1980, 1990-ээд онд Монголын урлагт эстрад урсгал хүч түрэн орж ирсэн. Орц болгон хамтлагтай, сүлд дуутай байсан тухайн цаг үеийн шилээвэр хамтлагийн нэг “Айзам-2” билээ. “Мөрөөдөл” хэмээн дуугаараа олонд танигдаж, охидын зүрхийг шархлуулж байсан “Айзам-2” хамтлагийн дуучин Д.Жаргалсайхантай ярилцлаа. “Карьер хөөгөөгүй л болохоос биш дуу, хуураасаа холдож чадаагүй” хэмээн ярих түүний ярилцлага таныг 1980, 1990-ээд онтой учруулах болов уу.
-Сайн байна уу, Жагаа ах. Хөл хорионы өдрүүдийг хэрхэн өнгөрүүлж байна вэ?
-Сайн байна уу. Хөл хорионы хугацааг гэр бүлдээ зарцуулж байна. Үндсэндээ сүүлийн жил гаруй хугацааг тодорхой хийсэн зүйлгүй өнгөрөөлөө. Уран бүтээлийн хувьд “Айзам-2” хамтлаг маань ирэх намраас тоглолтоо хийх төлөвлөгөөтэй байна. Хөл хорионы үед бэлтгэлээ гэр гэртээ, дор бүрнээ л хангаж байна. Ахаар нь ийм л сонинтой байна даа.
-“Айзам 2” хамтлаг хоёр, гурван жил л уран бүтээл туурвисан байх аа. Хамтлаг тарах болсон шалтгаан юу байв. Мэдээж цаг үеийн байдал тогтворгүй болсон гээд л олон зүйл бий болов уу?
-Тийм ээ. Гурван жил л идэвхтэй уран бүтээл туурвисан. Тэгээд л би урлагийн мөр хөөж, СУИС-д орсон. Түүний дараа “Элькондор” хамтлагаа байгуулсан. Тухайн үед 1990-ээд оны эхээр цаг үе хүнд байлаа шүү дээ. Бүгд ҮСТО-ны харьяанд байсан. Тэгээд сүүлд нь тухайн үеийн МАХН-ын харьяанд очиж байлаа. Тэгээд яахав амьдралаа бодох нь бодоод, наймаа хийх нь хийгээд, урлагаа хөөх нь хөөгөөд хамтлаг маань тарж байсан. Би Хөх хотод дуулаачийн багшаар хэдэн жил ажиллаж байгаад одоогоор хувийн сургалтаа нээгээд явж байна.

-Хамтлаг байгуулахын тулд мэдээж хоолой, дуулах чадвар зэргийг харж тохирох гишүүдээ сонгодог болов уу. “Элькондор” хамтлаг дөрөв дэх гишүүнээ хайж нэлээн олон уран бүтээлчдэд санал тавьсан гэж дуулсан. Дуучин У.Далантайд хүртэл санал тавьж байсан гэсэн цуу яриа бий. Энэ үнэн үү?
-Тийм зүйл байхгүй ээ. Манай хамтлагийн дуучин Б.Цог манай сургуулийн найруулагчийн ангид сурдаг байсан. Бид хоёр 1980-аад оны сүүлээр Монголын эстрад дуу дуулагчдын улсын анхдугаар уралдаан болсон. Түүн дээр танилцаж, найз болж байлаа. Тэгээд бид хоёр хамтлаг байгуулна гэж СУИС-д шуугиан тарьж байхад П.Хэрлэн манай доод курст ороод ирлээ. Тэгээд бид гурав сургууль дээр хоосон анги олоод л дуугаа бэлдэж, дуулж хуурдаад л анх хамтлаг байгуулж байлаа.
-Сүүлийн үеийн уран бүтээлчдийн уран бүтээлийг хэр сонсож байна. Эстрад урсгалаар дуулж буй залуус ховор болсон шүү дээ.
-Нөгөө юм гэдэг хоёр талтай гэдэг шиг л болж байна. Сайн уран бүтээл туурвиж буй соло уран бүтээлчид олон байна. Мундаг хэл устай ч болсон байна. Сүүлийн үед аятай ч юм шиг, аягүй ч юм шиг, дуулаад ч байгаа юм шиг, дуулахгүй байгаа ч юм шиг тийм хамтлаг их гарч ирж байна. Ийм хоёр хэсэг л байна. Тэр аятай, аягүй дуулаад буй залуусыг сонсоод дуулах урлаг мөн юм болов уу гээд гайхаад байгаа юм.
-Урлаг үе үеэрээ хөгжиж, уран бүтээлчид өмнөх үеийн ах, эгч нарынхаа ололт, амжилтад дээр уран бүтээлээ чанаржуулж байдаг болов уу. Тэгэхээр танай үеийн уран бүтээлчид хойч үедээ ямар юу үлдээсэн гэж бодож байна?
-Одоо ийм юм байгаа. Анх 1960-аад онд эстрад хөгжим үүсээд л С.Дамчаа гуай банзан гитартай дуулаад л хойноос нь “Баянмонгол” хамтлаг зэрэг гарч ирлээ шүү дээ. 60 жил моодноос гараагүй уран бүтээлүүд байна шүү дээ. “Аяны шувуу” гэх жишээний. Мөн баруун европоос гарч ирсэн “The Beatles” гэдэг ч юм уу одоо болтол домог хэвээрээ, ур чадвар нь өндөр хамтлагууд байна. “Michael Jackson”-ны СD одоо болтол хэдэн саяараа хэвлэгдэн, зарагдаж, мөнгө олоод байна.
Энэ уран бүтээлчид чинь одоогийн репперүүдэд дарагдахааргүй мөнхийн рокууд байхгүй юу.
“Харанга” хамтлагийг одоо стадионд тоглолт хийнэ гэвэл тэр стадион дүүрч л таарна. Тэгэхээр энэ бол ур чадвар, хийсэн, бүтээсэн уран бүтээлийн чанар байна шүү дээ. Одоогоос 30 жилийн өмнө “Элькондор” хамтлаг “Бүсгүй минь” гээд дуугаа гаргасан. Гэтэл одоо энэ дууг аялахад Монголын хүн амын 60 хувь нь мэднэ дээ. Үүнийг л хойч үедээ үлдээж байна даа.
-Урын сандаа 100 гаруй уран бүтээлтэй гэлээ. Эдгээр дуунаас аль дуу нь хүмүүст таниулж өгсөн бэ?
-“Айзам 2” хамтлагт “Мөрөөдөл” гээд дуу байдаг. ...Зүрх сэтгэлийн минь мөрөөдөл болсон... гээд. Энэ дуугаараа л танигдсан даа. Миний хувь уран бүтээл гэвэл 1992 онд “Эгчмэд бүсгүй” гээд Монголын гарын арван хуруунд багтах цөөн хэдэн клиптэй дууны нэг. Ах нь одоо тэр дуугаа хайгаад олдоггүй юм. Чи миний үеийн залуусаас “Эгчмэд бүсгүй” дууг дуулдаг Жагаа гээд асуувал бүгд мэднэ дээ.
.jpg)
-Олонд танигдсан уран бүтээл туурвиад л, хүмүүс “Элькондор” хамтлагийн Жагаа гээд л таниад эхлэхээр мэдээж гоё л мэдрэмж төрдөг болов уу?
-Тухайн үед одоогийнх шиг шоу бизнес байсангүй шүү дээ. Мөнгөний төлөө дуулдаг хүн ч байсангүй. Орцны гитарчин гэдэг шиг орцонд гитар тоглож байгаад л орой ээж, аавдаа хөөгдөөд гэртээ ордог. Дуртай нэг, хоёр нь үлдээд л есөн давхар байрны хамгийн дээд давхарт нь гарч чардакны доор суугаад дуулдаг. Түүнээсээ л ганц, нэг дуугаа хүмүүст таниулаад явж байсан үе байхгүй юу. Түүнээс урлагаар хоолоо олж иднэ гэсэн ойлголт байсангүй шүү дээ. Хүмүүст танигдсан уу гэвэл танигдсан. “Элькондор” хамтлагийн Жагаа гээд л хүмүүс хүндэлнэ, хайрлана шүү дээ. Тэр бүгдээс мэдээж сайхан мэдрэмж авна л даа. Манай “Айзам 2” хамтлагийн гишүүд түүнээс хойш тэсрэлт хийгээгүй ч гэсэн уран бүтээл, дуу хуураасаа холдоогүй. Миний хувьд карьер хөөгөөгүй болохоос биш дуулаачийн багшаар ажиллаж байна. Манай С.Гантөр “New star” дуу бичлэгийн студитэй, О.Хүрэлбаатар Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхтэй хамтран “Андууд” хамтлаг байгууллаа. Энэ мэтчилэн ил гарч ирээгүй л болохоос биш дуу хуураасаа холдоогүй.
-У.Хүрэлсүх сайд гэснээс. “Элькондор” хамтлагийн тоглолтыг тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Багабанди тэргүүтэй төрийн томчууд ирж үзэж байсан гэж дуулсан. Үүний талаар ярилцлагаа үргэлжлүүлье?
-Таны үеийн уран бүтээлчдийн уран бүтээл хөнгөхөн, утга агуулга нь гэгээн байдаг шүү дээ. Сүүлд бий болсон репперүүд уран бүтээлээрээ нийгмээ шүүмжилж, хүнд үгтэй дуунууд хийж байна л даа. Энэ урлагийн гоо зүй, этикт хэр нийлэмжтэй байдаг вэ?
-Ердөөсөө л уран зураг, кино, дуу, яруу найраг бүгд нэг л өгөгдөлтэй байх ёстой. Тэр нь юу вэ гэхээр “Нүд баясаж, сэтгэл бадарна” гэж байгаа юм. Түүнээс хүн таашаал авна шүү дээ. Сүүлийн үед энэ юм чинь гажуудаад байна. Би интернэтээс нэг зүйл олж харлаа л даа. Нэг уран зургийг 140 сая ам.доллароор худалдаж авсан байгаа юм. Тэр зураг нь зүгээр нэг солиотой баагий солгой гараараа будаг нялаад, нялаад орхисон юм шиг тийм зураг. Энэ чинь уран зураг л гээд байгаа болохоос биш миний шүүмжлээд буй нөгөө дуулах гээд байгаа ч юм шиг үгүй ч юм шиг гэдэгтэй агаар нэг байхгүй юу. Зураачийн уран чадвар хаана нь байгаа юм. Нүд баясах юм нь хаана байна гээд л. Одоо нөгөө модернист яруу найрагч Б.Галсансүх чинь “Чимээгүй байж байгаарай, би шүлэг уншъя” гэж хэлснээ, бүгд чимээгүй болсон чинь
...Нов ногоон даавуун дээр
Ув улаан чулуу... гэж хэлээд суусан гэж байгаа. Яруу найрагт цаг үеэ дагаад шинэ урсгал ч юм уу ийм зүйл бий болоод байна. Түүнд ахынх нь толгой хүрэхгүй байна.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.
Сүүлийн үед аятай ч юм шиг, аягүй ч юм шиг, дуулаад ч байгаа юм шиг, дуулахгүй байгаа ч юм шиг тийм хамтлаг их гарч ирж байна. Ийм хоёр хэсэг л байна. Тэр аятай, аягүй дуулаад буй залуусыг сонсоод дуулах урлаг мөн юм болов уу гээд гайхаад байгаа юм
| “Айзам-2” хамтлагийн дуучин Д.ЖАРГАЛСАЙХАН: Шөнө болтол орцонд гитар тоглож, уран бүтээлээ туурвидаг байлаа |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |