• Өнөөдөр 2025-11-08

ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Х.БАТТУЛГА АТГ-Т МЭДҮҮЛЭГ ӨГЧЭЭ

2022-12-15,   854

     Ерөнхийлөгч асан Х.Баттулга өнөөдөр Авлигатай тэмцэх газарт мэдүүлэг өгөхөөр очжээ. Тодруулбал, Авлигатай тэмцэх газраас нүүрсний хулгайн хэрэгтэй холбогдуулан Ерөнхийлөгч асан Х.Баттулга тэргүүтэй 17 хүний нэрийг зарлаад буй. Энэ хүрээнд түүнээс мэдүүлэг авахаар дуудсан байна.
 
   Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Засгийн газрын ээлжит бус хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэр “"Дийлэнх зөвлөмж нь экс Ерөнхийлөгч Х.Баттулгыг Үндэсний аюулгүй байдлыг тэргүүлж байх үед гарч байсан юм билээ. Олон баримт бий. 2008 онд хувийн сектор төмөр зам барих гэж байхад нь ажлыг нь зогсоосон хүн Х.Баттулга. Улмаар бондын мөнгө буюу 280 сая ам.доллараар төмөр зам ажлыг гардан зохион байгуулсан хүн нь Х.Баттулга. Тэр мөнгөөрөө төмөр зам хийлгүй далангийн ажил хийсэн байдаг. Энэ зам дээр "Бодь интернэшнл"-ийг оруулж ирсэн нь Х.Баттулга” гэж мэдээлж байсан билээ. 

ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Х.БАТТУЛГА АТГ-Т МЭДҮҮЛЭГ ӨГЧЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188