Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадам энэ жил давхар зохион байгуулагдаж байгаа билээ. Энэ жилийн баяр наадмаар 1024 бөх барилдах талаар баяр наадмын комиссоос мэдэгдээд байгаа юм. Домгийн шувуу үргээж, Дорнын цагаан саранг мэлтийлгэж, дэнж хотойтол дэвэн дэвсээр зүлэг ногоон дэвжээнэ гарч ирэх хүчит бөхчүүдээ уухайлан дэмжихэд хагас хүрэхгүй хугацаа үлджээ. Монголчуудын хувьд өнө эртнээс бөхөө хайрлаж, хүндэтгэж ирсэн уламжлалтай. Үндэсний бөхийнхөө аварга, арслангуудыг хайрлаж, нутаг, усаараа бахархах ирсэн түүхтэй. Тиймдээ ч бид хүү төрвөл “бөх болно” хэмээн бэлгэшээдэг билээ.
Монгол бөхийн цол, чимэг ойролцоогоор 1600 жилийн өмнө үүссэн гэх түүхэн сурвалж бичигт байдаг. 11-р зууны сүүлчээс эхлэн бөхчүүдэд харцага, бүргэд, гарди, шонхор зэрэг жигүүртэн амьтны нэрээр цол, чимэг олгодог байжээ. Харин 12-р зууны дунд үеэс тулгат, шандас гэдэг цол нэмэгдэн олгогдож байсан түүхтэй. Түүнчлэн 13-р зууны дундаас одоогийн хэрэглэж байгаа начин заан, арслан аварга зэрэг нэрээр наадамд шөвгөрсөн бөхчүүдэд цол олгож эхэлсэн байдаг.
Үүнээс гадна бөхийн зодог нь цэнхэр байдаг билээ. Энэ нь өнгөний хувьд мөнх хөх тэнгэрийг бэлгэдэж байдаг. Харин улаан шуудаг нь Монгол бөхийн гал голомт тасрахгүй үргэлжид бадамлаж байхыг бэлгэджээ. Түүхийн зарим үед монгол бөхийн зодог шуудаг нь шашны янз бүрийн номлол бэлгэдлийн тогтолцооны өөр, өөр хэв шинжээс хамаарч харьцангуй ондоо өнгөөр хийгдэж ашиглагдаж байсан гэгддэг.
1921 оноос улаан зодог, хөх шуудгийг хэрэглэх болсон нь хувьсгалт үзэл санааг дээдлэх үйл болон эрхэмлэгдэж ирсэн. Ардын хувьсгалын баяр наадмын ойн жилүүдэд 24 аварга төрөн гарсан байдаг. Үүн дотроос Дархан аварга Б.Бат-Эрдэнэ 12 түрүүлсэн бол Дархан аварга Х.Баянмөнх 10, Дархан аварга Ж.Мөнхбат зургаа түрүүлж байсныг бөхөд хайртай монголчууд андахгүй билээ. Ингээд уншигч танд Ардын хувьсгалын баяр наадамд хамгийн олон түрүүлж байсан бөхчүүдийг эргэн сануулж байна.

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Б.Бат-Эрдэнэ 1988-1990, 1992-1999 онуудын улсын их баяр наадам, 1990 онд зохион байгуулсан, улсын цол чимэг олгосон даншиг наадамд тус тус түрүүлж, монгол төрийн их баяр наадамд 12 удаа түрүүлсэн билээ. Үүнээс 12 түрүү болон найман жил дараалан түрүүлсэн амжилтыг эвдэхэд тийм ч амар биш хэмээн учир мэдэх хүмүүс ярьцгаадаг билээ.
Увс аймгийн Хяргас сумын харьяат, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Х.Баянмөнх 1968, 1971-1973, 1975, 1977, 1979, 1981, 1982, 1987 оны улсын их баяр наадамд өвдөг шороогүй түрүүлж, монгол төрийн их баяр наадамд түрүү хүртсэн тоог анх удаа хоёр оронтой болгосон байна.
Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат, үндэсний спортын гавьяат мастер, дархан аварга Б.Түвдэндорж 1939, 1941, 1945, 1946, 1952-1954 оны улсын их баяр наадамд түрүүлжээ. Тэрээр ардын хувьсгалаас хойш төрсөн анхны дархан аварга юм.
Төв аймгийн Эрдэнэсант сумын харьяат, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Ж.Мөнхбат 1963-1967 болон 1974 оны төрийн их наадамд түрүүлжээ. Ж.Мөнхбат аварга үндэсний их баяр наадамд зургаан удаа түрүүлсэн. 1963 онд улсын арслан У.Мижиддоржийг орхин түрүүлж улсын арслан цол хүртсэн. 1964, 1965 онуудад Бээжин аварга, Баянмөнх нарыг арслан заан цолтой байхад нь орхин түрүүлж улсын аварга цол хүртсэн. 1966, 1967 онуудад дархан аварга Д.Дамдин, Дархан аварга Х.Баянмөнх нарыг орхин түрүүлсэн. 1974 онд дархан аварга Х.Баянмөнхийг орхин сүүлчийн удаа түрүүлсэн. Анхны цагаан сарын барилдаанд 1963 онд түрүүлсэн. Улсын их баяр наадамдаа нийт 23 удаа шөвгөрсөн бөгөөд 1994 онд 53 насандаа зургаа даван шөвгөрч улсын заан Р.Гансүхэд унасан билээ.


| УЛСЫН НААДАМД ХАМГИЙН ОЛОН ТҮРҮҮЛСЭН БӨХЧҮҮД |
|
Б.Марал-Эрдэнэ дугуйн дэлхийн аваргын 48 байрт орлоо
2026-09-21 07:58:48
Эмэгтэй баг 4 х100 м-ийн зайд Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
2026-09-21 07:10:00
С.Жамбалжамц Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-21 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ. Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрч хүч ихэснэ
2026-09-21 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-21 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна
2026-09-21 06:00:00
Төр, нийгмийн зүтгэлтэн, “Зааг” номын зохиолч Дэндэвийн Тэрбишдагва “Монгол нүүдэл” хэмээх шинэ ном туурвижээ
2026-09-20 16:17:06
ХЭЛ БИЧГИЙН УХААНЫ ДОКТОР С.ЦОМОРЛИГ: “СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” ХӨРӨГ НОМЫН ТУХАЙ
2026-09-20 14:50:17
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 49 хувьд хүрчээ
2026-09-20 13:52:56
Нийгмийн даатгалын улсын байцаагчид эрхээ баталгаажуулж, үнэмлэх, тэмдгээ гардан авчээ
2026-09-20 13:45:25
Томуугийн дэгдэлтээс хамаарч нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн ор дэлгэнэ
2026-09-20 13:21:53
ОХУ-ын Эрхүү хотод зоонозын халдварын асуудлаар эрдэм шинжилгээний хуралд оролцжээ
2026-09-20 11:49:14
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймэрт урьдчилсан байдлаар 1.4 га талбай өртөж шатжээ
2026-09-20 11:36:25
Онцгой байдлын алба хаагчид ур чадвар дээшлүүлэх сургалтад хамрагджээ
2026-09-20 11:27:52
Тархины үйл ажиллагааг сайжруулах таван энгийн зөвлөгөө
2026-09-20 10:54:26
Дэлхийн шатрын олимпиадад Монголын баг, Энэтхэгийн багт 3:1-ээр хожигдлоо
2026-09-20 10:31:48
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн дэлхийн цомын аварга болов
2026-09-20 10:16:50
Азийн XX наадмын нээлтийн ёслолын ажиллагаа боллоо
2026-09-20 09:33:19
Хятад Улс “Гравити-1 Y3” зөөгч пуужинг хөвөгч тавцангаас хөөргөв
2026-09-20 09:16:26
“АРВАЙХЭЭРИЙН ДУЛААНЫ СТАНЦ” төслийн санхүүжилтийг шийдвэрлэнэ
2026-09-20 09:04:55
Монголын хөл бөмбөгийн хөвгүүдийн баг дэлхийн аваргын фестивальд өрсөлдөнө
2026-09-20 08:45:45
“АЙЧИ НАГОЯА-2026" дугуйчид тэмцээнээ эхлүүлнэ
2026-09-20 08:34:40
Азийн наадамд боксчид маргаашаас тулалдаж эхэлнэ
2026-09-20 07:41:53
Ж.ЧОЙЖИЛЖАВ: Д.Сүхбаатар жанжны хөрөгтэй анхны монгол хивсний зургийг би гаргаж байлаа
2026-09-20 07:08:26
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |