• Өнөөдөр 2025-06-17

С.Бямбацогт: Н.Алтанхуяг та Х.Баттулгыг дагаж гэмээ цайруулчихаад юу гээд байгаа юм

2021-04-08,   780

УИХ-ын чуулганаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай Улсын Их Хурлын 2021 оны 31 дүгээр тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
 
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: МАН-ынхан 100 жилийнхээ ойгоор Ерөнхийлөгчтэй болох гээд улайрч байна. Цэцийн гишүүнийг хүртэл дайрч давшлаад байх даа яахав дээ. Бүгдийг дайрч давшилж болохгүй шүү. Хуулиа хуульч хүн шиг тайлбарла. Улс төржсөн тайлбар хийх юм. Ерөнхийлөгчийн бүх эрх мэдлийг авчихаад ганц нэг хүний томилгоог нь дээрэмдэж авах юм. МАНАН арилгаагүй байна. С.Бямбацогтоо чи ядаж ёс зүйгээ барилдаа. Одоо дахиад Ц.Элбэгдоржийн хүн орж ирэхгүй гэдэг баталгаа байхгүй байна шүү дээ. 
 
УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулахад би Бүлгийн дарга байсан. Сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж Засгийн газрыг нь огцруулсан юм. Үүнд өшрөхөөд байдаг бололтой. Хуулиа барьж байгаа. Ганцхан Н.Алтанхуяг хамар дороо хагархайтай биш шүү. Бид хууль  зөрчөөгүй. Худлаа улс төр хийж, худлаа шоудаал. Н.Алтанхучг өөрийгөө хөөрхөн гээд бодчихсон .Худлаа шоучин шүү дээ. Хуулиа судал. Хуулийн ТМС төгс. Би үргэлж хариуг чинь барина. Х.Баттулгыг дагаж хамаг юмаа цайруулчихаад юу гээд байгаа юм. Бүх юмыг заана гэнэ. Ерөнхий сайд байхдаа эдийн засгаа элгээр нь хэвтүүлээ биз дээ.

С.Бямбацогт: Н.Алтанхуяг та Х.Баттулгыг дагаж гэмээ цайруулчихаад юу гээд байгаа юм
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188