Дээрх үгийг “Бидний араншин” кино нээлтээ хийхээс өмнө Ц.Амартүвшин найруулагч ярилцлага өгөхдөө хэлж байсан юм. Тэгээд үзэгчийнхээ хувьд “Монгол хүний ямар араншинг тэр бүтээлээрээ үзүүлсэн юм бол доо” гэсэн асуулт тээсээр бүтээлийг нь үзлээ.
Энгийн нэгэн бор амьдрал, худал ярьж, хулгай дээрэм хийхгүй ариун цагаан хөдөлмөр, нэгнээ хайрлаж, тусалж, дэмнэх сайхан сэтгэл, хэцүү үед нь түшиж тулах бат бэх нөхөрлөл, чадахаасаа чадахгүй хүртлээ хичээж зүтгэдэг, юунд ч бууж өгдөггүй зан гээд үнэхээр монгол хүнд л байх араншинг харуулж чаджээ. Монгол хүний хээгүй даруухан мөртлөө яс тулах юм бол аливаад махруу, зорьсон бүгдийнхээ ард гарч чаддаг, нэгнээ өргөж, дэмжиж, тулж чаддаг занг тэр чигээр нь дэлгэцнээ харуулснаараа, даяаршлын “шуурга”-д мартагдах гээд байгаа араншинг эргэн сануулснаараа сэтгэлд ойр, хаа нэг дахин нэхээд үзчихмээр бүтээл юм.
“Бид дэм дэмэндээ, дээс эрчиндээ хүмүүс шүү” гэж хүн бүрд хэлсэн том ч дархлаа байлаа.

Кино Өсөхөө, Соёлоо хоёрын гэр бүлийн аз жаргалтай агшнаар эхэлнэ. Охиноо цэцэрлэгт нь хүргэж өгөөд, тус тусын ажилдаа гарах жирийн нэгэн залуу гэр бүл. Тэднийг тийн гэрээсээ гараад машиндаа суухад хашааны хаалга онгойлгож өгөөд, өглөө эрт асаж өгөхгүй байгаа машиныг нь түрж өгөхөөс л монгол хүний араншингийн тухай өгүүлж эхэлдэг.
Нэгнийхээ машиныг түрж өгөх, хамар хашааны айлдаа чадахаараа тусалдаг, мод түлээгээ хөрөөдөж, бэлдэх гээд бидний өдөр тутамд байдаг мөртлөө дахин олж харам, бүр тогтоож бодом сайхан зураглал.
Кино ийм нэг хэдийнэ мэддэг мөртлөө сэтгэл дулаахан хэсгээр эхлээд цааш сайн найзынх нь охин нь өвдөж, амьдралд нь хүнд бэрх зүйл тохиолдоход унасан ч, боссон ч найзууд нь хажууд нь байж хэрхэн дэмжиж, тусалж байгаа тухайгаар үйл явдал өрнөх бөгөөд дөрвөн найзын хэн нь ямар араншинтай, ямар чадвартайг ч ялган харуулжээ. Тэр дундаа нөхөрлөлд нас, өндөр, нам, царай төрх, мэргэжил боловсрол хамаагүй гэдгийг ч илэрхийлсэн байна.

"Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал" гэдэг ардын зүйр үг шиг үнэхээр үнэхээр найз нөхөд гэдэг хэцүү бэрх зүйл тулгарахад л чанар нь танигдаж, мэддэг гэдгийг Өсөхөөгийн гурван найзын үг, үйлдэл бидэнд киноны турш хэлж байв. Нөгөө талаар өнөөдрийн нийгэмд хийх, бүтээх хүсэлтэй залууст ямархан бэрхшээл тулгарч, мөнгөтэй, санхүүтэй хүмүүс нь хэрхэн боломжийг нь хулгайлдаг асуудлыг ч дэвшүүлэн тавьжээ. Гэхдээ залуу хүн юунд ч шантрахгүй, тууштайгаар аливааг даван туулахад ямархан амжилт, аз жаргал ард нь тосож байдгийг киноныхоо гол жим, санаа болгож, олон сайхан залууст урам зориг өгч, тэднийг босгох, "Бид ч мөн Өсөхөө болон түүний найзууд шиг амьдралынхаа төлөө тэмцэж чадвал амжилтад хүрнэ" гэдгийг харуулж, хөтөлж, уриалж чадсан байна.
Кинонд олон сайхан сэтгэл хөдөлгөсөн, "Үнэхээр ийм байдаг даа" гэсэн үйл явдал, хэсэг гарснаас онцолж, нэгэн хэсгийг энд өгүүлмээр байна.
“Бидний араншин” киноны гол дүр болох Өсөхөөгөөс “Анх аав болж байхад ямар мэдрэмж төрж байсан бэ” гэж өөрт нь тусалж байгаа эмэгтэй түүнээс асуухад "Энэ амьдралд юуны төлөө амьдрахаа ойлгож байсан юм уу даа” гэдэг. Үнэхээр ихэнх нь аав, ээж болоод амьдралыг утгыг ойлгож, хэчнээн олон зүйлд дэмий цаг хугацаагаа үрж байснаа ойлгож, үр хүүхдийнхээ төлөө зүтгэж эхэлсэн тухайгаа ярьдаг. Тэр хэсэг киноны хамгийн гол зангилаа, түүний тэгж их зүтгэн тэмүүлж, найзууд нь эрвийх дэрвийхээрээ түүнд тусалж байсны утга учир ойлгогдох шиг болдог. Үр хүүхэд гэдэг мөн аав, ээждээ амьдралыг зааж, хүмүүсийн араншинг ч таниулдаг гэмээр. Амьдрал алдаа, оноотой ямархан ч байж болно. Хамгийн гол нь уруудаж, өгсөж, тэмцэж, тэвчиж явахад хэн чухам бидний хажууд үлдэж, дэмжиж, тусалж байгаагаар хүний араншин, мөн чанарыг таньж болох мэт.
Амьдралын олон өнгө, араншинг харж чадлаа. Найруулагчийн араншин ч давхар бидэнд харагдлаа. Дахиад олон сайхан эерэг, зөв, урам зориг дүүрэн бүтээлийг нь хүлээж байя.
| ТЭМДЭГЛЭЛ:” МОНГОЛ ХҮНИЙ АРАНШИН НЭГ ИЙМЭРХҮҮ ЮМ УУ ДАА” |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |