Нүүрсний хулгайн асуудалд нэр холбогдоод буй МАН-ын таван гишүүн мэдээлэл хийлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд “Ард түмнээс олон мэдээлэл ирж байна. "Тавантолгой" ХК-ныг тойрсон хоёр төрлийн том хулгай байна. Нэгдүгээрт, 11 гэрээг тойрсон хэдэн арван тэрбум долларын гэрээ явж байна. Энэ гэрээний асуудлыг бид шалгах ёстой. Хоёрдугаарт, “Тавантолгой” хувьцаат ХК-нтай холбоотой хулгай байна. Өнгөрсөн 22 жилийн хугацаанд энэ компани байгуулагдснаас хойш 12.5 их наяд төгрөгийн нүүрс борлуулсан байна. Гэтэл сүүлийн зургаан жил үүний 7.5 их наяд төгрөгөөр нь бараа бүтээгдэхүүн худалдаж авсан байна. Энэ хулгайтай асуудлыг давхар шалгамаар байна. Жинхэнэ хулгайчдыг зарлахгүй бол энэ асуудал цэгцрэхээ байлаа. Тиймээс бид Боомтын нүүрстэй холбоотой Түр хорооны хэлэлцүүлгийг хоёр удаа хиймээр байгаа юм. Энэ асуудлыг олон нийтэд ил болгож зарлахгүй бол болохгүй юм байна. Үүний цаана олон улстөрчид байгаа. 536 компани байна. Энэ компаниудыг шалгахад хулгайчид гарч ирнэ. Үүнтэй холбоотойгоор асуулга тавьж байна. Нэгдүгээрт, ямар таамгаар биднийг гүтгэж байгаа юм бэ. Ямар таамаг гэдгийг нь мэдмээр байгаа юм. Хоёрдугаарт энэ яриад байгаа гэрээгээ ил болго. Гуравдугаарт “Тавантолгой” ХК-тай холбоотой бүх үйл ажиллагааны талаар нэгдсэн дүгнэлт хийж УИХ-д танилцуул. Жагсагчид өнөөдөр тарж болохгүй. Энэ асуудалд тууштай тэмцэх ёстой гэж хэлмээр байна” гэв.
| Ш.РАДНААСЭД: "ТАВАНТОЛГОЙ" ХК СҮҮЛИЙН ЗУРГААН ЖИЛИЙН ХУГАЦААНД 7.5 ИХ НАЯД ТӨГРӨГӨӨР БАРАА БҮТЭЭГДЭХҮҮН ХУДАЛДАН АВСАН БАЙНА |
|
Цагаан давааны хогийн цэгийг ойжуулж, ногоон бүс болгоно
2026-05-16 20:02:30
2026-05-16 18:36:27
Усны Компакт: Монголд анхны томоохон Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг албан ёсоор нээлээ
2026-05-16 12:10:13
Хил орчмын дэглэмийн зөрчил илрүүлжээ
2026-05-16 11:51:56
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
2026-05-16 11:23:40
Боксын өсвөр үеийн Азийн аваргаас 1 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв
2026-05-16 11:14:03
Өсвөрийн тулаанчид "ТАШКЕНТ 2026" Азийн аваргыг зорилоо
2026-05-16 11:06:08
ТАЙЖИЙН ХҮҮГИЙН ӨМНӨӨС СУРГУУЛЬД СУРЧ, ӨРНӨДИЙГ ЗОРЬСОН “ГЕРМАН” Б.СОДНОМ
2026-05-16 07:41:33
"УУЛЫН Б.ТӨМӨР"-ИЙН ДҮҮ Д.ОЮУНГЭРЭЛ: АХЫН ХӨВСГӨЛИЙН ТАЙГАД 10 ЖИЛ БҮГСЭН НЬ ЦЭРГЭЭС ХАЛАГДААД БУЦАХДАА НАЙЗТАЙГАА АЙЛЫН АРГАМЖААТАЙ МОРЬ УНАЖ, ЗУГТААД ТУВА РУУ ГАРЧИХСАНААС ЭХЛЭЛТЭЙ
2026-05-16 07:37:08
ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Х.БАТТУЛГЫН ХҮҮ ХҮЛЭГТИЙН ГЭРИЙН ТАГТНААС УНАЖ, АМИА АЛДСАН ЖҮЖИГЧИН Б.БААТАРХҮҮГИЙН ХҮҮ ХҮСЛЭНГИЙН ХЭРГИЙН ТАНИЛЦУУЛГА
2026-05-16 07:34:56
"БИ НИСЭХ ДУРТАЙ" КИНОНЫ МӨНГӨН ЭМЧИД ДУРГҮЙ Ч "СҮҮДЭР"-ИЙН ДУГАРЫГ ХАЙРЛАДАГ БИЛЭЭ, БИД
2026-05-16 07:33:33
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН АЛСЫН ХАРАА АНУ-Д ОРОГНОХ ЮМ БИШ БИЗ
2026-05-16 07:31:50
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-05-16 07:30:42
Ерөнхий сайд МҮОХ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2026-05-16 07:30:00
БТС-ын Төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
2026-05-16 07:20:00
“Лос-Анжелес-2028” олимпын наадмын боксын эрх олгох системийг баталлаа
2026-05-16 07:10:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |