Ханиад хүрээд, халуун цай оочлон орон дээрээ суугаа хүү "Болдог сон бол баавгай болох сон. Тэгвэл өвөлжин ичээд, ханиад хүрэхгүй, даарахгүй гоё байхгүй юу" гэнэ. Түүн шиг хэчнээн хүүхэд дүн өвлийн энэ хүйтнээр даарч, жиндэж, ханиад томуу хүрч, халуурч, бүлээрч, эмчид үзүүллээ ч эмээ авч чадахгүй дээ ийм хүсэл тээж суугаа бол. Физикийн улсын олимпиадад бэлдэж, их сургуульд үнэгүй сурахын тулд хичээлээ хиймээр байсан ч хүйтэн гэрт шөнө ч сууж чадахгүй бээрэхдээ эрхгүй унтах хэчнээн хүүхэд байгаа бол... "Баавгай болох сон" кино тэдний асуудлыг хөндөж, дэлгэж, тэдний сэтгэл зүрх, хүсэл мөрөөдлийг ойлгон уудалснаараа онцлог бүтээл юм.
Ингэж ойр мэдэрч, хийсэн нь найруулагч өөрийн амьдралаас тусгал болгон авч, эмзэглэлээсээ үүдэн хийсэнд байгааг ч өөрөө болон үзсэн үзэгчид ярьж буй. Найруулагч "Би өөрөө гэр хороололд өссөн. Утаа манай улсад тулгамдаж байгаа гол асуудал. Ингэхдээ гэр хорооллынхныг санаатайгаар нүүрс түлж, хотоо хордуулж, утааг үүсгээд байгаа юм шиг ойлгож, ярьдаг. Энэ байдал миний эмзэглэлийг төрүүлсэн” гэсэн. Үнэхээр ч өөрөөс нь хол хөндий байсан бол дүр болоод үйл явдлын хийц бодит, илүү үнэн байхгүй ч байсан байж болох юм. Гэхдээ бие, сэтгэлээрэээ мэдэрч, өөрөө туулсан бүхэн ямагт үнэн байдгийг түүний бүтээл гэрчилж байна лээ. Үүнд нь кино баг хамт олонд том баяр хүргэе. Гарцаагүй утаатай, ханиад томуутай ийм нэг хөндүүр өвлөөр голыг нь хатгаж, эмзэг цэгийг нь олсон ийм нэг бүтээлийг бид үзэх л учиртай. Кинонд, "Баавгай болох сон" кинонд 15 настай физикийн гоц авьяастай хүү, гэр хороололд өрх толгойлсон ээж, хоёр дүүтэйгээ амьдардаг бөгөөд хэдийгээр асар том мөрөөдөлтэй боловч өдөрт нэг шуудай нүүрсний төлөө хэрхэн хичээж зүтгэж байгаа тухай гарна.
ГЭХДЭЭ...
Үзэгчийн хувьд хоёр ч зүйлд сэтгэл гонсгор, дундуур, асуулт дүүрэн үлдсэнийг нуулгүй хэлмээр байна. Эхнийх нь, агаарын бохирдол, амьжиргаа муу гэр хороолол, тэгш бус боловсрол гээд энэ олон асуудлыг өдөр бүр бид ярьж буй. Тэр дундаа өвөл болохоор жагсаж, ярьж, хэлсээр бүр дөжирсөн. Гэсэн ч ярьж, шийдлийг олох нь чухал. Тиймдээ ч П.Золжаргал найруулагч кино хийж, бүтээлээрээ дуугарч байгаа нь ч зөв. Гэхдээ бодлого шийдвэр гаргадаг хүмүүст нь хүргэж, хамтдаа дэвшүүлж, шийдэх асуудал биш гэж үү. Олгой хагаравч тогоондоо гэдэг дээ. Өөрсдөдөө тулгамдаж байгаа асуудлаараа кино хийгээд түүнийгээ дэлхий рүү аваад явж байгаа нь, тэдэнд үзүүлж байгаа нь үнэхээр дундуур сэтгэгдэл түрүүлсэн. Дэлхий үзүүлэхээсээ урьтал болгож, чин үнэнээр эмзэглэлээ дэлгэсэн бол үнэхээр сайхан байх байлаа. Хоёр дахь сэтгэл дундуур байгаа нэг асуудал бол кинонд ээжийн дүрийг үнэхээр хайрласангүй ээ. Дөрвөн хүүхэдтэй ээжийг адгийн муу, арчаагүй нэгэн болгосоор дуусгалаа. Ханиа алдаж, амьдралд яахаа мэдэхгүй хөл алдаж, эвээ олохгүй яваа эмэгтэй хүн архи уужч үзсэн, ажил хийх гэж үзсэн, бүтэлгүйтсэн гээд болохгүй зүйл нь зөндөө ч киноны төгсгөлд хүүхдүүддээ ганц сайн зүйл хийгээд, үгүйдээ л Өлзийбат хүү галаа түлээд, печень идээд ширээний ард инээн суугаа гурав дээр ээж, дүү хоёр нь орж ирээд, ээж нь "Ийм ажил хийгээд цалингаа авлаа" гээд инээд дүүрэн уулзаад төгсөж болохгүй гэж. Үзэгчийн хувьд эцсээ хүртэл тэр ээжийн дүрийг л хүлээж байлаа. Гэсэн ч муу байсаар кино дуусаж байгаа нь сэтгэл өвтгөж байлаа.
.jpg)
-КИНО БҮТСЭН ТҮҮХ-
Анх 2017 онд залуу найруулагчдад зориулсан "Talents Tokyo”-д кино зохиолтойгоо оролцож, “Баавгай болох сон” кино төслөө танилцуулан 3000 ам.долларын шагналын сантай уралдаанд түрүүлснээр энэ бүтээлийн урт зам эхэлжээ. Мэдээж бодож олсон санаа, бүтээлээ хүмүүст хүргэхийн тулд зохиолч, найруулагчийн өөрийн хичээл зүтгэл хамгаас чухал. Тэр ч утгаар найруулагчийн зогсошгүй зан чанар сайн сайхан хүмүүстэй уулзуулж, киногоо гаргах боломж бүрджээ.
-ТҮҮНИЙ ХАМТРАГЧИД-
Кино багийнхан анх гэр хорооллын амьдралыг бодитоор нь үзүүлэхийг зорьж, мод хагалж, худгаас ус түрчихдэг хүүхэд тоглуулахаар эрэлд гарчээ. Дүрээ сонгосон тухайгаа найруулагч “Эхний шатанд 200 гаруй хүүхэд бичлэгээ явуулснаас хэд хэдэн хүүхдийг сонгож уулзаад проб хийлээ. Тэдний дундаас Үүрцайхын Батцоож гэдэг хүүхдийг анх хараад миний киноны гол дүр яг мөн байна даа гэж бодсон. Дараа нь харин дүүд нь тоглох хүүхдийг хайж “Ид шидийн орон” дээр нэг өдөр дүрийн сонгон шалгаруулалт авлаа. Тэгсэн нэг сэргэлэн хүүхэд надад хүүхэд олж өгөөд л тэр хавиар гүйгээд байна шүү. “Одоо чамайг сармагчин болгоно, одоо чамайг арслан болгоно” гээд гадаад хүлээж байгаа хүүхдүүдэд хэлээд байна. Тэгээд л тэр сэргэлэн хүүг сонгосон” гэнэ. Мөн тус киноны олны хэсэгт Ховд аймгийн Манхан сумын хүүхдүүд, нийслэлийн 72-р сургууль, “Шинэ Монгол” сургуулийн хүүхдүүд тоглосон байна. “Баавгай болох сон” киноны гол дүрд тоглосон Ү.Батцоож Нийслэлийн ерөнхий боловсролын 157 дугаар сургуулийн арваннэгдүгээр ангийн сурагч. Тэрбээр багаасаа л жүжигчин болох мөрөөдөлтэй, кинонд тоглохыг хүсдэг байсан нь энэ кинонд тоглосноор биелэж, жүжигчин мэргэжлээр сурах урам зориг нь улам нэмэгдсэн тухайгаа бидэнд онцлон ярьсан юм. Мөн энэ бүтээлд Золоо найруулагчтай хамтран ажилласан олон хүмүүс байгаа бөгөөд тэдгээрээс онцлон ко-продюсераар ажилласан С.Батхишиг, ерөнхий зураглаач Д.Давааням нарыг онцлохгүй өнгөрч болохгүй. Мөн хамтран ажилласан, киноны арын албанд ажилласан 40 гаруй хүн түүний хамтрагчид.

-КИНОГОО ХИЙХИЙН ТУЛД БАЙРАА ХҮРТЭЛ ЗАРЖ ЗЭЭЛ АВЧЭЭ-
Кино хийх хүсэлтэй хүн олон ч санхүүгийн хүндрэл бэршээл хамгийн хүнд. Золоо найруулагч энэ бэрхшээлийг мэдээж тооцоолсон нь лавтай. Тэрбээр киногоо хийхийн тулд кино төслөө олон тэтгэлэгт хамруулж. Түүнээс гадна хамтарч ажилласан Төрийн бус байгууллага болон Монголын хувийн компаниуд гээд дэмжиж, тусалж болох бүх л газарт хандсан гэдэг. Мөн байраа хүртэл зарж зээл авсан байна.
-НАЙРУУЛАГЧААР СУРАХААР АРЛЫН ОРНЫГ ЗОРЬСОН НЬ-
П.Золжаргал хэрхэн найруулагч болсон, яагаад кино зохиол бичих болсон тухай энд өгүүлье. Цөмийн физикч болох мөрөөдөлтэй байсан тэрбээр найруулагч мэргэжлийг сонгосон нь сонирхолтой юм билээ.
Тэрбээр эхээс хоёулаа бөгөөд 2003 онд тэдний гэр бүл Зүүн салаа руу нүүснээр тэр гэр хорооллын хүнд нөхцөлд хүмүүс хэрхэн амьдардгийг өөрийн биеэр мэдэрчээ. Ээж нь дэлгүүр ажиллуулдаг байсан болохоор өр зээл тавих улс, хоногийн хоолтойгоо арай ядан хэрхэн залгадгийг ёстой л нэг харж өссөн байна. Тиймээс энэ ахуй орчноос гарах ганц зам сайн сурах хэмээн зүтгэж, өөрөө өөртөө зорилго тавьсан нь түүнийг арлын оронд найруулагчаар сурах боломж руу хөтөлжээ. Энэ тухай тэрбээр “Улсаас медаль авсан хүүхэд тэтгэлэгтэй сурдаг болохоор энэ сургуульд орж сайн суралцаад улсын олимпиадаас медаль авна гэдэг шинэ зорилго өөртөө тавилаа. Удаа ч үгүй “Шинэ Монгол” сургуулийн элсэлтийн зар гарч шалгалт өгтөл тэнцчихлээ шүү. Их сургуулийнхаа төлбөрөө өөрөө олно гэж ээждээ амласнаар их сургуулийн төлбөрт зориулахаар хадгалж байсан мөнгөөрөө хувийн сургуульд элсэв. Манай сургууль сургалт сайтайгаас гадна дугуйлан, секц олонтой. Миний нөгөө зориглож чаддаггүй байсан драмын дугуйлан хүртэл байгааг мэдээд тэнд явж эхэлсэн” гэнэ. Ингээд арван жилээ төгсөх дөхөж тэтгэлэгийн эрэлд гарч явахад нь сургууль нь Японы Оберлин их сургууль манай сургуультай хамтарч ажиллахаар болжээ. Ингэж тэтгэлэгт сонгогдсон хоёр хүүхдийн нэг болон найруулагч мэргэжлээр сурахаар арлын орныг зорьж байсан байна.
.jpg)
-БУСАД БҮТЭЭЛ-
Тэрбээр “Нүцгэн гэрэл”, “Шат”, “Шар автобус” гээд өвөрмөц нэртэй, ондоо санаатай бүтээл түүнийх. Өөр байх гэж, өөрөөр сэтгэх гэж ямагт өөртэйгээ тэмцэж, өөрийгөө шахаж, оюун санаагаа нэрж суудаг түүний бүтээл бүхэн тодорхой амжилтыг гаргадаг. Тэрбээр “Нүцгэн гэрэл” кинондо анхлан багагүй бүтэлгүйтэж, “Шат” киногоороо шат ахисан. Одоо харин “Баавгай болох сон” киногоороо Каннын улаан хивсэн дээр алхаж явна. Түүнд болон түүний баг хамт олонд улам их амжилт хүсье.
| БОЛДОГ СОН БОЛ УТААТАЙ ӨВЛИЙГ ИЧЭЭНДЭЭ БААВГАЙ ШИГ ӨНГӨРҮҮЛЭХ СЭН... |
|
Тавантолгойн метан хийн төсөл 2027 онд бүтээн байгуулалт нь эхэлнэ
2026-08-29 08:19:08
Монголын иогчдын холбооны 25 гишүүн Энэтхэг Улсыг зорин мордлоо
2026-08-29 08:11:19
"Хилчин" спорт хорооны түүхт 80 жилийн ойд Б.Түмэндэмбэрэл начин түрүүллээ
2026-08-29 07:54:59
“ЦАЙНЫ ЗАМ” олон улсын форумд “Талын Монгол” брэнд амжилттай хэлэлцээр хийлээ
2026-08-29 07:50:00
Элчин сайд ноён Атул Малхари Готсурве, Монголын иогийн багш нартай уулзав
2026-08-29 07:40:00
“ШАМБАЛА 2056 ТӨСӨЛ”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-08-29 07:30:00
“COP17”-гоос аялал жуулчлал, үйлчилгээний салбарт 5.4 тэрбумын орлого бүрджээ
2026-08-29 07:20:00
Ч.Дагийсүрэн, Өмнөд Солонгосын Сон Ён Жэг боолтоор яллаа
2026-08-29 07:15:00
Кот д’Ивуар болон Буркина Фасо Улсын сайд нарыг хүлээн авч уулзав
2026-08-29 07:10:00
Монгол Улсын баг, Вьетнамын багийг 98:64-өөр хожлоо
2026-08-29 07:05:00
2026-2028 онд хэрэгжүүлэх салбарын хамтын хэлэлцээрээ шинэчлэн байгуулав
2026-08-29 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-08-29 06:00:00
Б.БАЯРМАА: Би хэвлэлийн бага хурал зарлаж, Эрүүл мэндийн яаманд гомдол гаргана
2026-08-28 18:50:14
“FOODEX MONGOLIA 2026” ҮЗЭСГЭЛЭНД ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД НЭГДЭН ОРОЛЦОНО
2026-08-28 17:11:30
Жүдогийн дасгалжуулагчид Япон дахь сургалтаа амжилттай дүүргэлээ
2026-08-28 17:05:24
ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
2026-08-28 16:51:17
Н.Давааням: Өөрөө эмч хүн байж, жил гаруйн өмнө өвчнөөр өөд болсон ээжийн минь тухай мэдээллийг олон нийтийн сүлжээнд дэлгэж байгаад нь би гомдолтой байна
2026-08-28 16:46:15
Элчин сайд Д.Даваа, “РОССОТРУДНИЧЕСТВО”-гийн И.Ю. Чайкатай уулзалт хийв
2026-08-28 16:33:37
Ерөнхий сайд Н.Учрал Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд ажиллаж байна
2026-08-28 16:21:12
COP17 ХУРЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ АЖИЛЛАГААНД ИНТЕРПОЛ ХАМТРАН АЖИЛЛАЖЭЭ
2026-08-28 16:19:29
Буркина Фасо Улсын Байгал орчны дэд сайд Оуэдраого Памуссатай уулзлаа
2026-08-28 16:15:35
“UNCCD”-ийн төлөөлөгч Ксения Сканлон "Талархлын гэрчилгээ" гардууллаа
2026-08-28 15:58:10
“Цэнхэр бүс” дэх НҮБ-ын Хүүхдийн Сан, Усны газрын павильон хаалтаа хийлээ
2026-08-28 15:33:55
Есдүгээр сарын 1, 2-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
2026-08-28 15:26:56
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг, Европын хөрөнгө оруулалтын банкны захиралтай уулзлаа
2026-08-28 14:27:46
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тушаалаар С.Молор-Эрдэнийг шалгаж эхэлжээ
2026-08-28 13:55:31
“УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДРЫГ ЭРТ ИЛРҮҮЛЖ, ЭМЧИЛГЭЭНИЙ ҮР ДҮНГ НЭМЭГДҮҮЛЬЕ” НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛЖЭЭ
2026-08-28 13:54:38
ЭКОЛОГИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ ДАРГА Т.ОЮУТБОЛДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЖЭЭ
2026-08-28 13:31:52
Геологи, уул уурхай, эрдэс баялгийн мэргэжлийн нэгдсэн холбоо байгууллаа
2026-08-28 13:28:48
COP17 өндөрлөж байна
2026-08-28 13:25:50
Элчин сайд Д.Бямбадорж Египетийн “GRAND EGYPTIAN MUSEUM” захиралтай уулзав
2026-08-28 11:29:19
ТӨВ БОЛОН ЗҮҮН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТГААР БОРОО ОРЖ, ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРОХ ТӨЛӨВТЭЙ БАЙГААГ АНХААРУУЛЛАА
2026-08-28 09:56:04
Өнөр хорооллын гудамжинд явган хүний гүүрэн гарц угсрах тул өнөөдрийн 22:00 цагаас тухайн хэсгийн авто замыг түр хаана
2026-08-28 09:37:28
Залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
2026-08-28 07:49:10
Ц.Сандаг-Очир сайд, Рут Дэвис тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
2026-08-28 07:40:00
Монгол, Люксембургийн харилцаанд шинэ ахиц гарлаа
2026-08-28 07:35:00
Шугаман дэд бүтэцийг зэрлэг амьтанд ээлтэй байгуулах асуудлыг хэлэлцлээ
2026-08-28 07:30:00
Б.Батцэцэг сайд Африкийн төлөөлөгчидтэй санал солилцов
2026-08-28 07:20:00
МҮОХ-ноос НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын 17 дугаар бага хуралд оролцлоо
2026-08-28 07:10:00
Уул уурхайн нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийг багасгах боломжийг ярилцлаа
2026-08-28 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-08-28 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |