Байгуулагдаад хоёрдох жилийнхээ нүүрийг үзэж буй тус брэнд нь энэ жил анх удаа загварын шоугаа амжилттай толилуулсан билээ. Ингэхдээ зөвхөн эрэгтэй моделиудыг загварын тайзнаа алхуулсан юм. Minerva Goddis эрэгтэй, эмэгтэй аль ч хүйсийн загварын мэдрэмжтэй хүн өмсөхөд зориулагдсан хувцас урлахаас гадна хувцас бүр нь цөөн тоогоор үйлдвэрлэгддэг.
“Minerva Goddis” брэндийн харц булаам загварыг гаргаж, бодит болгон урладаг бүсгүй бий.Тэр бол тус брэндийг үүсгэн байгуулагч, ерөнхий дизайнер Г. Анударь юм. Тэрбээр анх цар тахлын үеэр өөрийн брэндээ эхлүүлж байжээ. “Мөрөөдөлдөө итгэлтэй л бол чи ямар ч цаг үед эхэлсэн амжилт олдог” гэх үгний бодит жишээ билээ. Хоёр жилийн хугацаанд нийт 400-500 төрлийн хувцасны загварыг зохиож, урлажээ. Ингэхдээ загвар бүрээ үнэ цэнтэй байлгахын тулд цөөн тоогоор үйлдвэрлэсэн байна. Г.Анударь “Манай хувцсыг нэг л өмссөн бол тайлахыг хүсэхгүй” хэмээн өөртөө итгэлтэйгээр ярьдаг. Зөвхөн загварыг нь гаргаж, урлаад зогсохгүй хувцас бүрд нь тохирсон зураг авалтын санааг гаргаж, найруулагчаар нь мөн ажиллана. Г.Анударь нь хувцас загваруудынхаа өнгө зохицол, материалын шинж чанарыг олон жил судалж, туршсан бөгөөд судалгаан дээр үндэслэн загваруудаа чанартай хийхийг зорьдог аж.Тэр чанартай зүйлийг худалдан авагчдадаа санал болгохыг хүргэхийг хүсдэг. Түүний зорилго ч биеллээ болж өнөөдөр “Minerva Goddis” брэнд хэдийн байнгын үйлчлүүлэгчидтэй болжээ. Мөрөөдлөөрөө жигүүр хийж амжилттай “нисэж” байгаа тэрбээр дахиад хийх, бүтээх олон зүйл байна гэж ярих дуртай.
Харц булаам хувцсыг загварт нь тохирсон зураг авалттайгаар худалдан авагчдад хүргэх амаргүй даваа. Тэгвэл “Minerva Goddis” брэндийн чамин загварын хувцсыг гэрэл зургийн хальснаа чадварлаг буулгадаг нэгэн бол И.Хулан. Тэрбээр их сургуульд суралцдаг бөгөөд хичээлийнхээ хажуугаар брэндээ хөгжүүлэх ажилд хөдөлмөрлөдөг. Гэрэл зургийн хобби нь түүнийг энэхүү ажилд оруулсан ажээ. И.Хулан брэндийнхээ зураг авалт, дизайн хөгжүүлэлт дээр бүтээлчээр хандан ажилладаг нэгэн гэдгийг багийнхан нь хэлж байлаа. Дарсан гэрэл зураг нь түүний өмнөөс ярьдаг. Дарсан гэрэл зураг бүр нь тухайн загварын онцлогийг илт харуулна. Бүгд өгүүлэмжтэй, цэгцтэй. Тэр чадварлаг гэрэл зурагчнаас гадна амьтанд хайртай тэдний төлөө хийсэн ажил бүрд оролцохыг хичээдэг сайн дурын ажилтан. “Minerva Goddis” брэнд өдий зэрэгтэй амжилттай яваа нь И.Хулан бид хоёрын шаргуу хөдөлмөр гэж брэндийн захирал Г. Анударь дурдаж байсан юм.
Тэд ажлын хамтрагчаас гадна сайн найзууд, нэг гэр бүл. Зорьсон, мөрөөдсөн л бол тэд түүндээ хүртэл шургуу хөдөлмөрлөдөг гэдгийн тод жишээ нь “Minerva Goddis” брэнд юм. “Бид хоёрт хүнд хэцүү цаг үе олон тулгарч байсан. Гэхдээ бид брэндийн үзэл санааныхаа үнэ цэнийг авч үлдэж чадсан” хэмээн хоёр бүсгүй бахархалтайгаар ярьж байсан юм.

| ДАХИН ДАВТАГДАШГҮЙ "MINERVA GODDIS" БРЭНДИЙГ БҮТЭЭГЧИД |
|
“Айчи-Гакүин” их сургуулийн профессор Н.Нацүмэг хүлээн авч уулзлаа
2026-08-08 07:25:00
Азийн аваргыг Хойд Солонгосын баг 24 алтан медалиар тэргүүлж явна
2026-08-08 07:20:00
Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар дугуйт цанын Азийн цомын аварга боллоо
2026-08-08 07:10:00
Монголын баг, Хятадын багийг 3:0-ээр буулган авлаа
2026-08-08 07:05:00
Таеквондо-гийн “Grand slam”-аас алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-08-08 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна
2026-08-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
2026-08-08 06:00:00
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |