АНУ-ын Лос-Анжелес хотод болж байгаа 96 дахь удаагийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслолын шилдэг эмэгтэй дүрээр жүжигчин Эмма Стоун “Poor Things” кинонд бүтээсэн дүрээрээ шалгарлаа. Тэрбээр саяхан “Poor Things” кинонд бүтээсэн уг дүрээрээ дэлгэцийн урлагийн “Бафта” шагнал хүртэж, “Алтан бөмбөрцөг”-ийн эзэн болсон юм. Харин жүжигчний хувьд 2017 онд “La La Land” кинонд бүтээсэн дүрээрээ шилдэг эмэгтэй дүрийн шагнал хүртсэн байдаг.
| ОСКАР-2024: Эмма Стоун шилдэг эмэгтэй гол дүрийн шагнал хүртлээ |
|
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |