Ардын хувьсгал гарч, ялалт байгуулснаас хойш даруй 100 жил өнгөрчээ. Нэгэн үндэстний тусгаар тогтнол, эрх чөлөөний түүхүүд хуудас хуудсаараа “эргэж”, энэ цагт ардын хувьсгал бол цаасан дээрх, бидний олж, хараагүй домог төдий л болж үлдэж байх. Харин бидний мэдэх 100 жилийн өмнөх домгийг уран бүтээлч, зураачид амилуулж, өнөө цагт авч “ирлээ”.
“Түүхэн сэдэвт шилдэг уран бүтээл” шалгаруулах үзэсгэлэнгийн тэргүүн байранд “Анх долоо” бүтээл шалгарсан. Тэгвэл уншигч та бүхэнтэй “Анх долоо” бүтээлийг “амилуулагч”, сийлбэрч, барималч М.Мөнхзулын баярт мөчийг хуваалцаж, уран бүтээл хийгээд бүтээхүйн тухай ярилцсан бяцхан яриагаа хүргэе.
-Ардын хувьсгалын 100 жил ойг тохиолдуулсан “Түүхэн сэдэвт шилдэг бүтээл” шалгаруулах үзэсгэлэнд “Анхны долоо” сийлбэр бүтээлээрээ оролцож, тэргүүн байр эзэлсэнд баяр хүргэе. Манай уншигчидтай баярын сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Баярлалаа. “Түүхэн сэдэвт шилдэг бүтээл” шалгаруулах үзэсгэлэнд миний сийлж, бүтээсэн “Анхны долоо” бүтээл маань тэргүүлсэнд маш их баяртай байна. Миний хувьд өмнө нь хэд хэдэн үзэсгэлэнд оролцож, шилдэг бүтээлийн наадамд оролцож, шагнуулж үзэж байлаа. Гэхдээ энэ удаагийн үзэсгэлэн ардын хувьсгалын 100 жилийн ойтой салшгүй холбоотой нь маш том онцлог болсон гэж бодож байна. Өмнө нь би өөрийнхөө хэмжээнд анхны долоогийн талаар судалгаа хийж байсан юм. Харин өдгөө миний бие 36 настай, анхны долоог удирдан зохион байгуулж явсан 100 жилийн өмнөх Догсомын Бодоотой ижил насан дээрээ явж байна. Энэ ардын хувьсгалын 100 жил дахин надтай хэзээ ч таарахгүй. Би ирээдүй хойшид ч ийм үзэсгэлэнд орж чадахгүй, ийм 100 жилийн ойг үзэхгүй. Тийм ч учраас амьдралд минь ганц л тохиосон энэ үзэсгэлэнд орж, түрүүлнэ гэдэг маань дэлхийн өөр хаанаас ч олж, авахгүй маш том шагнал боллоо.

-“Анхны долоо” бүтээлээ хийх санааг анх хаанаас олж, хэзээнээс бүтээж эхэлсэн юм бэ?
-Ардын хувьсгалын 100 жилийн ой болох гэж байгааг мэдээ ч үгүй, тооцоо ч үгүй явж байсан юм. Би анхны долоо, тэр дундаа ардын хувьсгалын анхдагчдын удирдан зохион байгуулж байсан Д.Бодоо гэж хүнийг маш их хүндэлдэг юм. Харин тэр хүндлэлээс маань энэхүү бүтээлийг хийх санаа “төрж”, өнгөрсөн 2020 оны аравдугаар сараас хийж эхэлсэн. Зарим хүн намайг “Цар тахлын үед уйдаад, хийх юм олдохгүй ийм юм хийж эхэлсэн” гэж байна лээ, тийм биш. Д.Бодоог хүндэлж, бодож явсаар бүтээх явцад ороход тэр хүнийг яахин аргагүй анхны долоо дагаж, орж ирдэг юм байна. Тиймээс л тэр агуу хүмүүсээр бүтээлээ хийхээр шийдсэн юм.
-“Түүхэн сэдэвт шилдэг бүтээл” шалгаруулах үзэсгэлэнд оролцсон олонх уран бүтээлч уран зургийн төрлөөр оролцсон. Харин таны хувьд үзэсгэлэнд сийлбэр урлагийн төрлөөр оролцсон ганц уран бүтээлч. Өөр төрлөөр бүтээлээ туурвидаг уран бүтээлчидтэй өөрийн бүтээлээрээ хүч үзэх ямар санагдаж байна вэ?
-Би өөрийн хийсэн бүтээл, бүтээх арга барил зэрэгтээ аархаж, омгорхоогүй. Бид бүгд л адил уран бүтээлчид. Харин миний бүтээл юугаараа онцлог вэ гэхээр миний бүтээл бүхэлдээ амьд мод. Амьд байгалийн надад “бэлэглэсэн” энэ материалаар бүтээл туурвина гэдэг тийм ч амар биш. Бүтээлээ хийж байгаа материалаа мэдэрч, түүнийхээ гоё сайхныг нь мэдэрнэ гэдэг хамгийн сайхан.

“Анхны долоо”-г бүтээсэн мод маань эхнээсээ хагарах нь хагарч, өт, шавжид бариулах нь бариулж л явна. Бүтээлийг нь маань харсан хүмүүс “Хагарсныг нь яаж засах вэ”, “Шавж идсэнийг нь яах юм бэ” гэх зэрэг асуултад тавьсан юм. Харин миний хувьд амьд модыг амьд чигээр нь, байгаагаар нь орхихыг хүссэн. Хатуу ч гэсэн үнэнийг хэлэхэд 100 жилийн өмнө амьдарч байсан анхны долоо тэр модны адил л хорхой, шавжид идүүлэхдээ идүүлээд байгальдаа шингэж, үгүй болсон. Харин нөгөөтээгүүр “Анхны долоо” бүтээл маань бүхэлдээ байгалийн өгөгдөл болохоор би түүнд дахин хүрч, оролдох, өөрчлөх хэрэггүй гэж бодож байна. Би бүтээлээ сайн ч хийсэн, муу ч хийсэн хэнд гологдохооргүй байсан юм. Учир нь “Анхны долоо” бол амьд материалаар хийсэн амьд бүтээл.

-Таныг тэртээ 100 жилийн өмнө амьдарч, ардын хувьсгалыг авчирсан тэр эрхмүүдийг дахин “амилуулж”, өнөөгийн бидэнтэй уулзуулсан гэж ойлгож болох нь ээ?
-Тийм ээ, энэ бүтээлийг зурж, аль эсвэл шавраар, хүрлээр ч хийж болно шүү дээ. Гол нь “амь оруулах”-ын тулд амьд байгаль л хэрэгтэй байсан юм. Амьд байгалийн “хийсэн” зүйл миний хийхээс өөр. Би энэ уран бүтээлийг хийсэн ч, дахиж яг ийм бүтээл хэзээ ч “төрүүлэхгүй”. Миний ойлгосноор энэ л уран бүтээлийн амин сүнс юм болов уу.
-Анхны долоогийн талаар судалж байсан талаараа хэлсэн. Таны тэрхүү судалгаа юунд хүрч, юуг олсон бэ?
-Монгол хүн бүр Д.Сүхбаатар жанжныг мэднэ. Одоогоос 100 жил, магадгүй 1000 жилийн дараа ч түүнийг таньж, мэддэг хэвээрээ байна. Би бүтээлийнхээ тайлбар дээр “Энэ бүтээлдээ Д.Сүхбаатар бус анхны долоог ерөнхийд нь удирдан зохион байгуулж байсан БНМАУ-н анхны ерөнхий сайд Догсомын Бодоог зохиомжийн хамгийн өндөр хэсэг болгон харууллаа” гэсэн юм. Өөрийн чадахынхаа хэрээр анхны долоогийн талаар судалсан минь Д.Бодоо гэгч хүнийг ямар агуу хүн болохыг мэдэхэд хүргэсэн. Тэрээр анхны долоод гол үүрэг гүйцэтгэж, удирдан чиглүүлж байсан хүн. Бас би уран бүтээлчийн талаасаа харахад Д.Бодоо анхны долоо дундаасаа хамгийн их зовсон хүн нь юм болов уу гэж мэдэрсэн.
-Та Д.Бодоод зориулж, уран бүтээл хийе гэж бодож байв уу?
-Ирэх 2022 онд Д.Бодоогийн нас нөгчсөний 100 жилийн ой болно. Нэг их тэмдэглэлт баяр биш ч, түүнд зориулсан бүтээлээ гаргана. Өнөөдөр улсын хэмжээнд Д.Сүхбаатар жанжны дурсгалт газар, хөшөө олон бий. Харин Д.Бодоод үгүй. Тийм болохоор түүний хөшөөг урлах ажлаа бэлдэж, ажилдаа орсон.
| Түүхийн хуудсыг “амилуулж” урлаг бүтээхүй |
|
2026-10-07 19:40:31
2026-10-07 19:13:01
Хэнтий аймагт хар тамхинаас урьдчилан сэргийлэх бүсчилсэн сургалт зохион байгуулжээ
2026-10-07 18:31:57
ОБЕГ болон Дэлхийн банк хамтран гамшгийн эрсдэлийн санхүүжилтийн чиглэлээр санал солилцжээ
2026-10-07 15:10:19
ДЭЛХИЙ ЕРТӨНЦ ЧАМД ТАЛАРХАЖ БАЙНА, МЕССИ
2026-10-07 14:26:28
2026-10-07 14:17:27
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хархорумын 50МВт батарей хураагуурын ажилтай танилцав
2026-10-07 13:44:49
2026-10-07 13:06:11
Б.Пүрэвдагва: Дүүжин тээврээр зорчих үнэ 1500-2000 төгрөг байна
2026-10-07 13:01:43
Л.ПҮРЭВСҮРЭН: ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Ц.ЭЛБЭГДОРЖ Ж.ЭПШТЕЙНТЭЙ ХОЁР УДАА УУЛЗСАН
2026-10-07 12:56:57
Ц.Мөнх-Оргил, Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макронд итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-10-07 12:09:54
КАФЕД ӨРНӨСӨН ЯРИА
2026-10-07 12:03:32
2026-10-07 11:48:39
“Хийморь” Монгол, Өвөр Монгол үндэсний бөхчүүдийн барилдаан болно
2026-10-07 10:12:13
Б.ӨСӨХБАЯР: “ОДДЫН ГЭГЭЭ” КИНО ЗАЛУУСЫН ДОТООД ЕРТӨНЦ, МӨРӨӨДӨЛ, ХАЙР, ЭРГЭЛЗЭЭГ БОДИТООР ХАРУУЛНА
2026-10-07 09:36:05
ӨМГӨӨЛӨГЧ Ц.ИТГЭЛИЙН ОХИН Ц.ДУНЖИД: ЭЭЖ МИНЬ “90 САЯ”-ЫН Б.ГАНСҮХИЙГ ГАВ, ДӨНГӨТЭЙ НЬ ХӨТЛӨӨД ЭЭЖИЙНХ НЬ ШАРИЛ ДЭЭР АРЦ, ХҮЖТЭЙ ОЧИЖ БАЙСАН ГЭДЭГ
2026-10-07 09:34:42
ТАНИЛЦ: АЛТНЫ ОРДУУДАД ЭЗЭН СУУСАН АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗРЫН МЭРГЭЖИЛТНҮҮД
2026-10-07 09:33:33
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MJ-CUP 2026”-аас 5 алт, 3 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв
2026-10-07 08:43:27
Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгээмлэгтэй хамтран ажиллана
2026-10-07 08:14:27
Ес дэх удаагийн алтан намар судалбар зургийн үзэсгэлэн нээлтээ хийжээ
2026-10-07 08:00:00
Ц.Анхбаяр “Мастер”-уудын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртжээ
2026-10-07 07:58:13
Дэлхийн аваргын дэвжээнд өнөөдөр манай гурван бөх барилдана
2026-10-07 07:50:42
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ: 124 ХҮНИЙ ЦАЛИН ТӨСВӨӨС ХАСАГДАЖ, “ЯМААТАЙ ЧЕМОДАН” АЮУЛЫН ХАРАНГА ДЭЛДЭЖ БАЙНА
2026-10-07 07:30:00
“АЙ ТИ ЭМ-2026" олон улсын үзэсгэлэн зохион байгуулагдана
2026-10-07 07:10:00
Ж.Алдаржавхлан сайд, НҮБ-ийн Хүүхдийн сангийн Биате Дастелийг хүлээн авч уулзжээ
2026-10-07 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-10-07 07:00:00
Д.НЯМСҮРЭН НАЙРАГЧИЙН ГЭРГИЙ ХАНДМАА: Том том ширхэгтэй цас бударсан нэг өдөр үнээ сааж байтал өвгөн минь хажууд ирээд“Буй биеэрээ би цас болно Бүрхсэн их цас болно...” гээд уншиж байлаа
2026-10-07 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан байна
2026-10-07 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-07 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-10-07 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-10-07 06:00:00
Ц.Идэрбат: Монгол Улсын хилээр ямааг гар тээш, хайрцагт хийж зөөвөрлөн оруулж ирэх тохиолдол байна
2026-10-06 21:10:12
Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтийн улмаас амь эрсэдсэн дөрвөн иргэний ар гэрт нэг удаагийн буцалтгүй тусламж олголоо
2026-10-06 17:02:45
“НЭГ МЭРГЭЖИЛ-НЭГ ХҮЧ” БАРУУН БҮСИЙН НИЙГМИЙН АЖИЛТНУУДЫН СУРГАЛТ ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА
2026-10-06 16:29:24
ИХЭНХ НУТГААР ХУУРАЙШИЛТЫН ЗЭРЭГ ДУНД ТҮВШИНД БАЙНА
2026-10-06 16:04:48
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа
2026-10-06 14:58:33
Модон барын олон улсын эрдэм шинжилгээний хурал эхэллээ
2026-10-06 13:17:12
NO BRAND ДАРААГИЙН САЛБАРАА МОДНЫ-2, ТҮНДЭМҮНД НЭЭЛЭЭ
2026-10-06 13:06:50
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 73 хэрэг бүртгэгджээ
2026-10-06 12:18:59
Еврогийн ханш сүүлийн 17 сарын хамгийн доод түвшинд хүрлээ
2026-10-06 11:47:47
Б.Батцэцэг сайд, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой утсаар ярив
2026-10-06 11:14:35
Хүүхдүүд тоглож байхдаа төмөр самаар нэгнээ гэмтээжээ
2026-10-06 11:04:26
2026-10-06 08:27:03
2026-10-06 08:03:41
Дэлхийн аваргын татамид өнөөдөр манай дөрвөн бөх өрсөлдөнө
2026-10-06 07:48:01
ГАВЬЯАТ БАГШ Д.МАНДАХСАН: “Шавь нараас минь сансарт хүрсэн хүн байна” гэж бодохоор багш болсноороо бахархаж, сэтгэл дүүрээд ирдэг дээ
2026-10-06 07:40:04
Европын хэвлэлийн эрх чөлөөний асуудал эрхэлсэн төлөөлөгчтэй уулзлаа
2026-10-06 07:40:00
Монгол Улс, Европын холбоотой ХАА-н хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
2026-10-06 07:30:00
“Дэлхийн соёлын фестиваль Ханой- 2026”-д үндэсний өв соёлоо танилцуулав
2026-10-06 07:20:00
Говь-Алтай аймгийн Төгрөг суманд 300 МВт-ын цахилгаан станц барина
2026-10-06 07:10:00
Д.ЧИЛХААЖАВ: БАЙНГЫН АЖИЛЛАГААТАЙ ПАРЛАМЕНТ БАЙГУУЛСНААР МОНГОЛ УЛС АРДЧИЛЛЫН ЗАМААР ЯВАХ ЭРХ ЗҮЙН ҮНДЭС ТАВИГДСАН
2026-10-06 07:00:26
Цаначид “FIS Roller Ski Asain Championships” тэмцээнд амжилттай оролцлоо
2026-10-06 07:00:00
“УНАА ХОЛТОЙ, УСАН БИЕТЭЙ” УЛСЫН ЗААН З.ДҮВЧИН
2026-10-06 07:00:00
С.БАЯРМАГНАЙ: БИ АМЬДРАЛДАА ХОЁР УДАА “НИССЭН” БАС БОЛООГҮЙ ЭЭ, Р.РАВЖИР СУДЛААЧТАЙ АЛМАС ХАЙСАН
2026-10-06 07:00:00
37-ТОЙДОО БИЧИГ, ҮСЭГ СУРЧ, МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛСЭН ТОГООЧ
2026-10-06 07:00:00
НАМРЫН ШАРГАЛ ТАЛ ДУНДУУР ӨВӨӨГӨӨ ДАГААД АЛХАЖ ЯВАХДАА...
2026-10-06 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-06 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал үргэлжид ирнэ
2026-10-06 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан байна
2026-10-06 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |