• Өнөөдөр 2025-02-08

Олон улсын кино наадамд шалгарсан найман баримтат киног үнэ төлбөргүй үзүүлнэ

2024-05-13,   217

                  Европын холбоо болон Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд Европын холбоо, “Иргэдийн цахим оролцоо” төрийн бус байгууллага хамтран Монголынхоо үзэгчдэд киног тэгш хүртээмжтэй хүргэх, хүүхэд залуучуудын кино урлагийн боловсролыг дээшлүүлэх, кино уран бүтээлчдийн олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор “Европын кино наадам”-ыг 2024 оны тавдугаар сарын 17-20-ны хооронд “Тэнгис” кино театрт зохион байгуулах гэж байгаа аж.
 
                   Кино наадмын хүрээнд Эстони, Герман, Люксембург, Белги, Итали, Польш, Чех, Грек, Унгар, Латви, Австри зэрэг 11 улсын Каннын кино наадам, Сандэнс, Берлин, Сан Себастьяны кино наадмуудад шалгарсан найман баримтат болон уран сайхны кино, уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны асуудлыг хөндсөн 11 богино хэмжээний кино бүтээлийг дөрвөн өдрийн турш Монголын үзэгчдэд үнэ төлбөргүй толилуулах гэж байна.
 
        Нээлтийн үзвэрийг урилгаар үзэх бөгөөд кино наадмын хүрээнд толилуулагдах бусад бүтээлүүдийг “Тэнгис” кино театрын билетийн касс болон www.tengis.mn сайтаар нэвтэрч орон тасалбарыг үнэ төлбөргүйгээр авах боломжтой юм.

Олон улсын кино наадамд шалгарсан найман баримтат киног үнэ төлбөргүй үзүүлнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188