж гарсан мэргэжилтнүүд нийгмийн хэрэгцээ шаардлагыг хангахгүй байгаа бол яах аргагүй тухайн сургуулийн сургалттай холбоотой. Цөөн хүн амтай манай улсад энэ олон биеийн тамирын багш, дасгалжуулагчийн хэрэг байна уу, үгүй юу. Төгссөн төгсөгчдийг шингээх ажлын байр хангалттай байна уу гээд олон асуудал урган гарна л даа. Ер нь тамирчдын амжилт багш, дасгалжуулагчийн ажлын үр дүнтэй шууд холбоотой боловч, зориулалтын заал, танхим, техник хэрэгсэл, материалаг бааз, ахуй хангамж, спортын эрүүл ахуй, эрдэм шинжилгээ, судалгаа, сэргээлт, витаминжилт гээд олон асуудалтай уялдаа холбоотой байдаг.
-1960-1980-аад оны үед ганц БТДС-тай байхад манай тамирчид тив, дэлхий, олимпын наадамд илүү өндөр амжилт үзүүлж байсан юм шиг санагдах юм?
-Манай улсын тамирчид топ дөрвөн төрөл болох чөлөөт бөх, жүдо, бокс, буудлагаар үнэхээр дэлхийд одоо ч гол хүчтэй өрсөлдөгч хэвээр байна. Өнөөдөр гадаадын дасгалжуулагч нар манай тамирчдын арга техникийг бүрэн судалж чадаж байгаа. Шинжлэх ухаан техникийн дэвшил өндөр түвшинд хүрч спортод энэ бүхнийг ашигладаг болжээ. Гэтэл манай дасгалжуулагч нар 1960-оны хуучин арга барилаасаа салж чадахгүй байна шүү дээ.
-Тамирчид зодог тайлаад дасгалжуулагч хийх нь зөв үү?
-Үүнд буруу зүйл байхгүй л дээ. Тамирчин байсан хүн дасгалжуулагч хийх нь харин ч илүү давуу талтай. Бэлтгэлийн ачаалал, сэргэлтийг биеэрээ мэдэрч явсан болохоор бэлтгэлийг зөв зохицуулж хийлгэх чадвар дадал бүрэлдсэн байдаг сайн тал бий. Гэхдээ тухайн тамирчин дасгалжуулагчийн мэргэжлийн сургууль төгсвөл илүү сайн. Онол, практикийн мэдлэгийг хослуулж, хооронд сүлж чадвал жинхэнэ мэргэжлийн дасгалжуулагч болно. Биеийн тамирын багш, дасгалжуулагч хоёр ялгаа байхгүй хоёулаа хүний эрүүл мэндтэй холбоотой мэргэжил болохоор мэргэжлийн байх зайлшгүй шаардлагатай. Мэргэжлийн бус биеийн тамирын багш хүүхдийн эрүүл мэндээр тоглож, эрүүлжүүлэн чийрэгжүүлэх биш, эмгэг согог өвчтэй, бэртэл гэмтэлтэй болгох аюулыг тарьж мэднэ.
-Манай улсын БТДС-ийн багш, дасгалжуулагчийн анги гэхээр их явцуу гол төлөв чөлөөт бөх, самбо, жүдогийн анги байх шиг харагдах юм?
-Нийгмийн хэрэгцээ шаардлага, спорт холбоодын захиалгын дагуу дасгалжуулагчийн ангийг нээх нь илүү үр дүнтэй. Бөхийн төрлийн дасгалжуулагчийн эрэлт хэрэгцээ их байгаа болоод тэр байх. Манай МУБИС-ийн БТДС-ийн хувьд судалгааны дагуу спортын холбоод, клубуудын захиалга, хэрэгцээг харгалзан үзэж ямар спортын төрлийн дасгалжуулагчийн анги нээхээ шийддэг.
.jpg)
-Шинээр хөгжиж буй спортын төрлүүдийн дасгалжуулагч, шүүгчдийг хэрхэн бэлтгэдэг вэ?
-Тухайн төрлийн спорт холбоо, клубүүд гадаад болон дотооддоо сургалт, семинараар бэлтгэн гаргаж байх шиг байна. Дотооддоо нээх боломжгүй спортын төрлүүдийн шүүгч, дасгалжуулагчдийг гадаад улсын их дээд сургуулиудад сурган бэлтгэж байгаа.
-Багш, дасгалжуулагчийн ангид сурч байгаа тамирчид уралдаан тэмцээн гэж яваад хичээлдээ бараг сууж амжилгүй төгсдөг гэх юм?
-Хүмүүст тэгэж харагддаг байх л даа. Програмт сургалтын дагуу хичээлээ заавал нөхөж авна. Хичээлд огт суухгүйгээр их дээд сургууль төгсөнө гэсэн ойлголт байж болохгүй. Бэлтгэл сургуулилалт, уралдаан тэмцээнд их оролцдог тамирчид гол төлөв эчнээ сургалтаар төгсдөг юм. Тэднийг хараад хүмүүс суралцахгүй төгслөө гэж харддаг байх.
| Ж.Баасандамба: Багш болгон дасгалжуулагч болж чаддаггүй |
|
Сагсан бөмбөгийн 3х3-ын баг,тамирчид Азийн аваргыг зорилоо
2026-04-01 16:28:53
Волейболыг дасгалжуулагчдийн олон улсын сургалт эхэллээ
2026-04-01 16:18:09
Дарханы штангийн дасгалжуулагч А.Нэргүйбаатар спортын мастер цол хүртлээ
2026-04-01 15:07:19
Н.УЧРАЛ: Сайд нарын гүйцэтгэлийг харж, улираах эсэхээ шийднэ
2026-04-01 14:49:00
“СОР-17” бага хурлын мэдээллийн хурлыг “ЮНЕСКО”-д зохион байгууллаа
2026-04-01 11:32:59
Үржлийнх нь үед загас агнаж, барихыг хориглоно
2026-04-01 11:26:29
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯР: БИ Н.ӨСӨХБАЯРТ 28 ШИРХЭГ ТАРИА ЗАРААГҮЙ, Ц.МАГАЛЖАВ ХУДЛАА ХЭЛСЭН
2026-04-01 11:12:54
Холимог тулааны “Road to UFC” шоунд Монгол Улсын тамирчид тулалдана
2026-04-01 11:11:50
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
2026-04-01 10:18:44
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв
2026-04-01 09:53:00
ОЛОН УЛСЫН ИНЭЭДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-04-01 09:00:00
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯРЫН ЗАРСАН 28 ШИРХЭГ ТАРИА ДОПИНГ БАЙСАН НЬ ТОГТООГДОЖ, Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ СЭРГЭЭЖ МАГАДГҮЙ БАЙНА
2026-04-01 07:00:00
Б.БУЯНТОГТОХ: НИЙГМИЙН БУХИМДЛААС ТҮР АМСХИЙЖ, СЭТГЭЛИЙН ЖАРГАЛ ЭДЛЭЭСЭЙ ГЭЖ “МАНАЙ БАЙР АМЕРИК” КИНОГОО БҮТЭЭЛЭЭ
2026-04-01 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-ААС “ХАЛЗАН ТӨЛӨГ” Ч НЭР ДЭВШСЭН СОНГОГДОХООР НӨХЦӨЛ НЬ БҮРДЧИХЭЭД БАЙНА ДАА
2026-04-01 07:00:00
У.АНУ-ҮЖИН: “ХОЁР НҮҮРТ” КИНО ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ БАЙХЫГ УРИАЛСАН УРАН БҮТЭЭЛ
2026-04-01 07:00:00
Д.ЭНХ-УЧРАЛ: Уран мэх, техник, хамгаалалт сурч, илүү амжилт гаргана гэж хичээж байгаа
2026-04-01 07:00:00
"ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ"-ИЙН ДЭЭРЭНГҮЙ СЭРГИЙЛЭГЧЭЭС "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ"-ИЙН БАДРАЛ ЭМЧ ХҮРТЭЛ...
2026-04-01 07:00:00
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-04-01 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-04-01 06:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-04-01 06:00:00
"Про" театрын уран бүтээлчид "Инээмтгий хүн" жүжгийг дахин толилуулна
2026-03-31 18:46:46
Пауэрлифтингийн тамирчид Хайнаниас 8 алт, 2 мөнгө медаль хүртжээ
2026-03-31 16:59:54
Л.Энх-Амгалан: Өмнөх Засгийн газраас санал ирэхэд нь хүлээгээд авчихсан юм чинь одоо Боловсролын сайдаар ажиллахгүй гэж маяглаад яах вэ
2026-03-31 15:15:08
Гадаад улсын иргэдтэй бүлэглэн гэмт хэрэг үйлддэг байж болзошгүй этгээдүүдүүдийг шалгаж байна
2026-03-31 13:12:16
Эрүүл, идэвхтэй амьдралд уриалах “Хонгирад” уулын клуб шинээр мэндэлж, үйл ажиллагаагаа эхлүүллээ
2026-03-31 13:04:24
Байт харвааны ордны шав тавих ёслол боллоо
2026-03-31 10:39:25
Чөлөөт бөхийн “U15”, “U20” насны улсын аварга болно
2026-03-31 10:19:48
Хотын аваргаас “Гүрү Дорж” дэвжээ 6 алт, 7 мөнгө, 7 хүрэл медаль хүртэв
2026-03-31 09:45:32
“Mongolian Studies Forum in Canada” эмхэтгэл хэвлэгдэн гарлаа
2026-03-31 08:22:40
ЗУУНААС УРТ ӨДӨР ТАНЫГ ДУРСАЖ, "ЗУУН ЖИЛИЙН ГАНЦААРДАЛ"-ЫГ БИД УНШИЖ БАЙХ БОЛНО
2026-03-31 08:22:02
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Ж.ЧИНБҮРЭН, ТНБД Д.ОЧИРБАТ, ЗӨВЛӨХ Б.ДЭМБЭРЭЛ НАРЫГ АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-03-31 07:00:00
“ГАЛЗУУ НЯМБАА”
2026-03-31 07:00:00
БАЙР СУУРЬ: ЦЭЦИЙН МАРГААНААР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛИЙГ ҮНДСЭН ХУУЛЬД НИЙЦҮҮЛНЭ
2026-03-31 07:00:00
У.НАМУУНТУЯА: САРУУЛЫН ДҮРЭЭР ТҮҮН ШИГ ЁС ЗҮЙГҮЙ, ХҮНИЙГ ГЭХ СЭТГЭЛГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ГЭДГИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-31 07:00:00
Ц.Мөнхбаяр: Quarter Final шатанд Lil Thug E-ийн "Odoo" дууг дуулах шоуны хамгийн гайхалтай мөч байсан
2026-03-31 07:00:00
2026-03-31 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |