Хүмүүст инээд, баяр хөөр бэлэглэдэг хошин урлагийн нэг тод өнгө, авьяаслаг жүжигчин Н.Цэнд-Аюуштай ярилцлаа. Уран бүтээлээсээ хэсэг завсарлага авсан тэрбээр “Гэнэтийн зочид” дэлгэцийн олон ангит уран бүтээлээр үзэгчидтэйгээ дахин уулзаж байна. Түүний хувьд Хүүхэд залуучуудын театрын сүүлчийн боловсон хүчин бөгөөд театртаа ажиллах чин хүсэлтэй байжээ. Харамсалтай нь нийгэм, цаг үеийн байдлаас шалтгаалан хүүхэд залуучуудын театр үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон учир жүжигчин А.Өнөржаргал, Н.Цолмонбаяр нартай хамтран “Тв коктейль” хамтлагаа байгуулж байжээ. “Өмнө нь хэн нэгний бүтээгээгүй шинэ дүр бүтээмээр байна” хэмээн ярих түүний ярилцлагыг хүргэж байна.
-Сайн байна уу. Таны хувьд уран бүтээлээсээ хэсэг хугацаанд завсарлага авсан шүү дээ. Үзэгчиддээ ямар уран бүтээлтэй эргэж ирсэн бэ?
-Сайн байна уу. Тиймээ хэсэг хугацаанд уран бүтээлээсээ чөлөөлөгдсөн байж байгаад эргэн орсон. “Гэнэтийн зочид” дэлгэцийн олон ангит киноны гэрийн эзэгтэй, сэтгэл зүйч эмэгтэйн дүрээр үзэгчидтэйгээ уулзаж байна.
-Тухайн дүр тань Н.Цэнд-Аюуш гэдэг жүжигчнээс ямар чадвар шаардсан дүр байв?
-Энэ киноны зохиол нь их сайхан. Яг л айл гэрт тохиолддог олон асуудлыг хэрхэн даван, туулж буй тухай гардаг л даа. Дүрийн хувьд жүжигчин хүн өөрөөсөө тэс хол, тийм өөр хүнийг бүтээнэ гэж байдаггүй л дээ. Тодорхой хэмжээнд өөртэй нь төстэй байж л илүү сайн бүтээдэг болов уу. Тиймээс энэ дүр минь миний өөрийн зан, төлөвөөс их хол зөрөөгүй шүү.
-Таныг хүүхэд, залуучуудын театрт суралцаж, төгссөн гэж дуулсан. Оюутан цагаа эргэн дурсвал?
-Тийм ээ. Залуус одоо төдийлөн сайн мэдэхгүй болов уу. Хүүхэд залуучуудын театрын хамгийн сүүлийн боловсон хүчин болно гэж бэлтгэгдсэн манай ангийн 20 гаруй хүүхэд байдаг. Тухайн үедээ 200 гаруй хүүхдээс шалгарч орж байсан шүү. АЖ А.Очирбат, МУГЖ Ш.Алтанцэцэг, МУГЖ О.Бат-Өлзий гээд олон сайхан багш нараар хичээл заалгаж байлаа. Тэгээд тухайн үед театрт тавигдаж байсан “Элдэв зураг”, “Үнэтэй хүүхэд” зэрэг олон уран бүтээлд хамтарч оролцож байсан азтай хүүхдүүд.

-Оюутан байхдаа ногооны лангуунд худалдагч хийдэг байсан гэж дуулж байсан. Бас л оюутан цагийн сайхан дурсамжийн нэг болов уу?
-Сургуулиа төгсөөд театртаа ажилласан уу?
-Сургуулиа төгсөөд театртаа ажиллахыг маш их хүссэн. Харамсалтай нь цаг төрийн байдлаас болоод театр минь үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон доо. Тэгээд л бид хувиараа уран бүтээл туурвиж эхэлсэн.
-“Тв коктейль” хамтлаг дэлгэцийн хэд хэдэн бүтээлтэй шүү дээ. Хөнгөн, инээдмийн жанрын кинонд бас л нэг өнгө, дэвшил болж байсан шүү.
-Тийм шүү, манай хамтлаг “Намрын синдром”, “Омарын эрэлд”, “Сайн уу амьдрал минь” зэрэг уран бүтээл үзэгчдийн хүртээл болгосон байгаа. Тэдгээрээс хамгийн хайртай кино минь бидний анхны уран бүтээл болох “Намрын синдром” кино байгаа. Тэр киног одоо үзэхэд өөр санагдаж магадгүй л дээ. Гэхдээ л тухайн үедээ залуусыг байлдан дагуулж, кино урлагт бас нэг өнгө нэмж байсан. Тухайн киноныхоо буянаар бүгд байрны урьдчилгаа, өөрсдийн студи, техниктэй болж байлаа. Тэгээд бодохоор их буянтай бүтээл байгаа биз.

-“Тв коктейль” хамтлаг бас тайзны жүжигтэй байх аа. Бүр тэр жүжгээрээ “Гэгээн муза” шагнал хүртэж байсан шүү дээ.
-Тийм шүү. “Шинэ үе” продакшнд байхдаа Өөскө, Цоомоо хоёртойгоо танилцаж байсан. Тухайн үед тайзаа их санадаг байсан. Тэгээд хамтлагаараа “Хоёр ертөнцийн буудал” жүжгээ тавьж байсан. 2013 онд тэр гол дүрээрээ “Гэгээн муза” наадмын шилдэг эмэгтэй гол дүрийн шагнал авч байсан. Жүжигчин хүнд авах ёстой кайф гэж байдаг бол тэр үед л авч байлаа.
-Одоо тийм гоё дүрийн санал ирж байна уу. Ер нь ямар дүр бүтээхийг хүсэж байна вэ?
-Уран бүтээлийн санал их ирж байна. Миний хувьд одоо жүжигчин мэргэжлийнхээ ур чадварыг харуулсан дүр бүтээмээр байна. Өмнө нь хэн нэгэн бүтээсэн биш шинэ дүр бүтээмээр байна.
-Өнөөдрийг хүртэл бүтээсэн дүрүүдээс тань хүний сэтгэлд үлдсэн, сайн гэсэн дүрээ нэрлэвэл?
-Жүжигчдийн хувьд гол болон туслах дүр дээр их ач холбогдол өгдөг юм шиг ээ. Таны хувьд туслах дүрийн саналыг хэрхэн хүлээж авдаг вэ?
-Би юу гэж боддогоо үнэнээр хэлчих үү. Туслах дүр ч бай, гол дүр ч бай найруулагч надад итгээд тухайн дүрийг өгч байгаад их баярлана. Тэгээд зохиолоо уншаад тухайн дүр кинондоо хэр үүрэг, оролцоотой юм, үнэхээр тэр дүр хэрэгтэй юу гэдгээс хамаарч нэг, хоёр сцена байсан ч хамаагүй тоглоно. Харин нээх шаардлагагүй, хэн ч бүтээчихмээр, тэр дүрийг аваад хаячихлаар үгүйлэгдэхээргүй тийм дүрийн саналыг бол хүлээж авдаггүй.

-Та хэвлэлд төдийлөн ярилцлага өгдөггүй. Магадгүй хувь хүн тань нээлттэй хүн биш байх?
-Тийм ээ. Би ярилцлага, нэвтрүүлэгт тэр бүр ордоггүй. Өөрийн үнэ цэнэ гэж байдаг л даа. Мэдээж жаргал, зовлонгоо ярилцдаг хүрээллийн минь хүмүүс байна шүү дээ. Тэд нар минь байхад хангалттай. Мэдээж уран бүтээлээс шалтгаалаад ярих зүйл бий л дээ. Миний хувьд уулзалт бүр үнэ цэнэтэй байх ёстой.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.
| Н.ЦЭНД-АЮУШ: “Намрын синдром” киноныхоо буянаар өөрсдийн гэсэн студитэй болж байлаа |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |