• Өнөөдөр 2024-10-15

УЛС ТӨРИЙН УРАН НҮҮДЭЛЧИН Г.ЗАНДАНШАТАР “БҮДҮҮН ӨВС”-НД БҮДЭРЧИХЛЭЭ

      Г.Занданшатар хангайн бүсэд өвдөг шороодож, улс төрөөс холдож байна. Гэхдээ 2028 онд эргээд ирэх нь тодорхой биз ээ. Ямар ч байсан тэр дөрвөн жил завсарлага авах нь. Тэр 30 гаруйхан байхдаа буюу 2004 онд  улс төрд хүч түрэн орж  ирж, УИХ-ын  дарга болтлоо дэвшиж ажиллалаа. Баянхонгороос УИХ-ын гишүүн болж сонгогдсон цаг хугацаандаа тийм сайн улс төрч байгаагүй. Алтан дундажыг бариад л явсан. Харин  УИХ-ын дарга байх хугацаандаа их адармаатай он цагийг туулж, улс төрийн хамгийн сайн нүүдэл хийж чадлаа. Сүүлийн хоёр жилийн хугацаанд нөлөөллөө улам бат болгож чадсан. Цагтаа Монголын “хаан” гэгдэж явсан М.Энхболдыг У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нар сэнтийгээс нь түлхэж унагасаны дараа Г.Занданшатар УИХ-ын дарга болсон. Тэр үед Х.Баттулга Ерөнхийлөгч болж байв. Баянхонгорын хоёр хоршиж, улс төрд нөлөөллөө тогтоон хосолж эхэлсэн. Цол дагаж бяр гэдэг шиг Баянхонгор аймаг руу улсын төсвийг “нүүлгэж” чадсан. Бас болоогүй МАН-ынхан дунд төдийгүй улс төрд “Г.Занданшатар Х.Баттулгатай нийлээд намынхныгаа самрах нь. Х.Баттулга Ерөнхийлөгч болох юм байна” гэсэн шуум ил цагаан тарсан. Дараа нь,  Х.Баттулга  Г.Занданшатар, У.Хүрэлсүх гурав Үндэсний аюулгүй байдалд эв найрамдалтай ажилласан. Ингээд Ерөнхийлөгчийн сонгуультай золгоод, Х.Баттулгыг зургаан жилийн журмаар “явуулсан”. Ингэж тэр улс төрд тоглолт хийж, өөрийнхөө өнгийг тодорхойлсон.

    УИХ-ын даргаар хоёр  парламент дамжин ажилласан Г.Занданшатарын зургаан жилийн ажлыг ард түмэн хангалттай дүгнэж байна. М.Энхболдыг УИХ-ын даргын суудлаа хүлээлгэж өгөхөд Г.Занданшатар УИХ-ын даргаар томилогдсон нь олны анхаарал татаж байлаа. Өөрөөр хэлбэл, тухайн үед 32, 33-ын бүлэглэлээрээ хуваагдчихсан байсан МАН-ынхны эгзэгтэй цаг үед томчуудаасаа тодорч гарч ирсэн нь улс төрийнхний таамгийг эвдэж байсан юм. Цаашлаад түүнийг УИХ-ын даргыг хоёр парламент дамжин хийнэ чинээ хэн ч төсөөлөөгүй байсан. Судалгаагаар, улс төрийн нөлөөллөөрөө ч үнэндээ тэр гавиагүй.  Гэвч өнгөрсөн зургаан жилийн хугацаанд УИХ-ын чуулганы хуралдааныг даргалахдаа гишүүдээ сул тавьчихгүй, сугалаад үлдээчихгүй алтан дунджийг бариад спикерийн үүргээ сайн гүйцэтгэлээ.

      УИХ-ын дарга Г.Занданшатар бүрэн эрхийнхээ хугацааг дуусгахаас өмнө олны шүүмжлэл дагуулсан газрын асуудлыг энэ парламентын үед нэг мөр болгосон нь анхаарал татсан. Энэ талаараа тэрбээр “Монгол Улсын иргэн Н.Номун-Эрдэнэ Газрыг гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэхн, ашиглуулах тухай 2013 онд батлагдсан хуулийг хүчингүй болгох саналыг цахим өргөдлийн системд буланд байршуулж, долоо хоногийн хугацаанд 100157 иргэн дэмжиж, гарын үсэг зурсан. УИХ-ын нэгдсэн чуулганы Дэгийн тухай хуульд заасны дагуу иргэдийн засаглах эрхийн хүрээнд уг саналыг заавал авч хэлэлцэх, санал санаачилгыг холбогдох байгууллагуудад уламжлах хуультай. Тиймээс УИХ-аас иргэний санаачилгатай холбоотой буюу Газрыг 100 жилээр гадаадын иргэнд эзэмшүүлж, ашиглуулахгүй байх хуулийн төслийг санаачилж УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөр хэлэлцүүлж, Байнгын хороодын бүх дарга нар дэмжлээ. Тиймээс Хөрөнгө оруулалтын хуульд байгаа газрыг 100 хүртэл жилээр эзэишүүлж, ашиглуулахгүй байх хуулийн төслийг боловсруулж, Засгийн газарт санал авахаар хүргүүлсэн. Хаврын чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл байдлыг хангаад байна. Мөн Газрын тухай хууль болон Ашигт малтмалын тухай хуультай холбоотойгоор Газрын тухай хуулийн ашиглалт, хэрэгжилтийг шалгах зайлшгүй шаардлага байна.  Газрын тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулийн ашиглалт, хэрэгжилт, газрын зөвшөөрөл олголт, Ашигт малтмалын зөвшөөрөл олголт түүний хэрэгжилт  АМНАТ-ын тооллого төсөвт төвлөрүүлж байгаа орлогын тооцоо,  Газрын тухай хуулийн  хэрэгжилтэд хяналт шалгалт хийх нь зүйтэй гэж үзлээ. Иймд энэ асуудлаар Хяналт шалгалтын түр хороо байгуулж, уг асуудлыг нээлттэй сонсголоор хэлэлцэх үүрэг бүхий  Ажлын хэсгийг Байнгын хороодын дарга нар, Засгийн газрын холбогдох бүрэлдэхүүнтэй байгуулж байна” хэмээн мэдэгдсэн.

Энэ шийвэр ард түмнээс өндөр оноо авсан. Нэг ёсондоо түүний энэ шийдвэр нь улс төрд эргэн ирэх хангалттай шалтгаан болж үлдсэн.

      Г.Занданшатарын ангийнхан дунд манлайлал үзүүлж, унтаа улс улс төрийг өөд татсан сүйхээтэй гишүүн ч байгаагүй . Гэвч өнгөрсөн зургаан жилийн хугацаанд түүний даргалсан парламентын гишүүд Үндсэн хулуьд хоёр удаа гар хүрч, олон жил дуншсан ч парламентын босго давж чадаагүй хэд хэдэн хуульд өөрчлөлт оруулсан. Цаашлаад цахим парламентыг бий болгож, чуулганыг цахимаар хуралдуулсан гээд парламентын түүхэнд тэмдэглэгдэх онцлох үйл явдал үлдэв. Үүнээс УИХ Хянан шалгах түр хороо байгуулах эрх зүйн орчинг бүрдүүлж, УИХ-ын нээлттэй сонсгол явуулах боломжтой болгосон Г.Занданшатарын гэх тодотголтой үлдэх гол амбиц болж үлдлээ.

      Тодруулбал, 2020 оны сонгуулийн үр дүнгээр бүрдсэн парламентын гишүүд Хөгжлийн банк, нүүрсний хулгайн асуудлаар сонсгол явуулсан. Харин хаврын чуулганаар “Ногоон автобус”-ны гэх, газрын асуудлаар сонсгол явуулж хаврын чуулганаа өндөрлүүлсэн. Нэг ёсондоо сонсгол явуулж, Түр хороо байгуулах ажил Г.Занданшатарын гэх тодотголтойгоор парламентын түүхэнд түүхэнд бичигдэж үлдлээ.

        “Бөх хүн бүдүүн өвсөнд...” гэгчээр Г.Занданшатар өөрөө ч тооцоолж амжилгүй төрийн босгонд бүдэрлээ. Бүдрэх гол шалтгаан нь хангайн тойрогт хүний амь эрсэдсэн харамсалтай хэрэг байсан. Хүнээ алдсан Өвөрхангайнхан МАН-ынхнаас татгалзаж, улсын арслангийн цолоо хураалгасан Архангайнхан Г.Занданшатараас татгалзлаа. Баянхонгорынхон дэмжсэн бүсчилсэн тойрогт Г.Занданшатар багтаж чадсангүй. Хэрэв тэр сонгогдсон 126-ын “ангийн дарга” баараггүй болох байлаа. Тэр хийж чадах байсан, олон намын төлөөллийг ордонд “барьж” чадах нь баараггүй байлаа. Ийм ч учраас монголчууд Г.Занданшатарын өвдөгийг нь гөвөөд, улс төр рүү нь явуулахад бэлэн байна.

         Түүний энэ парламентад гүйцэтгэсэн үүрэг их. Тэр тусмаа Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, 126 гишүүнтэй болох, УИХ-ын бүтцийг шинээр зурах парламетад олон намын төлөөллийг оруулах ажлыг гардаж хийсэн хүний нэг нь тэр мөнөөс мөн. УИХ-ын даргаар ажиллах хугацаандаа хоёр ч удаа Үндсэн хуулийн өөрчлөлтийг Г.Занданшатараар ахлуулсан  парламентын гишүүд баталж, Үндсэн хуулийг дагаж, гарах эрх зүйн томоохон өөрчлөлтүүдийг ч өнгөрсөн найман жилийн хугацаанд хийсэн. Хууль тогтоох дээд байгууллагыг таван жил даргалахдаа парламентад улс төрийн шинэ соёлыг  төлөвшүүлсэн гэдэгтэй маргах хүн үгүй билээ.

         Тэр цахим хуудастаа “Баярлалаа, та бүхэндээ. Олон жилийн маань хүсэл, мөрөөдөл биелэж хоёр Улсын Их Хурал дамнаж хийгдсэн Үндсэн хуулийн өөрчлөлтийн дүнд Монгол Улсын Парламент олон намын төлөөлөлтэй болж, эмэгтэйчүүдийн эзлэх хувь нэмэгдсэнд сайхан байна аа. “Цэгцрэх хөдөлгөөн” нэгэнт эрчээ авчээ, энэ эрчийг сааруулахгүй авч явна гэдэгт нөхдөдөө итгэж байна. Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгийн иргэд сонгогчдодоо баярлалаа. Дэмжсэн тусалсан бүх хүмүүстээ талархал илэрхийлье. Илүү ихийг хийгээрэй гэж миний нөхдөд болон надад сургамж, ухаарал хайрласан бүх хүмүүст талархал илэрхийлье. Нэгдүгээр тойргийнхоо ялагчдад баяр хүргэж, бүс нутаг, улс Монголынхоо төлөө зүтгэх үйлсэд тань амжилт хүсье" гэж бичсэн нь улс төрийн том соёл байлаа.

 

 

 


УЛС ТӨРИЙН УРАН НҮҮДЭЛЧИН Г.ЗАНДАНШАТАР “БҮДҮҮН ӨВС”-НД БҮДЭРЧИХЛЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-07-01 20:59:59
    хуульч: Дэвшилтэт үзэлтэй, шинэлэг зүйлийг санаачлагч, жендэрийн өндөр мэдрэмжтэй, жинхэнэ орчин үеийн парламентын спикер байсан шүү. Цаашид хийж бүтээх асар их зүйл Таныг хүлээж байна, Урагшаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-07-01 12:53:55
    Уншигч: Хангалттай, одоо энэ нөхрөөс юу ч гарахгүй, гонгинох хэрэггүй!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-07-01 10:43:43
    зочин: сайн дарга шүү. Мөнхсайхан ганхөлөг Оюутболд гээд мөнгөчин авилгачид нь хүрээлэ байгаад унагачих юм даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-07-01 08:40:48
    Зочин : Зангараггүй сул 4.5 дахь хүн байсан Баттулгын хүчээр УИХ д дарга хийсэн хэлж ярьж байгаа нь хүчгүй зүгээр л алтан дундаж хүн. Тэр үед УИХ д дарга хийчих чадалтай хүмүүс нь 32 ын бүлэгт орчоод байсан Хаянхярваа гээд нас нь ч нөлөө нь их хүмүүс байсан шүү
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188