-Сайн байна уу, та. “Чи өөрөө хайр” уран сайхны киноны талаар яриагаа эхлэх үү?
-Эргэлт.мн мэдээллийн сайтын уншигч, уран бүтээлч та бүхэнд хаврын сайхан нартай өдрийн мэндийг хүргэе ээ. “Чи өөрөө хайр” уран сайхны кино маань миний продюсер хийсэн анхны бүрэн хэмжээний кино байлаа.
Зургаан сарын хугацаанд сэтгэл судлалын сургалтад суусан. Тэгээд энэ талаар судлах явцдаа кино зохиолын санаагаа олсон юм. Бид насанд хүрэхдээ тодорхой хэмжээний хүмүүжлийг эцэг, эхээсээ өвлөсөн байдаг. Цаг үе, өссөн орчны нөхцөлөөс болоод өвлөх ёстой зүйлээ өвлөөгүй насанд хүрсэн залуус байна. Тэд сэтгэл зүйн хувьд насанд хүрч чадаагүй байна гэсэн үг юм. Мөн салсан, хэн нэгнээс хайр гуйсан, сэтгэл зүйн хувьд ханамжгүй хүмүүс байгааг анзаарсан. Би ч өөрөө “Яана аа 30 нас хүрлээ, одоо хүнтэй суухгүй бол болохгүй” гээд л өөрийгөө ойлгоогүй байж яарсан. Энэ нь ч буруу юм билээ. Харин эмэгтэй хүн өөрийгөө олж, хайрлаж сурсан байх хэрэгтэй. Ганцхан өөрөө анзаараад үлдэх биш уран бүтээл болгохыг зорьсон минь энэ.
-Дүрийн сонголт сонирхолтой санагдсан. Тэднээр дамжуулан чухам юуг илэрхийлэхийг зорив?
-Зохиолч маань зохиолоо бичихдээ сэтгэл зүйг мөн судалсан юм. Бид кинондоо 11 хортой занг оруулах гэсэн ч хүнд зохиолтой, ойлгомжгүй болоод байсан учир таван шинжийг хасаж гаргасан. Хөнгөн зохиолоор сэтгэл зүйн асуудлыг хөндөхийг хичээсэн. Манай зохиол сонгодог зохиолын загвараар бичигдэж, хуримаар гол дуудлага болгож киногоо эхлүүлж байгаа. Харин хуримын дараа нөхрөөсөө цаг хугацаа, хайр гуйгаад, өөрөө жаргалтай байгаа эсэхээ мэдэхгүй байгаагаар үйл явдал өрнөдөг. Ер нь гол дүрийн эмэгтэйчүүд өөр өөр хайр, эмэгтэй хүнийг харуулна.
-Тэгвэл таны хувьд хайр гэж юу вэ?
-"Уолт Дисней"-ийн гүнжтэй хүүхэлдэйн киног үзэж өссөн болохоор эмэгтэй хүн ямар ч нөхцөл байдалд байсан ханхүү гарч ирнэ л гэж боддог байлаа. Хүний тархи нэг юмыг удаан бодохоороо тэрийгээ бодит мэтээр ойлгодог тал байдаг юм байна л даа. Одоо бол бодит юмыг хардаг болсон. Өөрийгөө хүндэлж, ойлгож, хайрлаж чадсан цагт үнэн хайрыг таньж чаддаг.
.jpg)
-Б.Батмаагийн бага нас хаана, хэрхэн өнгөрсөн бэ?
-Би дөнгөж ухаан орох үедээ аавыгаа алдсан юм. Ээжээс асуугаад, бага насны дурсамжаа бодохоор ээжээсээ элдэв зүйл нэхдэггүй, зүгээр л хичээлдээ л явж байдаг. Санааг нь зовоохыг хүсдэггүй багаасаа ухаан суусан хэрсүү хүүхэд байсан юм билээ. Ганц баярладаг зүйл нь чадахгүй зүйлдээ өөрийгөө дайчилдаг байлаа. Одоо бодоход бусад хүүхдүүд шиг намайг хамгаалах хүн байхгүй, би аавгүй гээд дотроо их шаналдаг байсан юм шиг байна лээ.
-Даруухан хүүхэд яагаад СУИС-ийг сонгох болов ?
-Тухайн үед утастай чихэвч зүүгээд, өөрийгөө дууны клипт тоглож байгаагаар мөрөөддөг. Найзууддаа “Би Монгол Улсын од болно” гэж ярьдаг байсан. Тэр төсөөлөл минь нөлөөлсөн байх. Даруухан байсан хүүхэд жүжигчин болсон гэхэд ойр дотнын хүмүүс минь их гайхсан даа.
-Та кино найруулагчаар сурч байсан гэдэг бил үү?
-“Тэртээх ертөнцийн хөгжимчин” кинонд анх гурван хэсэгт орсон юм. Тэнд байгаа хүмүүсийг их тамлаж байсан. Нэг хэсгийг хоёр цаг авхуулсан. Тэр олон хүнийг тэгж зовоох үнэхээр хэцүү байсан даа. Дараа нь найруулагч нь надад дууны клипт тоглох санал тавьсан юм. Киноных нь уран бүтээлчдийг нь өвлийн хүйтэнд тэгж зовоож байхад яагаад надад санал тавьж байгаа юм бол их гайхаж байлаа. Үүний дараа миний хийх юм жүжигчин юм байна. Би найруулагч биш юм байна гээд кино найруулагчийн ангид хоёр жил суралцаж байгаад, жүжигчний анги руу шилжсэн. Тэгээд СУИС-ийг 2017 онд М.Ариунжолоо багшийн удирдлага дор жүжигчин мэргэжлээр төгссөн. Магадгүй 40-50 насандаа найруулагч болох байх. Найруулагчийн мэргэжлээс сүрддэг гэх үү дээ.
-Цаашдаа ямар уран бүтээл продюсер хийх бодолтой байгаа вэ?
-“Maa gumuda” продакшныг байгуулаад ажиллаж байна. Энэ багаа илүү л сайжруулмаар байна. Яг өөрөө хийгээд ирэхээр кино урлаг нэлээн чанга гэдгийг мэдэрлээ. Уран бүтээлийн санаа бол байгаа тухайн цаг үед нь ил болгоод явна аа.
-Таныг “Приусны босс” уран сайхны олонд таниулж өгсөн байх. Энэ талаар яриа дэлгээч?
-Их сургуулиа төгсөх жилээ дипломын жүжигтэй завгүй үедээ тоглож байлаа. Ачаалал их байсан ч “Чадна аа” гээд дайрч байсан. Өмнө нь би хоёр кинонд тоглож байсан юм. Тэр үед өөрийгөө “од” болно гэж бодож байсан ч “Авьяасгүй юм байна” гэж бодсон үе л дээ.
Харин “Приусны босс” киноны найруулагч надад өөрөө дүрээ бүтээх боломжийг өгсөн юм. Тухайн үед киногоо үзчихээд өөрөөсөө маш их ичсэн. Би чинь ямар муухай архичин, тамхичин хүүхэн шиг гарсан юм бэ. Хүмүүс намайг муугаар харах байхдаа гээд л их бодсон. Жүжигчин хүнд аз гэж байдаг юм билээ. Хэрвээ энэ кинонд тоглоогүй байсан бол кино урлагт үлдэхгүй байсан байх. Тэгээд бодоход маш сайхан байдаг. Одоо Уянгаагийн дүрдээ хамгийн их хайртай.
(3).jpg)
-Тайзны урлагт өөрийгөө сорих бодол бий юү?
-Би тайзнаас айдаг, гэхдээ дотроо шуналтай. 2018 онд өөртөө зориулж ганц хүний жүжиг бичүүлж байсан. Энэ оны төгсгөлөөр жүжгээ тавих бодол байгаа. Зохиол, бэлтгэл ажил их багадаа найман сар бэлтгэх хэрэг гарна. Яг жүжгээ "амилуулна" гэж бол амлахгүй ээ.
-Моно жүжиг жүжигчний уран чадварыг харуулдаг шүү дээ. Жүжгийнхээ талаар ярих уу?
-Эмэгтэй хүний сэтгэл хөдлөлүүдийг харуулсан зохиолыг тухайн үеийн сэтгэл зүйгээрээ бичүүлж байсан. Нөхрөө хүлээж буй эмэгтэйн талаар гарна. Өөрийгөө чадвар, мэдрэмжийг сайжруулах, батлан харуулах гэж хичээнэ ээ.
-Тэгвэл кино урлагт бүтээхийг хүсэж буй дүр гэвэл?
-Би мэргэжлээрээ ажиллаад 10 жил болж байна. Одоо бүр их юм сурмаар, судалмаар санагдаж байгаа. Дүрээ илүү судалж, ажилламаар байна.
-Ярилцлагын төгсгөлд хэлэх үг байна уу?
-Чанартай бүтээл хийх гэж зорилоо. Та бүхэн сэтгэл зүйн эрүүл мэндээ анхаараарай. Өөрийгөө хайрлаарай, дээд зэргийн хувиа хичээгч байгаарай. Хувиа хичээ нь гэдэг нь хүнд гай болохгүй амьдрахыг хэлдэг шүү гэж хэлмээр байна аа.
-Баярлалаа.
Дуртай дууныхаа клипт тоглож буйгаар мөрөөддөг байсан бяцхан охин одоо Монголын урлагт өөрийгөө чамгүй авьяастай жүжигчин, продюсер гэдгээ баталж байна. Бид түүнтэй энэ удаад ийн ярилцлаа. Удахгүй моно жүжгээр нь түүнтэй эргэн уулзаж, эмэгтэй хүн, сэтгэл зүйн асуудлын талаар илүү өндөр түвшинд ярилцаж, уншигч таны өмнө дэлгэх өдөр ирнэ гэдэгт итгэлтэй байна. Жүжигчин Б.Батмаад цаашдын уран бүтээлд нь амжилт хүсье.
(1).jpg)
(3).jpg)
| Б.БАТМАА: “ПРИУСНЫ БОСС” КИНОНЫ УЯНГААГИЙН ДҮР НАМАЙГ КИНО УРЛАГТ ҮЛДЭЭСЭН |
|
Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар дугуйт цанын Азийн цомын аварга боллоо
2026-08-08 07:10:00
Монголын баг, Хятадын багийг 3:0-ээр буулган авлаа
2026-08-08 07:05:00
Таеквондо-гийн “Grand slam”-аас алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-08-08 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна
2026-08-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
2026-08-08 06:00:00
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |