
Тэр битгий хэл МАХН-ынхан социализмийн үйл хэргээс урвасан гэж ял зэм тулгадаг ч байлаа. Гэвч далдуур хүүхэд, хөгшидгүй л өвдөг шороодсон оросын бөхийг медалийн тавцанд гарахаар нь битүүхэндээ бүгд л бухимддаг байв. Тийм л сонин цаг үед Дархан хотод жил бүр ах дүү социалист орнуудын самбо бөхийн олон улсын тэмцээн явагддаг байлаа. Тус тэмцээнд найрамдалт харилцаатай социалист орнууд болох ЗХУ, Болгар улсаас тогтмол бөхчүүд ирнэ. Дарханы Спортын ордны давчуухан зааланд самбо бөхийн тэмцээн үзэх гэсэн үзэгчид бараг л “Зүү багтах” зайгүй шахам цуглана. 1986 он шиг санагдана. Нэг тийм олон улсын тэмцээний үеэр би анх Балжаа аваргын барилдааныг үзэж билээ. Самбын өмсгөл өмссөн шавилхан залуу Хадаа аваргын дэргэд тийм ч том биетэй харагдаагүй. Одоогийн МЖБХ-ны ерөнхийлөгч Х.Баттулга 57 кг-д барилдаж байсан санагдана. Мөн Б.Бат-Эрдэнэ аварга цэрэг байлаа. Аварга Хадбаатар, улсын заан Ж.Ганболд, залуучуудын дэлхийн аварга Ж.Баярсайхан, Д.Ганболд, Одгэрэл, Хүрэлбаатар, Бадрах, Цогтгэрэл гээд тэр үеийн монголын шилдэг самбочид бараг бүгд л байсан .

Тэр тэмцээнд О.Балжинням аварга хурц дайчин, шуурхай, уран гоё барилдаан гаргаж аварга болсон. Балжаа аваргад баяр хүргэсэн үзэгчдийн халуун дотно уухайн түрлэг өнөөг хүртэл миний чихэнд сонсогдож, нүдэнд харагдах шиг болдог юм. Самбо бөхийн УШБ-ийн тамирчдын “Mongolia” гэсэн хөх бичигтэй улбар шар өнгийн хувцас хүртэл сэтгэлд тод үлджээ. Дарханы тэмцээнээс хойш О.Балжинням аваргын нэр тасралтгүй сонсогдох болж амжилт нь улам өсөж дээшилсэн билээ. Ер нь О.Балжинням аваргын бэлтгэл жигдэрсэн одтой жилийг нь би 1989 он байсан болов уу гэж боддог. Югослав Улсын нийслэл Белград хотод 1989 онд зохиогдсон жүдо бөхийн ДАШТ-нд манай жүдочид амжилттай барилдсан. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 60 кг-ын жинд МУГТ Дашгомбын Баттулга хүрэл медаль хүртсэн бол 95 кг-ын жинд О.Балжинням аварга мөнгөн медаль хүртсэн билээ. Энэхүү мөнгө, хүрэл медаль нь манай жүдочдын ДАШТ-ээс хүртсэн анхны медаль болж Монгол Улсын түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн юм.

Үүнээс өмнө зөвхөн 1972 оны Мьюхений олимпоос МУГТ Б.Буядаа мөнгө, 1980 оны Москвагийн олимпоос Ц.Дамдин мөнгө, Р.Даваадалай хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлсэн байв. О.Балжинням аварга Белградын ДАШТ-ний татами дээр үнэхээр гайхамшигтай барилдааныг хийсэн байдаг. Тэрбээр Чехсловакын Солна, Аргентины Жарге, Германы Гайслер, Кубын Солгада нарт нэг ч үнэлгээ алдалгүй бүгдийг нь цэвэр ялсан байдаг. Дэлхийн аваргын алтан медалийн төлөө оросын бөх тэр үеийн ЗХУ-ын Гүржийн жүдоч Куртанизетай эн тэнцүүхэн барилдаж “Коко” үнэлгээний мэх хийсэн боловч шүүгчид үнэлгээ өгөлгүй дарсан байдаг. Энэ маргаантай шүүлттэй барилдааны түүх өнөөдөрч бүдгэрч арилалгүй тодоос тод байгаа. Барилдааны цаг дуусахад хэн хэнээсээ ямарч үнэлгээ салгаж чадаагүй. Ингээд барилдааныг “Хантай” буюу шүүгчдийн саналаар шийдэхэд шүүгчид оросын бөхийн талд тугаа өргөж, аварга маань дэлхийн аваргын алтан медалийг луйвардуулан алдсан юм. Тэр барилдаанд Балжаа аварга өөртөө дэндүү итгэлтэй барилдсан гэдэг.

1989 оны ДАШТ-ний дараа Куртанизе ЗХУ-ын спортын нэгэн сонинд өгсөн ярилцлагадаа. “Би өөрийгөө сайн барилдсан гэдэгт огт итгээгүй. Монголын О.Балжиннямыг ялчихлаа гэж бодоод нүдээ тас аниад зогсож байлаа. Гэтэл манай оросууд чи ялчихлаа. Дэлхийн аварга болчихлоо шүү дээ гээд орилж байдаг байгаа” хэмээн дурсан ярьсан байдаг. Тэр үеийн гадаадын шилдэг бөхчүүд Балжаа аваргыг жүдо бөхийн дэлхийн аварга бөх хэмээн үнэлэн хүндэтгэн үздэг юм билээ. Тухайн үеийн өрсөлдөгч нар нь Балжаа аваргыг төрөлхийн уян чанартай. Их мэдрэмтгий. Мэдрэмж сайтай. Мэхээ даацтай хийдэг. Гол төлөв дунгуйлдах, хутгах, хавирах мэхийг хийдэг. Мэхэнд үлдэцтэй гайхалтай барилдаанч бөх гэж дүгнэсэн нь бий. Харин Балжаа аварга үндэсний бөхөөр улсын баяр наадамд 20 гаруй жил зодоглохдоо 14 удаа шөвгөрч үнэн харишгүй хүчит аварга гэдгээ батлан харуулж чадсан байдаг. Балжаа аварга багаасаа л спортод дур сонирхолтой нэгэн байжээ.

Увс аймгийн Наранбулаг сумын дунд сургуулийн сурагч байхдаа анхлан Жигдэн багшийн чөлөөт бөхийн дугуйлангаас бөх болох гараагаа эхэлсэн гэдэг. Чөлөөт бөхөөс гадна сагсан бөмбөг, волейболд чамгүй сайн байж. Гэвч өөрийн сонирхолдоо хөтлөгдөн бөхийн спортыг сонгож тууштай хичээллэсэн юм билээ. Энэ нь аваргын зөв сонголт байсныг өнөөдрийн амжилт нь гэрчилж байна. Чөлөөт бөхөөр гараагаа эхэлсэн Балжаа аварга хөдөөнөөс хотод орж ирээд шинэ тутам хөгжиж буй самбо бөхийн спортыг илүүтэйгээр сонирхох болсон гэдэг. Самбо бөхийг сонгосноор улсын начин Өвгөнхүү, МУГД Ч.Машбат, Ч.Насантогтох нартай учрах өлзий дэмбэрэлтэй хувь тохиол болжээ. Балжаа аварга самбо бөхөөр дэлхийн гурван удаагийн аварга болжээ. Харин дэлхийн цомын гурван удаагийн аварга юм. Үүнээс гадна сонирхогчдын сүмо бөхийн дэлхийн аваргын алт, мөнгө, хүрэл медальтай. Үндэсний бөхөөр 1991 онд түрүүлж, 1989, 1994 үзүүрлэсэн. 1984, 1986, 1988, 1990, 1992, 1993, 1995, 1999, 2001 онуудад 14 удаа шөвгөрсөн. Цагаан сарын барилдаанд 1987 онд түрүүлж, 1992, 1994, 1995 онд үзүүрлэсэн гайхалтай өвөрмөц амжилтын эзэн юм. О.Балжинням аварга Монгол үндэсний бөхийн улсын аварга, Монгол Улсын “Ардын багш” , Монгол Улсын гавьяат тамирчин гээд нэг хүнд баймгүй олон алдар цолыг хүртсэн билээ.
| Бахдам амжилттай О.Балжинням аварга |
|
ХҮН НАМ: Шинээр байгуулагдах Засгийн газартай хамтрах эсэх шийдвэр гараагүй байна
2026-04-01 18:57:05
Г.ЛУВСАНЖАМЦ: НАДАД ЗАСГИЙН ГАЗАРТ ОРЖ АЖИЛЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ БАЙХГҮЙ, АЖИЛЛАХ САНАЛ ИРЭЭГҮЙ
2026-04-01 18:51:53
2026-04-01 17:00:00
Сагсан бөмбөгийн 3х3-ын баг,тамирчид Азийн аваргыг зорилоо
2026-04-01 16:28:53
Волейболыг дасгалжуулагчдийн олон улсын сургалт эхэллээ
2026-04-01 16:18:09
Дарханы штангийн дасгалжуулагч А.Нэргүйбаатар спортын мастер цол хүртлээ
2026-04-01 15:07:19
Н.УЧРАЛ: Сайд нарын гүйцэтгэлийг харж, улираах эсэхээ шийднэ
2026-04-01 14:49:00
“СОР-17” бага хурлын мэдээллийн хурлыг “ЮНЕСКО”-д зохион байгууллаа
2026-04-01 11:32:59
Үржлийнх нь үед загас агнаж, барихыг хориглоно
2026-04-01 11:26:29
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯР: БИ Н.ӨСӨХБАЯРТ 28 ШИРХЭГ ТАРИА ЗАРААГҮЙ, Ц.МАГАЛЖАВ ХУДЛАА ХЭЛСЭН
2026-04-01 11:12:54
Холимог тулааны “Road to UFC” шоунд Монгол Улсын тамирчид тулалдана
2026-04-01 11:11:50
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
2026-04-01 10:18:44
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв
2026-04-01 09:53:00
ОЛОН УЛСЫН ИНЭЭДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-04-01 09:00:00
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯРЫН ЗАРСАН 28 ШИРХЭГ ТАРИА ДОПИНГ БАЙСАН НЬ ТОГТООГДОЖ, Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ СЭРГЭЭЖ МАГАДГҮЙ БАЙНА
2026-04-01 07:00:00
Б.БУЯНТОГТОХ: НИЙГМИЙН БУХИМДЛААС ТҮР АМСХИЙЖ, СЭТГЭЛИЙН ЖАРГАЛ ЭДЛЭЭСЭЙ ГЭЖ “МАНАЙ БАЙР АМЕРИК” КИНОГОО БҮТЭЭЛЭЭ
2026-04-01 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-ААС “ХАЛЗАН ТӨЛӨГ” Ч НЭР ДЭВШСЭН СОНГОГДОХООР НӨХЦӨЛ НЬ БҮРДЧИХЭЭД БАЙНА ДАА
2026-04-01 07:00:00
У.АНУ-ҮЖИН: “ХОЁР НҮҮРТ” КИНО ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ БАЙХЫГ УРИАЛСАН УРАН БҮТЭЭЛ
2026-04-01 07:00:00
Д.ЭНХ-УЧРАЛ: Уран мэх, техник, хамгаалалт сурч, илүү амжилт гаргана гэж хичээж байгаа
2026-04-01 07:00:00
"ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ"-ИЙН ДЭЭРЭНГҮЙ СЭРГИЙЛЭГЧЭЭС "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ"-ИЙН БАДРАЛ ЭМЧ ХҮРТЭЛ...
2026-04-01 07:00:00
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-04-01 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-04-01 06:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-04-01 06:00:00
"Про" театрын уран бүтээлчид "Инээмтгий хүн" жүжгийг дахин толилуулна
2026-03-31 18:46:46
Пауэрлифтингийн тамирчид Хайнаниас 8 алт, 2 мөнгө медаль хүртжээ
2026-03-31 16:59:54
Л.Энх-Амгалан: Өмнөх Засгийн газраас санал ирэхэд нь хүлээгээд авчихсан юм чинь одоо Боловсролын сайдаар ажиллахгүй гэж маяглаад яах вэ
2026-03-31 15:15:08
Гадаад улсын иргэдтэй бүлэглэн гэмт хэрэг үйлддэг байж болзошгүй этгээдүүдүүдийг шалгаж байна
2026-03-31 13:12:16
Эрүүл, идэвхтэй амьдралд уриалах “Хонгирад” уулын клуб шинээр мэндэлж, үйл ажиллагаагаа эхлүүллээ
2026-03-31 13:04:24
Байт харвааны ордны шав тавих ёслол боллоо
2026-03-31 10:39:25
Чөлөөт бөхийн “U15”, “U20” насны улсын аварга болно
2026-03-31 10:19:48
Хотын аваргаас “Гүрү Дорж” дэвжээ 6 алт, 7 мөнгө, 7 хүрэл медаль хүртэв
2026-03-31 09:45:32
“Mongolian Studies Forum in Canada” эмхэтгэл хэвлэгдэн гарлаа
2026-03-31 08:22:40
ЗУУНААС УРТ ӨДӨР ТАНЫГ ДУРСАЖ, "ЗУУН ЖИЛИЙН ГАНЦААРДАЛ"-ЫГ БИД УНШИЖ БАЙХ БОЛНО
2026-03-31 08:22:02
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Ж.ЧИНБҮРЭН, ТНБД Д.ОЧИРБАТ, ЗӨВЛӨХ Б.ДЭМБЭРЭЛ НАРЫГ АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-03-31 07:00:00
“ГАЛЗУУ НЯМБАА”
2026-03-31 07:00:00
БАЙР СУУРЬ: ЦЭЦИЙН МАРГААНААР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛИЙГ ҮНДСЭН ХУУЛЬД НИЙЦҮҮЛНЭ
2026-03-31 07:00:00
У.НАМУУНТУЯА: САРУУЛЫН ДҮРЭЭР ТҮҮН ШИГ ЁС ЗҮЙГҮЙ, ХҮНИЙГ ГЭХ СЭТГЭЛГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ГЭДГИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-31 07:00:00
Ц.Мөнхбаяр: Quarter Final шатанд Lil Thug E-ийн "Odoo" дууг дуулах шоуны хамгийн гайхалтай мөч байсан
2026-03-31 07:00:00
2026-03-31 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |