• Өнөөдөр 2025-03-13

ЭРГЭЛТИЙН ОНЦЛОХ НИЙТЛЭЛ: Ерөнхий сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд нь хамгаалаад ч Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар суллагдаж чадахгүй байгаа цаад шалтгаан

 
Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй Т.Чимгээтэй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ биечлэн уулзаж, түүнтэй холбоотой бичлэгийг нууцын зэрэглэлээс гаргасан нь өнгөрсөн долоо хоногийн анхаарал татсан сэдэв байв. Эргэлт.мн мэдээллийн сайт дээрх асуудлыг хөндөж, “Ерөнхий сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд нь хамгаалаад ч Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар суллагдаж чадахгүй байгаа цаад шалтгаан” хэмээх нийтлэлийг хүргэсэн билээ.
 
 Бичлэгт эмэгтэй хүнийг өөрийгөө удирдаж чадахгүй, ухаангүй болчихсон байхад нь бүх хувцсыг нь тайлж, тал бүрээс нь зураг дарж, хурууны хээг нь авч буй дүрс үлдсэн бөгөөд  Т.Чимгээ дээр гүйцэтгэх ажиллагаа явуулсан үйлдэл гэх. Одоогоос таван жилийн өмнө “Тэрэлж” гэх зочид буудалд түүнийг хуурч аваачсанаар хэрэг хүлээлгүүлэх үйл ажиллагаа эхэлсэн хэмээн Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар тайлбарласан.
 
Угтаа бол энэ асуудал Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг “Хэлмэгдсэн, хэргийг нь цагаатгах ёстой” гэх ойлголтыг нийгэмд төрүүлэх зорилготой.
 
Монгол төрийн нөлөө бүхий эрхмүүд мөн ч олон жил Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг цагаатгуулахаар хичээж байна. Гэвч хуулиас дээгүүр эрх мэдэлтэн байхгүй учраас өнөөдрийг хүртэл хэрэг шийдэгдээгүй, маргаан дагуулсан хэвээр байна.
 
Хэдийгээр Т.Чимгээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзах үеэрээ “Намайг хуулийн байгууллага нотлох баримтгүй, Ц.Амгаланбаатарын худал үгээр ял оноосон” хэмээсэн ч түүний хэргийг шүүсэн Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат хэвлэлд хэрэг хийсэн нь хэд хэдэн баримтаар нотлогддог хэмээн ярьсан байдаг.

Тэрбээр “Б.Содномдаржаа Ц.Амгаланбаатартай нэг камерт байснаас хойш тав хоногийн дараа “Би энэ хэргийг хийсэндээ харамсаж байна” гэж бичиж өгсөн байдаг. Үүний дагуу мөрдөн байцаагч байцаалт авсан. Тэрбээр хэрэг хийсэн тухайгаа ярихдаа “Бид захаас гутлын үдээс авсан. Түүгээрээ Б.Булганыг хүлсэн” гэж мэдүүлэг өгсөн” хэмээжээ.

Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.
 

ЭРГЭЛТИЙН ОНЦЛОХ НИЙТЛЭЛ: Ерөнхий сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд нь хамгаалаад ч Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар суллагдаж чадахгүй байгаа цаад шалтгаан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-03-16 21:20:20
    Иргэн: Гутлын үдээс чинь захаас аваад байхаар ховор бараа юм уу
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188