• Өнөөдөр 2024-05-17

П.САЙНЗОРИГ: Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад 22.1-т ялын бодлого чангатгах заалт оруулж байна

2022-12-14,   337

      Засгийн газрын ээлжит хуралдаанаар Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ.
 
     Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг "Эрүүгийн хуулийн энэ удаагийн өөрчлөлтөөр зөвхөн авлига, албан тушаалын гэмт хэргүүдтэй холбоотой заалтуудыг анхаарч, дахин боловсруулан түргэн шуурхай батлуулахаар УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Төв талбайд жагсаж байгаа иргэдийн тавьсан шаардлагыг тусгасан. Мөн ялын бодлогыг нь чангатгах асуудал байгаа. Эрүүгийн хуулийн 22.1-т торгох ял байгаа. Үүнийг бүгдийг нь авсан. 
 
    Эрх мэдлээ урвуулан ашиглах гэмт хэргээс торгох ялыг хаслаа. Авлига, албан тушаалын тодорхой гэмт хэргүүд буюу эрх мэдлээ урвуулан ашиглах, хахууль авах гэмт хэрэгт эрх хасах ялыг 20 жил хүртэл хугацаагаар оногдуулахаас гадна төрийн албаны удирдах албан тушаалд бүх насаар нь ажиллуулахгүй байхаар хуулийн төсөлд тусгалаа. Авлига, албан тушаалын гэмт хэргийг хялбаршуулахгүй байх буюу ердийн горимоор шийдвэрлэх заалтыг оруулсан. Маш их хэмжээний авлига авчихаад 40 сая төгрөгөөр торгууллаа шударга юм уу гэдэг шүүмжлэл иргэдийн дунд гардаг. Энэ асуудалд хариулт өгөх үүднээс торгох ялыг хассан, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох тохиолдолд тодорхой түвшинд хөрөнгө хураах заалтуудыг оруулж байна. Ямар ч тохиолдолд гэмт хэргийн замаар олсон хөрөнгийг хураах хуультай. УИХ-ын гишүүдийн ХОМ-ийг УИХ-ын ёсзүйн дэд хороо шалгадаг байсныг өөрчилж, АТГ шалгахаар Авлигын эсрэг хуульд оруулж байна. Нийтийн албан тушаалтан өөрийн орлогоосоо давсан эд хөрөнгөтэй, машин тэрэгтэй байвал татвар, орлоготой нь уялдуулан шалгаж байхад хууль эрх зүйн орчинд анхааръя гэдэг чиглэлийг Засгийн газраас өгсөн" гэв.

П.САЙНЗОРИГ: Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад 22.1-т ялын бодлого чангатгах заалт оруулж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188