Жүжигчин Э.Тодгэрэл энэ удаад “Фантастик” продакшны ЗУРА III, “Цэвэрлэгээ” уран сайхны киноны Авлигатай тэмцэх газрын ахлах комиссор Сэргэлэнгийн дүрд тоглолоо. Түүнийг бид “Бид гурвын болзоо”, “Намайг хайрла”, “Нүдээ аниад төсөөл”, “Яллагч”, “Хийморь”, “Сүнс”, “Цагаан эрэг”, “Ээж” зэрэг дэлгэцийн бүтээл болон тайзны содон дүрээр нь мэдэх билээ.
Тэгвэл энэ удаагийн дүр нь яах аргагүй онцлог байлаа. Ажлаа үнэнч шударга хийх хүсэл хүн бүрд байдаг ч хөрөнгө мөнгө, эрх мэдэлтэй хүмүүсийн нөлөөгөөр өөрчлөгдөж, эсвэл тэдний үгээр байх, аялдан дагах, үгүй бол ажилгүй болж, бие, сэтгэлээрээ хохирох гэсэн сонголтод тулдаг. Үүний нэгэн төлөөлөл дүрийг тэр бүтээж чаджээ. Тэгэхдээ эцсээ хүртэл өөрийн үзэл бодолдоо үнэнч, мөн чанартай эзэн байж, харин бусдад өөрт нь үйлчилж байгаа мэт, хүслийг нь биелүүлж байгаа мэт болж эцэстээ тэднийг нураан унагааж чадсан. Заримдаа нээрээ өөрийн зарчмаа авч үлдэхийн тулд өрөөлийн талд байгаа мэт байж, энэ бохир, хүн чанаргүй нийгмээс хүнээрээ үлдэж чадах мэт. Энэ мэтээр түүний дүр олон зүйл бодогдуулж байв. Инээж байгаад л ар нуруу руу нь хутга зоодог хүмүүсийн дунд ч мөн инээж байгаад л нуруугаа хамгаалах ёстойг, тэдний буруу булхайг илчлэх ёстойг харууллаа. Түүний энэ дүр мандаж, унаж, буцаад хэн нэгний зориг дэмээр босож, дахин босохдоо бүр ч ухаалаг, болгоомжтой, сэргэлэн хөдөлж чадлаа. Түүнд баяр хүргэе.
| ЗУРА III “ЦЭВЭРЛЭГЭЭ” КИНОНЫ СЭРГЭЛЭНГИЙН ДҮРИЙГ БҮТЭЭСЭН ЖҮЖИГЧИН Э.ТОДГЭРЭЛ |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |