Зоригт бүсгүйн түүх гэхэд ой тойнд тань тоотой хэдхэн дүр бууж мэднэ.Тухайлбал Мононоке гүнж, Мерида, Амазон бүсгүйчүүд, Жанна Д.Арк, Мулан гээд хүчирхэг бүсгүйчүүдийн түүх гарын арван хуруунд багтахаар цөөн. 1998 онд Дисней компани VI зууны үед бичигдсэн “Хуа Муланы дууль” хэмээх ижил нэрт домгоос сэдэвлэн хүүхэлдэйн кино бүтээж байв. Түүхэн талаасаа судалгаа багатай ч феминист үзэл санааг шингээж, хүүхэд, багачуудад урам зориг өгөх түүх өгүүлсэн нь нэлээд амжилт олж байлаа. Хүйсийн тэнцүү байдлыг хүүхдүүдэд ойлгуулах амаргүйч “Мулан” хүүхэлдэйн киног амжилттай хийж чадсан юм.
Дисней компани уран бүтээлүүддээ жендерийн тэгш байдлыг шингээхийг зорьдог болсон билээ. Элза гүнжийн бие даасан байдал, Жасмин гүнж Султан болох зэргээр хуучны ханхүүтэй учраад л аз жаргалтай төгсдөг уламжлалт хэв маягаасаа бүтээлээ “салгаад” удаж буй. Өнгөрсөн долоо хоногт 2010 оноос хойш төсөл нь яригдсан Мулан кино нээлтээ хийлээ. Монголд “Мулан”-ы сургаар “Мулан бол Монгол дүр” гэсэн яриа багагүй гарсан. Судлаачид Мулан нь Тоба вей буюу Умард Вей Улсын үндэстэн гэж таамаглажээ. Тоба Улс нь 386-534 онд тогтнож байсан гэж үздэг ба “Хуа Муланы дууль” тэр үед бичигдсэн гэж таамагладаг билээ.
Сонирхуулахад, энэ оны тавдугаар сард АНУ-ын археологичид Орхон аймгийн Айрагийн Гозгор гэх газраас эртний дайчин бүсгүйчүүдийн араг яс олсон тухайгаа зарласан билээ. Нум сум харвах, морь унах эрдэмд мэргэшсэн байсныг нь тэдний ясны бүтцийг шинжилсний үндсэнд тогтоосон байна. 147-552 онд Монголын газар нутагт оршиж байсан нь Муланы эрэн үе байж болзошгүй гэж дүгнэсэн нь эл түүх Монголоос гаралтай байж магад гэсэн таамаглалд хөтөлдөг. Энэ хүргэж орхиод, киноны талаар яръя.
Муланы бага насаар кино эхэлнэ. Түүний бага насны түүхээр төрөлхийн дайчин бүсгүйн дүрийг илүү тодотгож, хүч нэмж өгчээ. Дайчин бүсгүй өөрийнхөөрөө байх хүсэл, эрмэлзэл, өөрийгөө нээхэднь зөвхөн хүйс нь л саад болно. “Эмэгтэй хүн нөхөрт гарснаар овогтоо нэр хүнд авчирна” гэж нутгийнх нь итгэдэг ч Муланы хүсэлөөр. Эцэг нь дайчин охиноороо бахархдаг ч нийгмийн тогтсон үзэлд “хүлэгдээд” тэр сэтгэлээ ил гаргадаггүй. Тиймээс л аав нь “Өөрийн чи-г нуу” гэж охиндоо хэлдэг. “Чи” гэдэг нь дайчин хүн бүрт байдаг эрэлхэг, үнэнч шударга занг хэлсэн ч цаад утгаараа хүн бүрт байдаг хүсэл зорилго, эрмэлзлэл, өөрийгөө нээх, таних, нуугдмал дотоод илэрхийллийг нь хэлсэн мэт.
Найруулагч Ники Каро Муланы дүрийг дотогшоо, шударга мөн илүү зоригтой болгож, тодотгосон нь зөвхөн хүүхэлдэйн киноны дүр биш, энэ бол кино гэсэн мэдрэмжийг үзэгчдэд хангалттай мэдрүүлж байлаа.
Руран буюу Нирун Улсын Бори хаан эцгээ алдсан өс хонзондоо Хятадыг эзлэхээр нүүдэлчин ардаас тусламж эрнэ. Нүүдэлчин ард “Бид хэр их алт авч явж чадах билээ Бидэнд алт хэрэггүй” гэхэд “Эртний өс хонзонг чинь авч өгье” хэмээн уран сайхан оруулж өгсөн нь нүүдэлчин ардыг балмад, бүдүүлэг дүрсэлдэг өнгө аясаас өөр байлаа. Мөн монгол залуучууд харваачдын дүрд тоглосон, морин дээрээсээ арагш харан харваж буй шийдэл сүрлэг, бахархам байсныг дурдах хэрэгтэй. Тулааны хэсгүүд, уулан дээрх үйл явдал зэрэг үзэсгэлэнтэй дүрслэл, цөөнгүй байсан нь санаандгүй шийдэл биш бизээ.
Мөн хамгийн сонирхол татсан дүр бол Хятадын алдарт жүжигчин Гон Ли-гийн бүтээсэн шулам байв. Бори хааны талд үйлчлэх түүнийг бүгд шулам гэж дуудах ч, нийгэм түүнийг шулам болгосон гэсэн санаа нь хурц байв. Тэрбээр Муланы эсрэг үйлчлэх ч түүнд “Багаа тайл, энэ чиний “чи”-г үгүй хийж байна” гэж хэлэх нь Муланд туслаад байгаа мэт. Гэхдээ тэрбээр нийгэмд хүлээн зөвшөөрөгдөөгүй эмэгтэй дайчин байсан агаад түүний эрэлхэг байдал түүнд шулам нэр авчирсан нь киноны төсөөлөөгүй эргэлт байв. “Мангас гэж байдаггүй. Бид мангасыг бий болгодог” гэдэг шиг “Шулам гэж байгаагүй өөрсдөө шулам бүтээсэн” гэсэн санааг үзэгч, кино судлаач, шүүмжлэгчдийн сэтгэлд хүртэл, энгийн атлаа тодорхой харуулж чаджээ. Үүний дараа хэсэгхэн зуур амьдарсан Хуа Жун гэх цэрэг эрийн амьдралаа дуусгавар болгон Хуа Мулан гэдэг нэрээр өөрийгөө илчилдэг.
Бусдын хүлээлтэнд хүрэхийн тулд баг зүүх нь худал хуурмаг гэсэн далд санааг үзүүлсэн нь олон талын асуудлыг хөндөж чаджээ. Тийм дээ ч шулмын дүрийг багтай дүрсэлсэн байж мэднэ. Шулмын дүр Муланд хоёр сонголт байгаа гэдгийг харуулсан нь, сэлэм дээр тусах өөр нэг дүр нь шулам гэдгийг харуулсан нь тааварлаагүй шинэ эргэлт байв. Харин кинондоо Муланы дүрийг тодотгохын тулд шулмын дүрийг амтлуулаад л өнгөрсөн нь тоогүй. Мөн хүүхэлдэйн дээрх Мушу-гийн дүрийг галт шувуугаар бэлгэдэл байдлаар сүрлэг гаргасан ч эр зоригийг нь бэлгэдэхээс өөр үүрэггүй байв. Төгсгөл хэсгийн үйл явдал нь дэндүү хурдан өрнөснөөр киноны эргэлтийн цэгүүд үнэмшилгүй болсныг дурдах хэрэгтэй. Уламжлал хийгээд шинэчлэл, хүсэл зориг, өөрийгөө нээх, өөрийгөө нуух, худал хуурмаг хийгээд үнэн, өс хонзон, анд нөхөрлөл, хайр сэтгэл, гэр бүл, эх орон, бэлэг тэмдэг гээд олон сэдвийг хөндсөн ч заримыг нь илээд л өнгөрчхөв.
Цэргийн жанжин нь уламжлалт дүрэм журам, үзэл бодлоосоо хурдан няцаж, Муланыг захирагч болгож буй нь, шулмын дүр Муланы ятгалгад хурдан орж буй нь кино сонирхогчдын хувьд ч үнэмшил багатай болжээ. Бори хааны өс хонзон дүрийн зөвтгөл болж байсан ч Мулан гарч ирээд ямар ч өчиггүй ялж буй нь өнөөх л сайн дүр, муу дүр гэсэн хэвшмэл ойлголтоосоо салгаагүй мэт. Тийм хэдий ч Муланы дүр илүү феминист, зорилго нь хурц тод үнэмшилтэй болсныг онцлох хэрэгтэй. Мөн “Үнэн өнө мөнх, хуурмаг үзэгдэл түр зуурынх” гэсэн санааг илэрхийлсэн нь Муланы хувьд өмнөхөөсөө шинэлэг байв.
| Мулан “Үнэн өнө мөнх, хуурмаг үзэгдэл түр зуурынх” /Spoiler Alert/ |
|
Дарханы Дулааны станцын гэмтлийг засаж, хэвийн горимд шилжлээ
2026-11-02 16:49:19
"10 САЯ ТӨГРӨГ ШИЛЖҮҮЛСЭН" ГЭХ ТӨМӨР ЗАМЫН ГАЗРЫН ДЭД ДАРГА ТЭРБУМЫН ҮНЭЛГЭЭТЭЙ ОРОН СУУЦТАЙ
2026-11-02 16:37:02
Бээжин хотын монголчууд наадмаа хийлээ
2026-11-02 16:11:18
Б.Бейсен таеквондо-гийн олон улсын хар бүс, “Хүндэт дан” хүртэв
2026-11-02 15:50:16
СХД-ИЙН ЗАСАГ ДАРГААР ТОМИЛОГДСОН Д.УНДАРМАА ГЭЖ ХЭН БЭ
2026-11-02 15:34:42
“Урланд ирсэн намар” үзэсгэлэнгийн нээлт болов
2026-11-02 15:20:41
Ц.Ууганбаяр фитнессийн дэлхийн аваргаас хос хүрэл медаль хүртжээ
2026-11-02 13:05:02
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Насантогтоход таван жилийн хорих ял оноожээ
2026-11-02 12:41:42
"СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД" СЕРБИ УЛСЫН БЕЛГРАД ХОТОД НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026-11-02 12:09:55
Шинжаанд 100 мВт-ын хүчин чадалтай нарны дулааны цахилгаан станц ашиглалтад орлоо
2026-11-02 11:51:35
2026-11-02 10:27:21
Б.Баасандорж “IFBB” дэлхийн аваргаас мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-11-02 10:04:48
"Өнчин цагаан ботго" хөгжимт жүжиг өнөөдөр Улаан-Үдэ хотод хөшгөө нээнэ
2026-11-02 10:04:12
Т.Төгсхүслэн залуучуудын олимпын наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-11-02 09:03:26
2026-11-02 08:00:00
Д.Батсүмбэрэл, АНУ-ын тамирчин Брэндон Олсентой тулалдана
2026-11-02 07:50:00
Б.Мөнх-Учрал каратэгийн олон улсын тэмцээнээс алтан медаль хүртжээ
2026-11-02 07:40:00
Н.Болортуяа гар барилдааны дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-11-02 07:30:00
Б.Мөнх-Эрдэнэ дэлхийн аваргын V байрт шалгарав
2026-11-02 07:20:00
Т.Төгсхүслэн “ДАКАР-2026” залуучуудын олимпын хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-11-02 07:15:00
О.Сүлдхүү дэлхийн аваргын V байрт орлоо
2026-11-02 07:10:00
ДЭЛХИЙН БӨХ Т.ТУЛГА ДАХИН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
2026-11-02 07:00:00
ГУРВАН ХҮҮХЭДТЭЙ ӨРХ ӨВЛИЙН ХУВЦАС БЭЛТГЭХЭД ДУНДЖААР 3–5 САЯ ТӨГРӨГИЙН ТӨСӨВ ШААРДЛАГАТАЙ
2026-11-02 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-11-02 07:00:00
ДЭЛХИЙН ТОМООХОН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГУУД САНХҮҮЖИЛТЭЭ ХЭРХЭН БОСГОДОГ ВЭ
2026-11-02 07:00:00
ХӨГЖЛИЙН БАНКНЫ “ХӨӨТЭЙ” Б.НАЙДАЛААД П.НАРАНБАЯРЫГ ЗОДОЖ, НАМЫН ДАРГЫНХАА ҮЕЭЛ ГЭЖ ТОМРОХООС ӨӨР ЧАДАХ ЮМ АЛГА
2026-11-02 07:00:00
ТАНИЛЦ: АЛТНЫ ОРДУУДАД ЭЗЭН СУУСАН АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗРЫН МЭРГЭЖИЛТНҮҮД
2026-11-02 07:00:00
ЖҮЖИГЧИН Ж.ДОРЛИГЖАВЫН ЭХНЭР Д.ИЧИНХОРЛОО: ХАНЬ МИНЬ “ХҮРГЭН” ЖҮЖГИЙН “БОЛДОГГҮЙ ТОГМИД”, “МӨНГӨН БУЙЛ” КИНОНЫ ГОЧОО ЗААНЫ ДҮРЭЭРЭЭ МОНГОЛЧУУДЫН СЭТГЭЛД МӨНХӨРСӨН
2026-11-02 07:00:00
Б.Баасандорж “IFBB” дэлхийн аваргаас мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-11-02 00:00:00
"ДАКАР 2026” залуучуудын олимпын наадмын нээлт боллоо
2026-11-01 11:20:58
Б.Мөнх-Эрдэнэ дэлхийн аваргын дагах тойргийн барилдаанд хүч сорино
2026-11-01 07:15:00
О.Сүлдхүү дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-11-01 07:10:00
Т.Тулга дэлхийн аваргаас гурав дахь медалиа хүртлээ
2026-11-01 07:00:00
ДАХИАД Л БИ ЗИЛОВЫН ТУХАЙ БОДОХ НЬ…
2026-11-01 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |